Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 5 October

    Т.Ичинноров:Хан тэнгэрийн 4200 метр мөсөн оргил дээр хоол ундгүй 7 хоноход ус, эрвээхэй хоёр л миний амийг аварсан

    Уулын спортын олон улсын хэмжээний мастер Т.Ичинноровтой ярилцлаа. -Таныг нэлээд хожуу, дөч гарсан хойноо уулын спортын хүн болсон гэж сонссон. Уулын спортод яагаад гэнэт дурлачихав? -Уулын спортод орсон түүх гэвэл их дээрээс эхлэлтэй. 16-хан настайдаа аж үйлдвэрийн комбинатын гутлын үйлдвэрт алдарт эсгүүрчин Цэмбэл гэж хүний шавь болж байлаа, 1951 онд. Гутлын үйлдвэрт орохоосоо өмнө бүжигчин байсан юм. Тэр үед чинь …

  • 5 October

    Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарина

    Хотын Ерөнхий менежер нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогыг Нийслэлийн Засаг даргад танилцууллаа. Намрын тохижилт, Бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын хамгаалалтын зурваст, төмөр замын 2 талаар Сибирийн 3.5-4 м өндөртэй улиас мод тарина. Энэхүү ажлыг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод үржүүлгийн газартай, хүн хүч, машин техник технологийн нөөцтэй …

  • 5 October

    Нийслэлийн 377 жилийн ойд зориулсан ”СПОРТЛОГ – УЛААНБААТАР” бүх нийтийн өдөрлөг болно

    Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/652 дугаар захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг зохион байгуулах талаар Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ. Өдөрлөг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна. Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх …

  • 5 October

    Жессика Альба Longchamp-ийн загварын шоунд уригдаж очжээ

    Жессика Альба Парис хотод болсон Longchamp-ийн загварын шоунд  уригдаж очжээ. Тэрээр Францын загварын брэнд Longchamp-ийн үнэнч фэн юм.    

  • 5 October

    Байнгын хороодын хуралдааны хуваарь

    10 дугаар сарын 05-ны Лхагва гарагт: 1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/; Олон Улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.26-ны …

  • 5 October

    Зүүн бүсийн “Спортын бага наадам-2016” амжилттай зохион байгуулагдлаа

    Зүүн бүсийн Прокурорын байгууллагуудын “Спортын бага наадам-2016 ”Хэнтий аймгийн Чингис хотод 2016 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагджээ. Тэмцээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн прокурорын газрын 50 гаруй тамирчид спортын 8 төрлөөр өрсөлдсөнөөс Сүхбаатар аймгийн прокурорын газар багаараа түрүүлж “Шилжин явах цом”-ын эзэн болсон байна.    

  • 5 October

    ОУ-ын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчдийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Б.Одонгэрэл, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт Э.Өлзийлхам, референт Б.Булганцэцэг болон бусад албаны хүмүүс байлцав. …

  • 5 October

    Баянхонгор аймагт шуургатай байна

    Баруун турууны даваа, Жараннэгийн гарам,  Борнуур, Жаргалант орчим, Өвөрхангайд цас бороо холилдож орж байна. Завхан аймаг Тосонцэнгэл, Дундговь аймаг Сайнцагаан – Хулд сумдад бороо орж мөн Баянхонгор аймагт шуургатай байна. Мөн Архангай, ГовьАлтай аймагт тэнгэр бүрхэг хур тунадас орж болзошгүй байна. Иймд замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул оройн цагаар тээвэрлэлт хийж буй жолооч нар хөдөлгөөний …

  • 5 October

    Хэрхэн урт наслах вэ

    Урт наслах нууцаас “www.brightside.me” сайт нийтэлжээ. Алхам №1     Та өглөөний цайг заавал ууж байгаарай. Мөн тогтмол цагтаа хооллож байгаарай.   Алхам №2     Цэвэр ус байнга уух.   Алхам №3     Стрессдэхгүй байх хэрэгтэй. Стресс таныг бухимдуулахаас гадна хурдан хөгшрүүлэх болно.   Алхам №4     Өглөөний дасгал таны эрч хүчтэй болгохоос гадна хөгшрөлтөөс урьдчилан сэргийлнэ. …

  • 5 October

    ГХ-ны сайд Ц. Мөнх-оргил ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тус яаманд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан үе үеийн ахмадуудаа 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтанд  230 орчим ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд Ц.Мөнх-Оргил сайд салбарын бодлого, үйл ажиллагаа, хийж буй ажлынхаа талаар танилцуулж, тэдний санал сэтгэгдлийг сонслоо. Сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “Дипломат ажлын гараагаа эхэлж байсан цаг мөчөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тусалж, …

  • 5 October

    Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ой тохиож байна

    Улаанбаатар хотод орчин цагийн боловсролыг хөгжүүлэх үйлсийг удирдан зохион байгуулдаг “Нийслэлийн Боловсролын газар байгуулагдсаны түүхэн 85 жилийн ой” энэ өдрүүдэд тохиож байна.  Тус газраас ойн баяраа угтаж 85 бүтээлч ажлыг  хэрэгжүүлжээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 618 цэцэрлэгт 100 728 хүүхэд, ерөнхий боловсролын 220 сургуульд 236 973 сурагч суралцаж 25 413 багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч ажиллаж  байгаа юм …

  • 5 October

    О.Амина охинд “Өдрийн сонин”-ы хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа

    Манай сонинд бяцхан О.Амина охины талаар сурвалжлага нийтлэгдсэн билээ. Энэхүү нийтлэлийн мөрөөр мянга мянган хүн тусламжийн гараа сунгаж хандив өргөж байна. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы хамт олон О.Амина охины эмчилгээнд зориулж нэг өдрийн цалингаа хандивлалаа. Бяцхан охины өсөлт одоогоор зогсоод буй. Тэрээр дөрвөн настай ч хоёр настай хүүхэд шиг жижигхэн, турьхан биетэй. Учир нь түүнийг хоёр нас дөнгөж хүрээд шувуухай шиг жиргэж …

  • 5 October

    “ОЮУНЫ УНДРАА ГРУПП” мазаалай хамгаалах үйлсэд нэгдлээ

    “Оюуны Ундраа Групп” нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бяцхан үрсдээ зориулан Зайсан Хилл Цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбайд жил бүр “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд  “Мазаалай миний найз” уриатай өдөрлөгийг зохион байгуулж, мазаалай баавгайн өвлийн идэш тэжээлд бодитоор туслах зорилготойгоор энэхүү хандив өргөх аяныг 2016.06.01-2016.09.01-ний хугацаанд зохион байгуулсан. Тус аяны хүрээнд “Мазаалай Аврах Монголын Алхам” ТББ-д …

  • 5 October

    Хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нар 290 хүнд 284 сая төгрөгийн нөхөх олговор олгосон

     Дархан-уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ-тэй ярилцлаа. -Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарласнаас хойш 18 дахь жилтэйгээ золгож байна. Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос энэ өдрийг …