Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 3 November

    Лу.Гантөмөр мэт хүнээс болгоомжил АН-ынхаан!!!

    Ардчилсан намын отгон фракци “Нэг ардчилал”-ыг нэг л биш фракци хэмээн намынхан нь ч тэр, олон нийт ч тэр үздэг байв. Магадгүй тус фракцийг бүрдүүлэгч Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын нөхдүүдээс болж ийм дүгнэлт хийсэн байх. Бусдын гар хөл бологч, элдэв ноцтой асуудалд холбогдогч “Нэг ардчилал” фракцийн удирдлагууд намын даргын суудлыг өөрийн талд авах тэмцэлтэй холбогдуулан нэр хүнд олохын тулд фракцаа …

  • 3 November

    Хүүхдийн ядаргаа

    Ажлын болон оюуны хэт ачааллаас үүдэлтэй ядарч сульдахыг мэдрэл сульдал буюу ядаргаа гэнэ. Хүүхдийн ядаргаанд орох шалтгаан:Гэр бүлийн будлиан, Хайртай хүнээ алдах, Амьдралын буруу хэв маяг, Цэцэрлэгт элсэн орох, Сургууль олон шилжих, Бие нь өвдөх, Хичээлийн хэт ачаалал, Хорт зуршил, Тогтмол цагаар хооллохгүй тэжээлийн дутагдалд орох, Найз нөхдийн үл ойлголцол зэрэг зүйлүүдээс болж хүүхэд ядрах шалтгаан илэрдэг. Хүүхдээ ядаргаанд орсон …

  • 3 November

    Агаарын бохирдлыг бууруулж, нялхасаа өвчлөхөөс сэргийлцгээе

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр агаарын бохирдол ихтэй хүйтний улиралд томуугийн тархалт хамгийн өндөр тохиолддог бөгөөд дэлхийн хүн амын 15 хүртэлх хувь нь өртдөг гэсэн тооцоо байдаг. Томуу, томуу төст өвчин нь үечлэн давтагдсаар хүн ойролцоогоор амьдралынхаа бүтэн нэг жил энэ өвчнөөр өвчилдөг болохыг судлаачид тогтоожээ.Ханиад томуугийн вирусын халдвар дамжуулах хамгийн түгээмэл зам нь агаар дуслын зам юм. Ханиад томуу …

  • 3 November

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа

    Говь-Алтай аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, олон нийтэд таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус аймгийн Тайшир, Дэлгэр, Дэлгэр сумын Гуулин багт 2016 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Аймгийн прокурорын туслах, Тамгын хэлтсийн дарга Т.Нансалмаагаар авахуулсан ажлын хэсэг ажиллажээ. Ажлын хэсэг аймгийн прокурорын баталсан удирдамжын дагуу тус сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар …

  • 3 November

    Чингэлтэй дүүргийн 12,19 дүгээр хороонд “Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг” зохион байгууллаа

    Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 12, 19 дүгээр хороонд “Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг” зохион байгуулж 12, 19 дүгээр хорооны хэсгийн ахлагч, зохион байгуулагч нар хамрагдав. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн төлөвлөгөөт ажлын хүрээнд хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгаа тул тус дүүргийн 12, 19 дүгээр хороодын айл өрх, аж ахуй …

  • 3 November

    Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд тамгыг нь гардуулж өгөв

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж, ахмад Төлөөлөгч Н.Оюунгэрэл хуралдааныг эхлүүлэв. Хуралдаан  даргалагч дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх  тухай,  Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож, батлах тухай, Чингэлтэй дүүргийнЗасаг даргад нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргад уламжлах тухай гэсэн гурван асуудал хэлэлцэхээр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосныг танилцууллаа. Дүүргийн Сонгуулийн хорооны дарга, Засаг даргын Тамгын газрын дарга …

  • 3 November

    “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-3” ОУ-ын семинар болж байна

    Гадаад харилцааны яам, Норвегийн Осло төв, Канадын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-3” сэдэвт олон улсын цуврал семинарыг 11 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд  Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо зохион байгуулж байна. Монгол Улсын Олон улсын хамтын ажиллагааны сан нь ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр өөрийн орны туршлага, ололт амжилтыг ардчилалд шилжиж буй улс …

  • 3 November

    Шинээр баригдах барилга байгууламж болон урсгал зардалтай холбоотой саналууд дэмжигдсэнгүй

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2016.11.02/ хуралдаан 10.48 миунтад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн …

  • 3 November

    “Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл- Эрүүл мэнд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    ХХААХҮЯ-аас “Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл – Эрүүл мэнд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. /2016.11.02/ Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох болон ЭМЯ, МХЕГ, ТББ-ийн холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалт хэлэлцүүлэгт “Баяжуулсан хүнс үйлдвэрлэл одоо ба цаашид”, “Хүн амын хоол тэжээлийн байдал ба хүнс баяжуулалт”, “Хүнс баяжуулалтын олон улсын туршлага, хууль эрхзүйн …

  • 3 November

    Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат танаа

    Шаардлага хүргүүлэх тухай Эрх чөлөөтэй тусгаар улс байх гэсэн Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, нэгэн үзүүрт сэтгэл  цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын ачаар үнэн утгаар биелсэн гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Дэлхийн нийт болон цаг хугацааны чиг хандлагыг ухааран анзаарч, нэг ч хүний хамраас цус асгаралгүйгээр тайван замаар хувьсгал хийж чадсан ардчилагчид 2012 оны УИХ, …

  • 3 November

    Шадар сайд У.Хүрэлсүх Азийн сайд нарын бага хурлын нээлтэд үг хэлнэ

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын нээлт өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо болж байна. 2018 онд Азийн сайд нарын II бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын эхэнд үг хэлэх юм.  Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд  Моди болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч ноён Роберт Глассер нар …

  • 3 November

    Засгийн газрын ээлжит хуралдаан болов

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын хоёрны өдөр болж дараахь асуудлыг хэлэлцлээ. Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжив Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Дэлхийн худалдааны байгууллагын 164 орны 89 нь энэ хэлэлцээрт нэгдэн ороод байна. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд …

  • 3 November

    Сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэллээ

    ЕБС-ын сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ хичээлийн жилийн ЕБС-ийн хичээлийн бүтэц, сурагчдын амралтын хугацааг танилцуулсан. Уг хуваарийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн эхний улирлын амралт 11 дүгээр сарын 3-наас 9-нийг дуустал нэг долоо хоног байх бөгөөд орон даяар бүх ангийн сурагчид зэрэг амрах юм.

  • 3 November

    Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл хэвийн үргэлжилнэ

    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон билээ. Уг хуулийн хүрээнд 2016 онд 243 иргэн аж ахуй нэгжээс 51.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн бөгөөд одоогоор 102 төсөлд 39.2 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Экспортын болон импортыг орлох үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг урьдын адил  хэвийн олгож байх нь эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд эерэг бөгөөд нийгмийн ач холбогдолтой …

  • 3 November

    Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгыг Үндэсний урлагийн их театр болгов

    Чуулгын нэрийг өөрчилж Их театр болгосноор Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буйгаа Засгийн газрын хуралдаанд тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, 70 гаруй жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр концертын байгууллагаас театрын байгууллага болж хөгжсөн, …