Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 23 September

    Далай лам Анжелина Жоли, Брэд Питт хоёрыг салж байгаад харамсаж байна гэнэ

    Далай лам Өчигдөр ITV сувгийн “Good Morning Britain”-ийн Пиерс Морганий ярилцлагын нэвтрүүлэгт оролцжээ. Пиерс Морган Далай ламаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтонтой өрсөлдөж байгаа Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын талаар асуухад тэрээр би Дональд Трамптай уулзаж байгаагүй гэж хэлээд түүний үс болон амыг элэглэж үзүүлжээ. Дараа нь  Пиерс Морган Брэд Питт, Анжелина Жоли нар салалтын талаар  түүнээс  асуухад Далай багш …

  • 23 September

    “Yahoo” хакердуулсанаа албан ёсоор зарлав

    Интернет үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч “Yahoo” компани тун харамсалтай мэдээлэл хийлээ. Учир нь “Yahoo”гийн 500 сая хэрэглэгчийн мэдээллийг хакерууд хулгайлж, гартаа оруулсан байна. Хакерууд 2014 оноос хойш удаа дараа дайралт хийж, дээрх тооны мэдээллийг хулгайлсан бөгөөд манай гарагийн түүхэн дэх хамгийн том кибер халдлагад тооцогдож байгаа юм. Хакерууд хамгийн сүүлд хийсэн дайралтаараа 200 сая орчим хэрэглэгчийн и-мэйл хаяг, хувийн захидал болон …

  • 23 September

    Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзлаа

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй өнөөдөр уулзлаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн НҮБ-ын төдийгүй олон улсын томоохон арга хэмжээ, энхийн болоод дэлхий дахины хөгжил цэцэглэлтийн төлөө үйлсэд идэвхтэй оролцсоор ирсэн Монгол Улсын хүчин зүтгэлийг өндрөөр үнэлэн талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр НҮБ-ын Тогтвортой …

  • 23 September

    Италийн оргоник хүнс үйлдвэрлэгчид улаанбаатар хоттой хамтран ажиллах санал тавилаа

    Итали Улсын Пиемонтэ хотын органик хүнс үйлдвэрлэгчдийн консирциумын төлөөллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Италийн тал манай улсын нийслэлд “Суурьшлын шинэ, эко бүс байгуулах төсөл”-ийн талаар санал солилцож, дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа. “ЧЭГ Прожект ХХК-ийн үндэслэгч, захирал Луижи Тоскано …

  • 23 September

    Цэцэрлэг, сургууль эхлэхээр “цаддаг” боловсролын тогтолцоо

    Хүүхдүүд цэцэрлэгтээ багтахгүй юм. Үүнийг харахаар монгол хүн өсөөд үржээд байгаа ч юм шиг. Тэгсэн хэрнээ гуравхан саяуулаа. Үүнээс хэдэн хүүхэд цэцэрлэгт яваад, хэдэн хүүхэд үлдээд байгааг яг нарийн гаргасан тоо баримт алга. Цэцэрлэг сургууль барих шаардлагатай байгааг “өлхөн” харуулсан сүүлийн арван жилийн цэцэрлэгийн хомсдол. Үүнийг ямар ч нам гарсан ярьж л байдаг сэдэв. Жил бүр 5-7 цэцэрлэг барьж байсан …

  • 23 September

    Замын цагдаагийн газраас анхааруулж байна

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа цас орж, сэрүүсэх төлөвтэй байна. Иймд орон нутгийн замд хальтиргаа гулгаа үүсэх, манан татаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул жолооч та замын нөхцлийг зөв тооцоолон, тохирох хурдыг сонгож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна .

  • 23 September

    “Геологи уул уурхайн хяналтын мэдээллийн систем”-ийг зохион бүтээжээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн удирдагч доктор Текла Абел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр төсөл амжилттай хэрэгжиж, нэг талаас геологи уул уурхайн хяналтыг улам сайжруулах, нөгөө талаас Монгол Улсын геологи уул уурхайг байгаль орчинд ээлтэй байдлаар зөв зохистой хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсныг онцлоод дахин хамтран …

  • 23 September

    Паралимпийн хүрэл медальтан Э.Содномпилжээ эх орондоо ирлээ

    “Рио-2016” паралимпийн наадамд амжилттай оролцож, пауэрлифтингийн төрлөөр анх удаа хүрэл медаль хүртсэн ШШГЕГ-ын харьяа “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, ахлагч Э.Содномпилжээ 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эх орондоо ирлээ. Паралимпоос анх удаа хүрэл медаль хүртсэн түүхэн амжилтын эзэн Э.Содномпилжээг “Сүлд” биеийн тамир спортын хорооны хамт олон болон гэр бүл нь  хүндэтгэлтэйгээр угтан авав.

  • 23 September

    Ц.Оюунбаатар:Улс төрийн тогтолцоонд реформ хийх шаардлагатай

    УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцлаа. -Сонгуулиас хойш ямар ажил амжуулж байна вэ. Ихэнх хүмүүс амарч байна гэдэг хариулт өгч байгаа. Ямар ч байсан Риогийн олимпод очсон байна лээ? -Ажил ихтэй байна. Өнгөрсөн өвөл хаврын цас зуд, улаанбурхантай зэрэгцэн Риогийн олимпод түүхэндээ хамгийн олон буюу арван төрлөөр 50 тамирчинг оролцуулсан, тэднийгээ дэмжиж, риогийн олимпийн хаалтанд оролцоод ирлээ. Хэлмэгдэгсдийн …

  • 23 September

    Гамшгийн даатгалын тухай хуультай болно

    Манай орны хэмжээнд байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн осол, гамшгийн тоо, давтамж, түүнээс учирсан хохирлын хэмжээ улам бүр нэмэгдсээр байна. Нөгөөтэйгүүр манай улсад гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоо бүрдээгүйн улмаас гамшгийн хохирлыг төр хариуцах, улсын төсөвт дарамт учруулах асуудал тулгарсаар байгаа юм. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газар, НҮБХХ-ийн Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах …

  • 23 September

    “Хүүхдийн эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин” Олон улсын 8-р хуралд оролцов

    Испани улсын нийслэл Барселон хотноо 2016 оны 9 дүгээр сар 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хүүхдийн эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин” Олон улсын 8-р хуралд тус хүрээлэнгийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ЭМХСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан С.Өнөрсайхан, Р.Даваадорж нар оролцож, “Мөнгөн усны бохирдолт ба ургийн гаж төрөлтийн хамаарлыг тогтоох судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тус хуралд хүүхдийн эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлдэг хүнд …

  • 23 September

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр газар тариалангийн бүс нутгаар энэ сарын 23,25,26-ны өдрүүдэд хур тунадас, хугацааны эцсээр нойтон цас орж, агаарын температур өмнөх хоногуудаас 8-13 хэмээр буурч, шөнөдөө хөрсөн дээр -0 ..-5 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна. Цаг агаарын цочир хүйтрэлтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв,орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд ард иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх …

  • 23 September

    УИХ-ын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.23/ БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүнтэй уулзсандаа баяртай байгаагаа хэлээд Гванжу болон Улаанбаатар хотын харилцааг хөгжүүлэх чухал айлчлал хийж байгаад талархал илэрхийлэв. Мөн тэрбээр “Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж төр засгийн байгууллага …