Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 3 November

    Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилж, Нийслэлийн Засаг даргад өргөн барихаар болжээ

    Сум дүүргийн ИТХ-ын хурлын сонгууль болж өнгөрөөд багaгүй хугацааг өнгөрлөө. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн  хувьд Нийслэл хотод сонгогчдын ирц хүрээгүйн улмаас төвийн 6 дүүрэгт  хуулийн  дагуу дахин сонгууль явагдсан. Харамсалтай нь дахин сонгуулийн үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшигчид сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараан сонгуулийн хууль зөрчсөн байдаг. Энэ тухай  баримттай мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр …

  • 3 November

    НЭМХ-ийн залуу судлаачийн илтгэл шалгарлаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран 2016 оны 10 сарын 28-ны өдөр Хүрэлтогоот – 2016 эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус хуралд 50 байгууллагаас 236 судлаачийн бүтээл ирсэн бөгөөд эрдэмтдийн зөвлөлийн сонгон шалгаруулалтаар 12 илтгэл сонгогдон хэлэлцүүлэгт орлоо. Хүрэлтогоот – 2016 ЭШБХ-ын Анагаахын …

  • 3 November

    БНБУ-ын төлөөлөгчийн газрын дарга Будапажов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь нар өнөөдөр /2016.11.03/ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга Будажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эхэнд ОХУ-ын Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга Будажапов Сергей …

  • 3 November

    Дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ-ын “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

    Уулзалтын эхэнд төслийн зохицуулагч Э.Оюун төслийн талаарх ерөнхий мэдээллийг өглөө. Тус төсөл нь манай улсад  Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой юм. Төслийн хүрээнд Жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох чиглэлээр ЭМЯ-тай хамтран ажиллах юм. Уулзалтын үеэр Дэд  сайд Л.Бямбасүрэн ЭМЯ-ны зүгээс 2017 онд хийх ажлын …

  • 3 November

    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Элчин сайд Жан-Жак Де Дарделыг хүлээн авч уулзлаа

    Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Жан-Жак Де Дарделыг хүлээн авч уулзлаа./2016.11.03/ Уулзалтын эхэнд Сайд П.Сэргэлэн Монгол-Швейцари улсын хоорондын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж шинэ шатанд гаргахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувьд онцгой ач холбогдол өгч …

  • 3 November

    Сармис хүний биед онцгой сайн

    Бидний өдөр тутмын хүнсний хэрэгцээнд залуужуулах, эрүүлжүүлэх  үйлчилгээтэй олон зүйл байдгаас өндөр настнуудад илүүтэй хэрэгтэй ганц зүйл бол сармис юм.  Сармисыг хэрэглэх нь нойронд сайн, ханиад шуухинаа, хамар хоолойн өвчинд тустай. Идээт шархыг ч анагаана. Тэр бүү хэл судасны ханыг хатуурахаас хамгаалдаг. Өргөссөн судсыг ч агшаана гээд бодохоор олон талын ач холбогдолтой нь тодорхой. Иймээс сармисны ашиг тусын  талаар цөөн …

  • 3 November

    Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийг батламжиллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат академич Дүгэрийн Рэгдэлийг Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөр батламжилсныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ж.Батсуурь өнөөдөр гардуулан өглөө. Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, академийн гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд …

  • 3 November

    МУ-ын Засгийн газар Евразийн ЭЗ-ийн комисс хоорондын хамтын ажиллагааны хуралдаан болов

    Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй ГХЯ, ХХААХҮЯ, ГЕГ, МЭҮГ, МҮХАҮТ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөл, Евразийн эдийн засгийн комиссын талаас Интеграцчлалын үндсэн чиглэл, макро эдийн засгийн асуудал …

  • 3 November

    Эмэгтэйчүүдийн зан аашийг гутлынх нь өсгийгөөр мэдэж болдог

    “Эмэгтэйчүүдийн хувьд гутал бол хүний имижийг бүрдүүлж, гоё ганган харагдахад нь тусладаг. Мөн тэдний сонгон авч байгаа гутлаас ямаршуухан зан араншинтай хүн болохыг нь мэдэж болдог” гэнэ. 1. Хамгийн өндөр өсгийтэй гутал  Ийм төрлийн өсгийтэй гутал сонгодог бүсгүйчүүд өөрийгөө бүхний дээр тавихыг хүсдэг, бусдаас илүү байхыг мөрөөддөг. Зарим тохиолдолд энэ нь өөртөө итгэлгүй байдлыг илэрхийлэл болдог. Дотоод зөрчилтэй. Нөгөө талаас бас …

  • 3 November

    Н.Энхболд ХБНГУ-ын “Фридрих Эбертийн сан”-гийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав

    УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.11.03/ ХБНГУ-ын “Фридрих Эбертийн сан”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан удирдагч Ч.Оюунгэрэлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Улсын Их Хурал шинээр бүрэлдэж, олон шинэ, залуу гишүүд орж ирсэн. Үүнийг дагаад шинэ туслах, зөвлөхүүд олноороо ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг танай сангийн хөтөлбөрийн хүрээнд Германд дадлагажуулж, …

  • 3 November

    Аз жаргалтай гэр бүлд юу хэрэгтэй вэ

    АНУ, Их Британи, Шведийн хэсэг судлаачид гэр бүлийн аз жаргалтай амьдралд чухам юу шаардлагатай вэ гэдгийг тогтоожээ. Тэдний явуулсан санал асуулгад эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцсон байна. Эхнэр, нөхрийн насны зөрүүний хувьд зургаан жилээс ихгүй байх ёстой аж. Гэхдээ эрдэмтэд таван жилийн зөрүүтэй байдлыг хамгийн тохиромжтой гэж үзэв. Мөн эрдэмтэд гэр бүлийн амьдралд аз жаргал гийхэд хүргэдэг өөр хүчин зүйлүүдийг ч …

  • 3 November

    ОХУ-ын ГХ-ны сайд С. Лавровт илгээсэн ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргилын илгээлт

     Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын гадаад харилцааны сайд С.Лавровт илгээлт илгээв. ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД, ЭРХЭМСЭГ НОЁН С.В.ЛАВРОВ ТАНАА Москва хот Эрхэм хүндэт Сергей Викторович, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон …

  • 3 November

    Мармелад хамгийн “хоргүй” амттан

    Мармелад хэдий амттаны бүлэгт багтдаг ч гэсэн таны галбирт нөлөөлөхгүйгээс гадна сэтгэл санааг чинь сэргээх онцгой нөөцтэй гэвэл та итгэх үү. Үүүнийг эрдэмтэд баталжээ. Учир нь мармеладны найрлаганд агар-агар, пектин цэлцэгнүүр, алимны нухаш зэрэг ашигтай бүтээгдэхүүн бодисууд ордог байна. Агар-агар хэмээх бүтээгдэхүүн нь ургамлын гаралтай бөгөөд бурых и красных водорослей –ээс гаргаж авдаг. Энэхүү бодис нь бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг …

  • 3 November

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдлаа

    Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 47 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар …

  • 3 November

    Шадар сайдын харьяа агентлагууд 100 хоногийн ажлаа тайлагналаа

    УЛСЫН ОНЦГОЙ КОМИССИЙН ДАРГЫН ҮҮРЭГТ АЖЛЫН ХҮРЭЭНД ОБЕГ-ЫН ЧИГЛЭЛЭЭР: – Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны 7 дугаар сард  болсон үерийн хор уршгийг цаг алдалгүй арилгаж иргэдийн хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлэв. – 2016 оны эхний хагас жилд гарсан ой хээрийн түймэр, хүчтэй шуурганы  улмаас Баянхонгор, Дорнод, Сүхбаатар аймгийн орон гэргүй болсон айл өрхөд улсын нөөцөөс 100,0 сая төгрөгийн өртөг бүхий 40 гэр …