Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 26 October

    Өвөл, зуны дугуй юугаараа ялгаатай вэ?

    Автомашины дугуй гэж юу вэ? Авто машины дугуй зорчигчийн тав тухтай байдлыг хангах, замын бартаа донсолгоог кабинд бага үүсгэхийн тулд уян зөөлөн байх ёстой байдаг. Үүнээс гадна жолооч хүссэн үед машинаа зогсооход туслах үүднээс замтай харьцахдаа зууралдамтгай чанартай байх ёстой. Дугуйн гол элемент бол мэдээжийн хэрэг резин. Дугуй үйлдвэрлэгч нар зориулалтаасаа хамаарч өөр өөр химийн нэгдэлтэйгээр дугуй үйлдвэрлэдэг. Өвөл, Зуны …

  • 26 October

    Орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигчдын анхааралд

    Орон нутагт баруун хойд чиглэлд Дархан, Сэлэнгэ, Орхон аймаг, зүүн чиглэлд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг, Багахангай, Төв аймгийн Баян сум хүртэлх чиглэлийн замууд хальтиргаа гулгаа ихтэй, зам тээврийн осол гарч болзошгүй байгаа тул дээрх чиглэлийг зорьж буй тээвэрчид, жолооч та бүхэн аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

  • 26 October

    Хүүхдийн нэмэгдэл хоол гэж юу вэ

    Хүүхдийн нэмэгдэл хоол нь  хүүхдийг өсөж торниж эрүүл биетэй болоход чухал нөлөө үзүүлдэг.  Хүүхдийг хөхөөр хооллохыг зэрэгцээ нэмэгдлээр өгч байгаа хоолыг нэмэгдэл хоол гэнэ. Хүүхэд өсөхийн хирээр хүүхдийн өсөлт, хөгжилтийг эхийн хөхний сүү дангаар хангах боломжгүй, нөгөө талаар хүүхдийн биед зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн аминдэм, эрдэс, тэжээлийн бодисуудын хэрэгцээг хангаж чадахгүй тул хүүхдэд илчлэг, тэжээллэг хоол нэмэгдлээр өгөх шаардлагатай болдог. …

  • 26 October

    Боловсролын яам сурагчдаар “тоглох” эрхгүй

    Эрүүл мэндийн хичээлийг биеийн тамирын хичээлтэй нийлүүлэн энэ хичээлийн жилээс Ерөнхий боловсролын сургуулуудад зааж эхэлсэн нь үр дүн муутай байгаа юм. Жишээ нь эрүүл мэндийн хичээлээр орох шүдээ хэрхэн зөв угаах, өсвөр насны бэлгийн бойжил, биеийн өсөлт хөгжлийн тухай мэдээлэл өгөх ёстой эрүүл мэндийн хичээлийг биеийн тамирын хичээлтэй нийлүүлсэн нь зохимжгүй. Биеийн тамирын хичээлээс олж авч болохооргүй мэдлэг мэдээллийг эрүүл …

  • 26 October

    Ж.Эрдэнэбат: Хөрөнгийн зах зээлийг урьд урьдаас илүү хөгжүүлэх шаардлага тулгарч байна

    Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Японы олон улсын хөгжлийн агентлаг хамтран “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Асуудлыг хамтран хэлэлцэн, ур ухаанаа уралдуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой, шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжих боломжтой арга замыг сонгон авах нь эдийн …

  • 26 October

    Туул голын бохирдлыг бууруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат ахлахаар болов

    лсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаан 15 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах талаарх өргөдлүүдийг хэлэлцэх ажлын …

  • 26 October

    “Эрдэнэт”-ийн асуудлаар нууц тогтоол гаргасан Б.Болор байнгын хорооны хуралдаанд сууна

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж “Эрдэнэт”, “Монросцветмет”-ийн 49 хувийн асуудлаар хэлэлцсэн билээ. Уг хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг дуудаж оролцуулсан бөгөөд асуудал шийдэгдээгүйн улмаас Хууль зүйн байнгын хорооноос “Эрдэнэт”-ийн асуудлаар Ажлын хэсэг байгуулав. Тэгвэл “Эрдэнэт”-ийн асуудлаар байгуулагдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд асан Б.Болорыг дуудаж оролцуулахаар болжээ. Түүний хувьд Сангийн сайдаар …

  • 26 October

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг АТГ хүлээн авч байна

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Ажлын хэсгийн удирдамжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчидтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч, хянан шалгахаар заасан байгаа билээ. Тиймээс Шүүхийн шийдвэр …

  • 26 October

    М.Тунсаг: Манай эмнэлэг жилдээ 570 гаруй уушигны болон сүрьеэгийн хагалгаа хийж байна

     Энэ сарын 28-нд буюу баасан гарагт Улсын хэмжээний 11 дэх удаагийн Монголын мэс засалч эмч нарын чуулга уулзалтыг ХӨСҮТ зохион байгуулж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ийн эмнэлэгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэны дэд захирал М.Тунсагтай ярилцсанаа хүргэж байна. Энэ жил 11 дэх удаагийн мэс засалчдын чуулга уулзалтыг ХӨСҮТ зохион байгуулахаар болсон гэж сонссон. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Энэ жил Халдварт Өвчин …

  • 26 October

    Засгийн газрын 100 хоногт- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

    “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн гарааг амжилттай эхлүүллээ.  “Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан Албан даалгаврыг баталж, хэрэгжүүллээ. Албан даалгаврын хүрээнд: –  Шинээр барьж буй, засвар хийж буй цэцэрлэгийн барилгын ажлыг шуурхайлж, дуусгаснаар 21 цэцэрлэгийг ашиглалтад өгч, 123 бүлэгт 2970; –  9 цэцэрлэгийн барилгыг өргөтгөн 38 …

  • 26 October

    Барууны шинжээчид: Монгол хэдийнээ Хятадын баруун хойд муж болсон

    АРД сайт Time, Quora болон  Henry Makow-гийн материалуудыг ашиглав. Монголын бэлгэ тэмдэг, бахархлыг Хятад хулгайлан ашиглаж, хятадын талыг баримталсан элитүүд гарч ирж байгаа нь монголчууд өмнөх алдаагаа давтаж эхэлж байгаа дүр зураг харагдаж байна. Чингис хаан тэргүүтэй Монгол XII зуунд өнөөгийн хятадын ихээхэн нутгийг эзэлж хэдэн зууны туршид энд засаглалаа тогтоож байсан түүхтэй. Өнөөдөр бол Монгол Улс Орос, Хятад гэсэн …

  • 26 October

    Засгийн газрын 100 хоногт- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА  Улс төр, эрх зүйн тогтвортой байдал, мэргэжлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж гадаадын хөрөнгө оруулагчид, дипломат төлөөлөгчидтэй уулзав.  100 хоногийн хугацаанд АНУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Франц, Чех, БНХАУ-ын элчин сайд нар, Франц, Канадын сенатор болон Азийн хөгжлийн банк, …

  • 26 October

    Өглөө өлөн байхдаа идэж болохгүй хоол хүнс

    Өглөө идэж болдоггүй хоол хүнсийн талаар ихэнх  хүмүүс мэдэхгүй улмаас хөргөгчин дотороо байгаа хоол хүнс хэрэглэснээр ходоодны шарх, өвчнөөр өвдөх явдал ихэссэж  байдаг  иймээс өглөөд идэж болохгүй хоол хүнсийг танилцуулж байна. Тухайлбал: Хийжүүлсэн хүйтэн ундаа Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд хийжүүлсэн ундааг өдрийн явцад …

  • 26 October

    Гемодиализийн аппаратад орох шаардлагатай иргэдийн эмчилгээний зардлыг төрөөс даана

      Бөөрний архаг дутагдалтай өвчтөний гемодиализийн эмчилгээ хийлгэдэг аппарат төрийн эмнэлгүүдэд хангалтгүй байдгаас иргэд хувийн эмнэлгээр зайлшгүй үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Гэтэл хувийн эмнэлгийн гемодиализийн аппаратад нэг удаа ороход 170 мянган төгрөгөөс дээш төлбөртэй байдаг нь хувь хүнд хүндээр тусч байгаа юм. Тэд долоо хоногт гурван удаа гемодиализийн аппаратад орох шаардлагатай. Ингээд тооцохоор дээрх өвчтэй хүн нэг сард хоёр сая төгрөгийн …

  • 26 October

    ЮНЕСКО-гийн ОУ-ын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бага хурал үргэлжилж байна

    ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Удирдах хорооны 24 дүгээр хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилтод хүрэх Монгол улс болон Ази, номхон далайн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудал гэсэн сэдвийн хүрээнд оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Усны асуудал дан ганц тухайн орны, бүс …