Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 23 November

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хуулийн ажлын хэсгүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

    Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нар өчигдөр /2016.11.22/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын байдалтай танилцахаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод …

  • 23 November

    Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлье

    Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн барилга, байгууламж, орон сууцны халаалт, гэр хороололд галлагаа эхэлсэнээр сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Улсын хэмжээнд 2016 он гарсаар нийт 3282 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, гал түймрийн аюулаас 386 иргэний амь насыг аварч, 35 иргэн түлэгдэж гэмтэн, 41 хүн гал түймэрт өртөж нас барсан байна. Харин …

  • 23 November

    УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг хүлээн авч уулзав

    ОХУ-ын Сочи хотноо энэ оны 12 дугаар сарын 02-12-нд болох Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 35 орны 520 гаруй сурагч оролцох юм байна. Манай улсаас 2016 оны Азийн аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Лхагважамцын Очирбат, 2016 оны Азийн аварга …

  • 23 November

    Алдарын оргилд “тэмүүлэгч” М.Алдар гэж хэн вэ?

    Монголын хууль эрх зүйн салбар сүүлийн хэдэн жил  нам улс төр, салбарын сайд нарын “золиос” болоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Өнгөрсөн  4 жилд АН засгийн эрх барьж байх цаг үед Хууль зүйн сайдаар ажиллаж  байсан Х.Тэмүүжин Эрх зүйн салбарт шинэчлэлийг  бий болгох нэрийн дор энэ салбарынханыг дотор нь баахан бужигнуулсан. Тахарын албыг байгуулсан, Шүүхийн байгууллагуудыг нэгтгэж дүүргүүдийн дунд нэг шүүхтэй болсон. …

  • 23 November

    Шинэ жилийн цэнгүүндээ эрчүүд ингэж хувцасласан ч болно /бичлэг/

    2016 оны эрэгтэйчүүдийн шилдэг 20 хувцаслалтын санаанудыг хүргэж байна. Та шинэ жилийн баяртаа санаа авч хувцаслаарай.

  • 23 November

    Хотын даргад илгээх захидал

    Хангарьд ордонд тухлан суугаа Хотын дарга аа, Сайн байна уу? Түгжрээ, халтиргаа, бас стресстэй нийслэлийн тань Тэвдэж ядарсан иргэдийн төлөөлөл болох сэтгүүлч бүсгүй би Сайн байна Халуун зунаар та манай хотыг Хачин сайхан нийслэл болгоно гэж амлан гарч ирсэн Сэтгэл баясгасан тэр амлалт тань “Сэрэх” цаг болоогүй юм уу Саарал хотын минь зам талбай мөсөөр хучигдаад Савж унасан иргэд, саяхан …

  • 23 November

    АН-ын удирдлагын төлөөлөл мэдээлэл хийнэ

    Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулахтай холбогдуулан тус намын зарим удирдлагын төлөөлөл мэдээлэл хийх болжээ. Энэ оны долдугаар сард хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас намын Их хурлыг ирэх 12 дугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон. Уг их хурлаар Ардчилсан намын шинэ даргыг сонгох хүлээлттэй байсан ч энэ удаад зөвхөн Дүрмийн өөрчлөлтөө батална гэж зарласан. Намын шинэ Дүрмийн төсөл боловсруулах …

  • 23 November

    2021 он гэхэд Хятадын саятнуудын тоо 2 сая 700 мянгаас давах болно

    “Кредит” судалгааны хүрээлэнгийн 22-ны өдөр нийтэлсэн 7 дахь жилийн “Дэлхийн баялаг тайлан”-гаас үзвэл, Хятадын долларын саятангуудын тоо 1 сая 600 мянгад хүрч, хөрөнгийн нийт хэмжээ нь 6.6 триллион ам.долларт хүрчээ. Жил бүрийн өсөлтийг 11.6 хувиар бодвол 2021 он гэхэд саятны тоо 2 сая 700 мянгад хүрэх юм байна. Тайлангаас үзвэл, 2016 онд бүх дэлхийн саятны тоо 1.8 хувиар өсөж, 33 …

  • 23 November

    Нүүрсний бизнес дахин унах эрсдэл ойрхон байна

    Монголчууд бид аливаа асуудалд судалгаа тооцоотой хандахаас илүүтэй сураг чимээг “үнэн” мэтээр ойлгодог ард түмэн. Нэг хэсэг дэлхийн зах дээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болох алт,  зэс, нүүрсний үнэ өсөхөд бид төр засгийн түвшинд арабын хаад шиг загнаж,  уул уурхайн баялагаас олсон орлогыг нийгмийн халамжид тараасан. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш эргэж унахад бид амаа барьсан удаатай. Тэгвэл энэ …

  • 23 November

    49 хувийг авахаас ӨМНӨ ба ХОЙНО

    Монгол, Орос хоёр улс Эрдэнэт үйлдвэрийг 50:50 хувиар эзэмшдэг байхад 1992 онд Шадар сайд Да.Ганболд тэргүүтэй Засгийн газрын баг олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд нэг хувийг Монголдоо авчирсан. Ингэснээр манайх давуу эрхтэй болж, гүйцэтгэх захирлаа томилох тийз өвөртөлж байлаа. Тэр цагаас хойш Эрдэнэт үйлдвэрийн эзэмших хувийг нэмэгдүүлэх талаар огт хөндөлгүй өдий хүрсэн. Өнөөдөр зуун хувь монголын талд авчихсан хойно буруутган …

  • 23 November

    Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парктай хамтран ажиллах санамж бичиг байгуулж эхэллээ

    “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” -ийн зүгээс 2016 оны аравдугаар сард ажлын хэсэг гарган Арьс, шир боловсруулах 29 үйлдвэрийн удирдлагатай уулзалт зохион байгууллаа.  Уулзалтаар паркийн хийсэн ажил болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Энэ үеэр хамтран ажиллах хүсэлтээ гаргасан Монгол Шевро ХК болон Буурал гол ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус  хоёр үйлдвэр нь арьс ширийг …

  • 23 November

    Хүчингийн хэрэг үйлдсэн гэх П.Энхмөнхийн хэргийг шүүнэ

    Г.Пунцагбалжир агсны хүү, “Мон-Эрдэнэ” группын өв залгамжлагч П.Энхмөнх ажлын шугамаар холбоотой Дэлгэрмаа гэх бүсгүйг хүчиндсэн хэмээн хэсэгтээ шуугисан билээ. Тэгвэл энэ хэрэг прокурорын шатнаас гурван удаа хэрэгсэхгүй болж байжээ. Хохирогчийн талынхны үзэж буйгаар, П.Энхмөнх прокуроруудыг хахуульдсан, улстөрчдийн дэмжлэг авсан гэх бөгөөд ямартай ч энэ хэргийг дахин сөхөж шүүх хурал нь энэ сарын 25-ны өдөр буюу баасан гаригт товлогдсон байна. П.Энхмөнхийн хувьд …

  • 23 November

    Цэргүүд цас цэвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд бүх нийтээр цас цэвэрлэх уриалгад Улаанбаатар хотын  цэргийн анги нэгтгэлүүд нэгдэж өнгөрсөн шөнө цас цэвэрлэлээ. Цас цэвэрлэгээнд нийт 500 гаруй хугацаат цэргийн алба хаагч, цэргийн дүйцүүлэх албаныхан оролцов. Улаанбаатар хотын хамгийн их хальтиргаа гулгаа үүссэн хэсэг болох Яармагийн гүүрнээс нисэхийн уулзвар хүртэлх 17 км замыг, Сансарын тойрог буюу эвтэй дөрвөн амьтны хөшөөтэй …

  • 23 November

    Дайсны цэргүүдээс гацуураа хамгаалах нь /фото/

    Мангасан гацуур Баннатай гацуур Зөвхөн түүнд зориулсан гацуур Бүрэн хамгаалагдсан гацуур Бараг л ёолк Сонирхолгүй ёолк /хүнсний бүтээгдэхүүн/ Ургийн гацуур Хамгаалалттай гацуур Сансарын гацуур Барменуудын ёолк Хэн ч хүрэхгүй гацуурхан

  • 23 November

    Бурхан Халдун уулыг газрын зурагт албан ёсоор тэмдэглэж, хуучин нэрийг сэргээх асуудал Засгийн газраар хэлэлцэгдэв

    Засгийн газрын энэ сарын 16-ний өдрийн хуралдаанаар Их Хэнтийн нурууны Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул болгож хуучин нэрийг нь сэргээх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн. УИХ уг тогтоолын төслийг баталбал Юнескогийн өвд бүртгэлтэй Бурхан Халдун уул газрын зурагт албан ёсоор тэмдэглэгдэх юм.ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2015 оны долдугаар сарын 4-ний өдрийн 39 дүгээр чуулганаар “Бурхан Халдун уул, түүнийг …