Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 7 December

    Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцлийг судалж шат дараалсан сургалт явуулжээ

    Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас тойргийн 9 сумдын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалан үйлдэгдэн гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцлийг 2016 оны 11 дүгээр сарын байдлаар судалж дүгнэлт хийжээ. Судалгаагаар тус прокурорын газрын харъяалах 9 сумдын хэмжээнд 2016 онд хүлээн авч шалгасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 4.3 …

  • 7 December

    Эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын биелэлтийг хорих ангиудад шалгажээ

    Нийслэлийн прокурорын газрын 4 дүгээр улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хорих ял эдэлж буй эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай ялтны ялыг биелүүлэх талаар хорих ангиудаас зохион байгуулж байгаа ажлыг 2016 оны эхний 11 сарын байдлаар нэгдсэн удирдамжаар шалгажээ. Шалгалтын дүнгээс харахад хяналтын харьяа хорих ангиудад нийтдээ 125.824.000 төгрөгний эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 109 ялтан ял эдэлж байснаас, 63 ялтан …

  • 7 December

    Үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ иргэдэд хүргэх, сурталчлахад анхаарахыг Ерөнхий сайд зөвлөлөө

     “Эх орны үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн хүндрэлээс  гаргацгаая”  уриатай үндэсний үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо. Тус үзэсгэлэнд металлурги, металл боловсруулалт, тоног төхөөрөмж, машин механизм, барилгын материалын үйлдвэр, хуванцар эдлэл, уул уурхай, хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сэлбэг эд анги, резин, шил, төмөр замын бетон дэр, цахилгааны утас, кабел, ган бөмбөлөг, халаалтын зуух, нарны зай хураагуур, мэдээллийн болон нано технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж …

  • 7 December

    Эмэгтэйчүүдийн хорих ангиас бэлтгэсэн ярилцлага

    Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангиад ял эдлэж байгаа бүсгүйчүүдтэй ярилцлаа. Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс тэдгээр бүсгүйчүүдийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, дэглэм бууруулах шийдвэр гаргасан юм. Тэдгээр бүсгүйчүүд үйлдсэн хэрэгтээ их харамсаж байгаагаа илэрхийлж байснаас гадна нэг хоногийн өмнө ч гэсэн эрх чөлөөтэй болохыг хүсдэг нь мэдрэгдэж байлаа. Н.Долгормаа: Хүүдээ зөвлөх боломжтой боллоо Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс чанга …

  • 7 December

    12 сарын 29-нөөс нэгдүгээр сарын 01 хүртэл амарвал та зөвшөөрөх үү

    12-р сарын 29 өдөр бүх нийтийн амралтын өдөр харин 12-р сарын 31 болон 2017 оны 1 сарын 1-ны өдрүүд Хагас, Бүтэн сайн буюу амралтын өдөр таарч байна. Эндээс харахад 12-р сарын 30-ны өдөр ажилахаар болж таарч байна.Гэвч баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд ажилчин албан хаагчидийн ажлын үр бүтээмж муу байдаг. Тиймээс сэтгүүлч Г.Oтгонбаярын санаачилсан энэ өдрийг амралтын өдөр болгох …

  • 7 December

    Газар хөдлөлтийн эрсдэлд бэлэн үү?

    Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд газар хөдөлсөнөөс тус сумын 700 гаруй иргэнийг нүүлгэж шилжүүлсэн. Байдал хэдийгээр хэвийн болсон ч цаашид газар хөдлөлт болохгүй гэх баталгаа байхгүйг албаныхан анхааруулсаар байгаа билээ. Монголчууд тэр дундаа хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлчүүд бид газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалахад бэлэн болов уу. Мэргэжлийн байгууллагууд төдийгүй дэлхийн нийтийн жишиг бол …

  • 7 December

    Гал түймэрт өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд өртөж байна

    Сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гал түймэр гарсаар байна. Эдгээр ахуйн орчинд гарсан гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө …

  • 7 December

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ОУ-ын өдрийг угтсан сарын аяныг амжилттай зохион байгууллаа

    Чингэлтэй дүүрэгт 4159 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 564 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байгаа бөгөөд дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын зүгээс ажлын байр гаргаж өгөх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлд зарж борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр тэднийг дэмжсэн олон үйл ажиллааг явуулж байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ жилийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 1 сарын …

  • 7 December

    У.Хүрэлсүх: Газар хөдлөлтийн гамшигт тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох хөдөлгөөнийг эхлүүллээ

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн  “Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарт хэлсэн үг Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхний амгаланг айлтгая. Гурван өдрийн өмнө буюу 12-р сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум орчмын нутаг дэвсгэрт 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт 31 удаа болсон талаар тухайн өдөр аймгийн Онцгой байдлын газраас надад шуурхай …

  • 7 December

    Н.Цагаанхүү: Адууг амьдаар нь экспортлохгүй

    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд /ХХААХҮЯ/ Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн 2016 оны 12-р сарын 5—ны өдрийн тушаалаар “Адууг амьдаар нь экспорлох”-ыг зогсоосон шийдвэрийн дагуу ХХААХҮ-ийн П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н. Цагаанхүү Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу амьд …

  • 7 December

    Гурван өөр ертөнц буюу “Энэ бол би”

    Улаанбаатар арт галерейд өнгөрөгч 3-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Энэ бол би” үзэсгэлэн нээсэн билээ. Хүсэл мөрөөдөл, хийж бүтээх ирмүүн их хүсэл тэмүүллээрээ жигүүрлэсэн гурван бүсгүй ертөнцийг өөр өөрийнхөөрөө дүрсэлж, өөр өөрийнхөө бийрээр буулгасан сонин содон, сэтгэлд дулаахан зургуудыг та бүхэн энэхүү үзэсгэлэнгээс үзэх боломжтой. Үзэсгэлэнд Л.Золбоо, Ч.Тунгалагтуяа, С.Намуунцэцэг нар өөрсдийн зургуудаа дэлгэсэн бөгөөд өнөөдөр тэдний …

  • 7 December

    Байгаль орчны чиглэлээр Байгаль орчны яамтай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар 2017 онд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээнд 2016-оны 12-р сарын 6-ны өдөр гарын үсэг зурлаа. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Засаг даргын …

  • 7 December

    ТНБ-ийн дарга Д.Даваасүрэн АНУ-ын цагаан ордон, зарим хүрээлэнгийн ахлах албан тушаалтнуудтай уулзав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Америкийн жилийн ээлжит уулзалтанд оролцохдоо Цагаан ордны ҮАБЗ-ийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал Д.Критэнбринк, мөн ҮАБЗ-ийн Хятад, Тайвань, Монголын асуудал эрхэлсэн дарга Р.Хасс нартай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлж, олон улсын болон бүс нутгийн харилцааны сонирхсон асуудлаар санал солилцов. Мөн тэрбээр Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Ерөнхийлөгч, Элчин …

  • 7 December

    МУГЖ Э.Амартүвшинг Монгол Улсын Соёлын элчээр томилов

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил олон улсын тэмцээн, уралдаанд онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг дэлхий дахинаа өндөрт өргөж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинг Монгол Улсын Соёлын элчээр томилж 12 дугаар сарын 6-ны өдөр гэрчилгээг гардуулан өглөө. Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам Монгол Улсын нэрийг дэлхийд дуурсгаж, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж яваа иргэнээ Монгол …

  • 7 December

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2016 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн …