Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 7 October

    Ангиограф аппаратыг засварлах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ

    УГТЭ-ийн тархи, зүрхний судсан дотуурхи оношлогоо, эмчилгээ хийх тусгай зориулалт бүхий ангиографийн аппарат нь 2013 оны 10 сард МССангийн төслөөр суурилагдан 3 жил тасралгүй ажилласаар ачаалал нь хэтэрч, рентген хоолойн ашиглалтын хугацаа дууссан учир 2016 оны 09 сарын 26-наас ажиллахгүй зогссон юм. Эрүүл мэндийн яам энэ асуудалд онцгой анхаарч арга хэмжээ авснаар Засгийн газрын 10 сарын 05-ны өдрийн хурлаар Засгийн …

  • 7 October

    ГХ-ны яамны төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн элчин сайд Ж.Гаалтыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ж.Гаалтыг хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд нар Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улс АНУ-тай явуулж ирсэн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд юуны өмнө …

  • 7 October

    Батлан хамгаалахын багц хуулийг Батлан хамгаалах яаманд гардуулан өгөв

    УИХ-аар 2015 онд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль тус тус батлагдсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж эдгээр багц хуулийг Батлан хамгаалах яаманд гардуулах ёслол боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн …

  • 7 October

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХ-ийн цэцийн хоёр дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ

    Цэцийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хуульд өөрчлөлт оруулахаар болов УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы /2016.10.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр …

  • 7 October

    Хүмүүс 125-аас дээш наслах боломжгүй

    ВАШИНГТОН. /VOA/. Хүн төрөлхтөн 125-аас илүү наслах боломжгүй байж магадгүй гэж АНУ-ын судлаачид үзэж байна. Анагаах ухааны хөгжил энэ хязгаарыг давахад тусалж чадахгүй байж магадгүй гэж тэд хэллээ. Хүний үхэл болон хүн амын талаарх сүүлийн 100 жилийн хугацаанд цуглуулсан мэдээ мэдээллийг Альберт Эйнштейний нэрэмжит Анагаах ухааны коллежийн эрдэмтэн судлаачид 40 улсаас авч судлан дүн шинжилгээ хийжээ. Улс бүрийн хүн амын …

  • 7 October

    АБГБ-ын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Батлан хамгаалах салбарын багц хуулийг гардуулан өглөө

    УИХ-ын 2016 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Батлан хамгаалах салбарын багц хуулийг гардуулан өгөх ёслол /2016.10.06/-ны өдөр  Офицеруудын ордонд боллоо. Уг ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа болон БХЯ, ХХЕГ, ОБЕГ, цэргийн анги нэгтгэлийн удирдлагууд …

  • 7 October

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын “Тахь групп” төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Олон улсын “Тахь групп” төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Олон улсын “Тахь групп”-ын ерөнхийлөгч, Швейцарь Улсын иргэн амьтан судлаач доктор Рейнхард Шинидриг, Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Мериям Бурс, Монгол дахь салбарын дарга Н.Энхсайхан нар оролцов. Уг группыг 1999 онд Христиан Освальд өөрийн найз Швейцарийн малын эмч ЖонФиар Зийгфрид, хатагтай Дороттее Штамм нарын хамтаар санаачлан байгуулсан …

  • 7 October

    Азийн хөгжлийн банк 150 сая ам.долларын дэмжлэг үзүүлжээ

    Шадар сайд У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл дэх Японыг хариуцсан Гүйцэтгэх захирал ноён Коичи Хасэгаватайг хүлээн авч уулзлаа. Талууд Монгол, Япон Улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэж, энэ хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа хэрхэн эрчимжүүлэх талаар санал солилцов. Энэ жил Монгол Улс, Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хамтын ажиллагаа хөгжсөний 25 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк …

  • 7 October

    Ж.Эрдэнэбат: “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан талтай ЗГ ярилцана, гэхдээ дээрэм хийхгүй

    Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэтбат энэ сарын 6-нд Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллалаа. Энэ нь түүний хувьд  Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи хугацаандаа томилолтоор ажиллаж буй тав дахь аймаг бөгөөд тэрээр маргаашаас Булган, Хөвсгөл аймагт ажиллах юм. Эрдэнэт хотын иргэдтэй хийсэн уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон тус аймгаас  УИХ-д сонгогдсон гишүүд оролцож иргэдийн асуултад хариуллаа. УИХ-ын …

  • 7 October

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Баяртай өдөр. Та шинэ сэтгэгдэл хүлээн авна. Энэ нь хайр байж болно. Яруу найраг болон урлаг таны анхаарлыг татна. Мөнгөө үрэхдээ болгоомжтой бай. Та эрс шийдэмгий байж, санхүүгээ бодолгүй үрэх шинжтэй. Хайр дурлал хэрүүл маргаан үүсгэхээсээ илүүтэй инээдэм, илүү гүн гүнзгий ойлголцлыг авчирна. Таны бүлд тань амар амгаланг авчирна. ҮХЭР (4/20-5/20) Энэ өдөр бол усыг бэлгэдсэн өдөр болно. …

  • 7 October

    Улаанбаатарт бага зэргийн цас орно

    Малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.  2016 оны аравдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг,Төвийн  аймгуудын зарим газар,  говийн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур …

  • 6 October

    УИХ-ын дарга М.Энхболд Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.06/ Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Элчин сайд С.Чепурнойтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа …

  • 6 October

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.10.06/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм. Тэрбээр, “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд орсон нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн төсвийн хэт тэлсэн бодлого, төсвийн сахилга, хариуцлагагүй …

  • 6 October

    Хөх сэрхийн ноён оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулав

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/216 тоот тушаалаар Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг орон нутагт зохион байгуулах, аврагчдыг сургаж дадлагажуулах, мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй болох зорилгоор тус дадлага сургуулийг Баруун бүсийн Онцгой байдлын газруудын албан хаагчдын дунд “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг  2016 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Ховд аймгийн Онцгой байдлын …

  • 6 October

    Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олов

    Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Бүрэнгийн нуруу” гэдэг газар иргэн Б /44 настай, эрэгтэй/ 2016.10.04-ний өдрийн 09 цагийн орчимд самранд явж байгаад модон дунд төөрч сураггүй болсон тухай мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллалаа. Албан хаагчид төөрсөн иргэнийг өчигдөр Сөрт багийн “Сөрт” гэдэг газраас эсэн мэнд олсон байна. Мөн тус аймгийн Сэлэнгэ сумын …