Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 2 November

    Тархины цусан хангамжуудыг сайжруулах аргууд

    Толгойн өвдөлтийг намдаах арга 1.Зөгийн бал болон хушга Таван ширхэг хушгыг жижиглээд дээрээс нь нэг амны халбага байгалийн зөгийн бал, мөн чимх корица, цагаа гаа хийж хутгаад хөргөгчиндөө нэг хоног байлгана. Уг бэлдмэлээ өдөрт 3 удаа, хоол идэхээс 30 минутын өмнө амны халбагаар хэрэглэнэ. 2. Сонгины шүүс болон зөгийн бал Сонгины шүүснээс 3 аяга хэрэгтэй бөгөөд түүнийгээ нэг аяга зөгийн …

  • 2 November

    Нүүрсийг үнс болгосон улс төр одоо зэсийг гууль болгох уу?!

    -“Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон энэхүү маргаан ойлголцол руу хөтлөх биш харин ч эсрэгээрээ эргэж, хувь хүмүүсийн хоорондын тэмцэл, хэрүүл рүү шилжиж эхэллээ. Хэрэв үргэлжилбэл энэ нь хагарал, хуваагдалд хүргэхээс өөр үр дагавар авчрахгүй. Харин одоо бүгдээрээ шийдэл рүү явцгаая гэж уриалмаар байна- “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын “Ростех” компани уг хувиа Монголын талд, тэгэхдээ хувийн хэвшилд худалдсан асуудал дотоодын …

  • 2 November

    Жолооч танд бэлэн бус торгуулийн системтэй холбоотой мэдээллүүдийг хүргэж байна

    1. Иргэн танд бэлэн бус торгуулийн системтэй холбоотой асуудал тулгарсан уу? Таны төлсөн торгууль Торгууль.мн сайтад төлсөн төлөвт шилжихгүй байна уу? Төлөгдсөн торгууль Торгууль.мн сайтад бүртгэгдэхгүй байгаа нь дараах 2 шалтгаантай. Нэгдүгээрт торгууль төлөлтийн талаар иргэд Торгууль.мн сайтад байгаа мэдээллийг уншихгүй, анхаарал хандуулахгүй, зааврын дагуу төлөөгүйгээс торгууль төлөгдсөн төлөвт орохгүй байна. Торгууль төлөхдөө Банкны баримтын гүйлгээний утга хэсэгт “ЗӨВХӨН БАР КОД” бичнэ. …

  • 2 November

    Г.Алтан “Эрдэнэт”-ийн захирал бус “Төрийн банк”-ны эзэн болно

    “Алтжин” компанийн захирал Г.Алтангийн нэр сүүлийн үед төрийн өмчит томоохон компаниудын захирал, эсвэл эзний албан тушаалд яригдах болов. Энэ учиртай. МАН түүнд өртэй. 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр МАН дотоод ажилдаа зарцуулахаар Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлсэн байдаг. Тэр үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нарын гарын үсэг зурж баталсан Зээлийн болон Барьцааны гэрээ бий. Зээлийн …

  • 2 November

    Дархан-Уул аймгийн агентлагийн дарга, сумдын Засаг дарга нарт хяналт шинжилгээ хийнэ

    Cум, агентлагийн даргаас хууль тогтоомж, төр засгийн бодлого, шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын болон аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх тухайн оны зорилтын биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан бодлогын зорилт болон аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга болон агентлагийн дарга нартай байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлт, энэ чиглэлээр зохион байгуулж, хэрэгжүүлсэн 2016 оны ажилтай …

  • 2 November

    Турк улсад ажиллаж амьдарч буй иргэдэд анхааруулж байна

    БНТУ-д ажиллаж амьдарч буй иргэдийг манай улсын болон тухайн улсын иргэдийн зүгээс айлгаж , дарамтлах байдал улам даамжирчээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн эмэгтэйг хүчирхийлэх гэсэн оролдлого гарсан байна. 2016 оны 10 дугаар сарын 30-ны шөнө иргэн С -ийг Турк улсын иргэн хүчиндэхийг завдсан хэрэг гарч сэжигтэн этгээдийг Турк улсын цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхлээд байгаа аж. Туркт байгаа Монголчуудынхаа төлөө …

  • 2 November

    “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаарх Засгийн газрын нууц хуралдааны протокол

     2016.06.13 “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК БОЛОН “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ  Хуралдаанд ирсэн:  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын  сайд Ц.Цолмон, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа. …

  • 2 November

    Засгийн газар өнөөдөр хуралдана

    Засгийн газар өнөөдөр 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд …

  • 2 November

    Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

    Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит IV хуралдаан 10 дугаар сарын 27-нд боллоо. Хуралдаанаар шинээр улсын бүртгэлд малын эм, бэлдмэл бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн 7 аж ахуйн нэгжийн 29 нэр төрлийн эм, бүртгэлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн гурван аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн эмийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн зарим аж ахуйн нэгжүүдээс бүртгүүлэхээр ирүүлсэн эмийн шошго болон сав баглаа боодол …

  • 2 November

    “Эх хэлний цахим хөгжил- 2016” анхдугаар чуулган болно

    БСШУСЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, “Болорсофт ХХК” хамтран “Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулганыг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ДБЭТ-т зохион байгуулах гэж байна. Энэ тухай /2016.11.01/-ний өдөр  БСШУСЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран мэдээлэл хийлээ. Цахим хэл шинжлэл нь хэл шинжлэл хийгээд мэдээлэл технологийн ололт амжилтын заагт хурдацтай хөгжиж буй салбар юм. “Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар …

  • 2 November

    Д.Очирбат АХБ-ны Авлигатай тэмцэх хэлтсийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Уулзалтын эхэнд АХБ-ны  Авлигатай тэмцэх хэлтсийн төлөөлөгчдийг танилцууллаа. Тэдний хувьд  ЭМСХХ-5 төслийн худалдан авалт, хэрэгжилтийн байдалтай танилцахаар ирсэн бөгөөд энэ сарын 24-ний өдөр үр дүнгээ танилцуулна гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон холбогдох албаны хүмүүст мэдэгдлээ. Дашрамд дурдахад ЭМСХХ-5 ТӨСЛИЙН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ: 1) Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх; 2) Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах 3) Эрүүл …

  • 2 November

    Хэлэлцэээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг байнгын хороо дэмжлээ

    Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институци байгуулах хэлэлцээрийн төслийг зөвшилцөв УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.01/ хуралдаан 15 цаг 13 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институцийг үүсгэн байгуулах хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Уг хуулийн төслийн зөвшилцөх тухай асуудлыг Засгийн газраас өнгөрсөн …

  • 2 November

    НББСШУ-ны байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан /2016.11.01/ 15.25 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Чинзориг байнгын хорооны хуралдааны дараа үргэжлүүлэн хуралдах байсан Тогтвортой хөгжлийн дэд хорооны хуралдааныг хойшлуулж өгөх горимын санал гаргасныг гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Т.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа нарын өргөн мэдүүлсэн …

  • 2 November

    Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэнэ

    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 …

  • 2 November

    Торгоны замын хурлын сайн дурынханд сертификат гардууллаа

    Эх орондоо болсон “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын  олон улсын бага хурлын зохион байгуулалтад  сайн дураараа оролцсон оюутнуудад  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сертификат гардууллаа. Торгоны замын аялал жуулчлалын  олон улсын бага хурлыг өнгөрсөн сарын 13-15-ны өдрүүдэд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага,   БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын …