Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 5 October

    Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 618 иргэний мэдүүлгийг хянан шалгав

    Авлигатай тэмцэх газар 2016 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 311 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 618 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт 297 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 251 нь зөрчилгүй байсан бол 9-ийг нь буцааж, 37-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 321 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж …

  • 5 October

    ГХ-ны сайд Ц.Мөнх-оргил НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Роберто Бэнесийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Роберто Бэнесийг 10 дугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017 оноос хэрэгжиж эхлэх “Улс орны хөтөлбөр” буюу “Country programme”-ыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Ц.Мөнх-Оргил сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх, төрийн болон хувийн байгууллагуудын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулах, сурагчдыг уух усаар …

  • 5 October

    УИХ-ын дарга М.Энхболд Архангай аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.05/ Архангай аймагт ажиллаж байна. Тэрбээр дагалдан яваа Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон албаны хүмүүсийн хамтаар Архангай аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, ээлжит бус чуулганаар Улсын Их Хурлаас баталсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд архангайчууд зургаадугаар сард болсон …

  • 5 October

    Ж.Оджаргал: Монгол Улс дотооддоо бодлогоороо хамтарч чадаагүй нөхцөлд нүүрсний экспортоос ашиг олж чадахгүй

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Улаанбаатарын худалдааны танхимын болон бизнес эрхлэгчдийн CEO клубын төлөөлөл, бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа. -Төр ганцаараа зүтгээд улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргаж чадахгүй, ард түмнээ түшиж, хувийн хэвшлээ дэмжих замаар хамтарч ажиллах хэрэгтэй. Үүний тулд Улаанбаатарын худалдааны танхим болон CEO клубын зүгээс тодорхой асуудлаар  Ерөнхий сайдад танилцуулга хийж, гарц шийдэл ярихаар уулзалтад ирснээ  “Петровис” компанийн …

  • 5 October

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхаа төлөөллүүдтэй уулзана

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхаа төлөөллүүдийн санал бодлыг сонсож, харилцан уялдаатай ажиллах зорилгоор уулзалт зохион байгуулахаар болжээ. Тэрээр энэ сарын 07-ны өдөр иргэний нисэх болон төмөр замын салбарын төлөөллүүдтэй уулзах юм байна. Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан …

  • 5 October

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр /2016.10.05/ хуралдлаа. Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Д.Цогтбаатар, Ц.Цогзолмаа болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, …

  • 5 October

    МУ-ын анхны “Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөх ажлын хэсгийнхэн Шадар сайдад баярласанаа илэрхийллээ

    МУ-ын ЗГ-ын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхд монголын улсын анхны хиймэл дагуулын нэр, ажлын явцыг танилцууллаа. Монголын анхны хиймэл дагуулыг Монгол Улсын их сургууль 2017 оны хавар Олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр ажиллаж байгаа билээ. Уг хиймэл дагуулыг хөөргөхөд анх төсөвлөгдсөн зардлаас валютийн ханшийн нэмэгдлээс үүдэн 150 сая төгрөг дутаад байгаа аж. Тиймээс Хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхэн МУ-ын Шадар …

  • 5 October

    Барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын анхааралд

    Барилга, хот байгуулалтын Сайдын тушаалаар Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь олгогдсон боловч гэрчилгээгээ аваагүй байгаа дараах аж ахуйн нэгжүүд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор улсын тэмдэгтийн хураамжийг төлж гэрчилгээгээ авна уу. Энд дарж үзнэ үү

  • 5 October

    Д витамины хэрэглээний тухай (бичлэг)

    Д витамин хүний биед хэр хэрэгтэй болох талаар хамгийн энгийнээр тайлбарлан хүргэсэн байна.

  • 5 October

    Олон улсын өдрийг “Мэдлэгээ түгээцгээе” уриатай тэмдэглэнэ

    НҮБ-ын Ерөнхий ассамблийн шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг. Энэ жилийн …

  • 5 October

    Б.Чойжилсүрэн: Санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд маш их зүйл хийх хэрэгтэй

    Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн АНУ-ын Вашингтон хотноо хамт ажиллаж байгаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын хамт Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дэд Ерөнхийлөгч, хатагтай Викториа Кваква, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагуудтай уулзлаа. УулзалтаарМонголын төлөөлөгчид улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлыг танилцуулж, санхүүгийн хүндрэл бэрхшээлийг …

  • 5 October

    “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн ажиллагаа боллоо

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Г.Спирли нар Даваа гарагт /2016.10.03/ 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тэгвэл “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр /2016.10.05/ Нэгдсэн үндэстний байгууллагын төв байранд боллоо. “Монгол …

  • 5 October

    УИХ-ын дарга М. Энхболд Архангай аймагт ажиллаж байна

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд дагалдан ажиллаж буй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.10.05/ Архангай аймагт ажиллаж байна. Улсын Их Хурлын даргыг аймгийн удирдлагууд угтан авсан юм. Төлөөлөгчид Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Нэгдсэн эмнэлэгт 65 их эмч, 156 сувилагч, тусгай мэргэжилтэн, 136 туслах ажилчин, нийтдээ 357 ажиллагсадтайгаар аймгийн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ …

  • 5 October

    24 дүгээр цэцэрлэгийн орчинд мод тарив

    Ээлтэй орчин зорилтын хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад орсон 24 дүгээр цэцэрлэгийн орчинд өнөөдөр /2016.10.05/дархан -уул   аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат, Японы “Жагмо” нийгэмлэгийн тэргүүн  Ито Ёошио тэргүүтэй холбогдох хүмүүс  мод тарилаа. Энэхүү ажлыг Японы “Жагмо” нийгэмлэгийн  гурван сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд …