Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 2 January

    Шинэ нисэх онгоцны буудлыг Улсын комисс хүлээж авна

    Улаанбаатараас 40-өөд киллометрийн зайтай Хөшигийн хөндийд барьж буй  Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг Улсын комисс хүлээн авахаар болсон байна.  “Шинэ нисэх буудал нийт 1200 га талбайтай бөгөөд “БОИНГ 747”, “АЗЗО” зэрэг тив алгасан нисдэг том ангиллын онгоц хүлээж авах боломжтой. Зорчигч хүлээн авах танхим нь 37 мянган ам.метр талбайтай, жилд 3-5 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Зурвас нь …

  • 2 January

    Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн парк цэвэрлэгдсэн усыг ашиглана

    Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн парк нь байгаль орчинд ээлтэй байх эрхэм зорилгыг урдаа тавин ажиллаж байгаа. Зорилгодоо хүрэхэд төлөвлөн хийж байгаа ажлуудын нэг нь цэвэрлэгдсэн усыг эргүүлэн ашиглах явдал юм. Паркийн газар доорхи инженерийн шугам сүлжээ нь хонгилын системтэй, хонгилын системд цэвэрлэгдсэн усыг буцаан ашиглах шугам төлөвлөн “Элста” ХХК-аар зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэн дуусах шатандаа явж байна.  Түүнчлэн  Бүгд Найрамдах …

  • 2 January

    Онцгой байдлын 2200 орчим албан хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/308 дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжин ажиллав. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/308 …

  • 2 January

    Баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 841 зөрчил илрүүлсэн байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Мөн тэрбээр өнгөрөгч 2016 онд Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн зохион байгуулсан дүнгийн тухай танилцуулга хийж, “Өнгөрсөн онд 24 удаа Шуурхай зөвлөгөөн зохион байгуулж, нийт 205 үүрэг даалгавар өгөгдсөн байна. …

  • 2 January

    Баяр, амралтын өдрүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 58,5 хувиар буурчээ

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ой болон Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаа. Хэв журмын хөдөлгөөнт болон явган, нохойт эргүүлийн чиглэлийг нэмэгдүүлж, 432 чиглэлд 1500 гаруй алба хаагч, “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний арга хэмжээний үед иргэдийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс …

  • 2 January

    Обьектын гал түймрээс урьдчилан сэргийлье

    АРД ИРГЭДЭД ГАЛ ТҮЙМРИЙН АЮУДААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА – Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх – Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх – Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах) – Цахилгаан ашиглалтын …

  • 2 January

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг боллоо

    Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс эхэлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг боллоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд ийнхүү 240000 төгрөг буюу 25 хувиар нэмэгдэж байна. Ингэснээр хуульд заасан торгуулиудын хэмжээ өсөх юм. Дашрамд дурдахад, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгосноос хойш өөрчлөлт ороогүй байсан билээ.

  • 2 January

    Туркт сантагийн хувцас өмссөн этгээд 39 хүний аминд хүрчээ

    Туркийн хамгийн том хот Стамбулын нэгэн шөнийн клубт шинэ жил тэмдэглэж байсан 700 гаруй хүн рүү сантагийн хувцас өмссөн этгээд гал нээсний улмаас 39 хүн амь үрэгдэж, 69 гаруй хүн шархадсан байна. Уг халдлага Стамбул хотын Ортакой дүүргийн “Рейна” шөнийн клубт орон нутгийн цагаар шөнийн 01:30 цагийн үед гарсан бөгөөд гэмт этгээдийг тусгай албаныхан одоо хүртэл хайж байна. Амиа алдсан …

  • 2 January

    Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэлээ

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28- ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргалаа. Энэхүү хөнгөлөлтөд нийт 146 000 айл өрх хамрагдаж, оройны 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл цахилгаан эрчим хүчийг үнэ төлбөргүй хэрэглэх бөгөөд …

  • 2 January

    Баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй байна

    Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллажээ. Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 1500 гаруй алба хаагч, ХСИС-ын 350 гаруй сонсогчийн хамт 400 гаруй чиглэлд хөдөлгөөнт, явган болон …

  • 2 January

    Бэмби хүүхэлдэйн киноны зураач Тирийн Вонг 106 насандаа таалал төгсжээ

    Бяцхан янзагын  эрэлхэг, адал явдалтай амьдралыг өгүүлэх Бэмби киноны зураачаар ажилласан Хятадын алдарт зураач Тирийн Вонг 106 насандаа таалал төгсжээ. Тэрээр  Диснейн компанитай 1938 оноос эхэлж хамтарч ажиллаж олон бүтээл туурвисан юм.  1940 оны үед бүтээгдсэн Уолт Диснейн бүтээлүүдээс хамгийн шилдэг киноны нэгт орж байсан кино бол Бэмби кино байлаа. Алдарт зураач гэртээ  байхдаа таалал төгсжээ. Г.Нараа  

  • 2 January

    П.Анужин: П үсгээр эхэлсэн хараалыг Монгол үгийн сангаас хөөе

    Их бага, хэлтэй хэлгүй, боловсролтой боловсролгүй “пэ” гэх таван үсэгтэй орос үгийг амны уншлага болгожээ бид. Маань мэгзэм мэт байнга дуудах энэ үгийн утгыг гарвал угаар нь мэддэг хэлтэнгүүд хараал болгон нэг хэлж байгаа байх. Нөгөө дийлэнхи нь юу хэлж байгаагаа ч мэдэхгүй зүгээр л шүршиж яваа. Орос хэлийг гадарлахгүй нэгэнд утга юмыг нь орчуулаад юу хэлээд явааг нь хэлээд …

  • 2 January

    2017 оныг “энх тайвны жил” байхыг уриаллаа

    “Бүхий л хүмүүс зориглон, энх тайвныг юун түрүүнд чухалчлан, 2017 оныг энх тайвны жил болгоосой” хэмээн НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үүрэг тушаалдаа орсныхоо анхны өдрөө буюу 1-р сарын 1-нд уриалжээ. Антонио Гутерреш хэлсэн үгэндээ: “энх тайван бидний туйлын зорилго, зарчим байх хэрэгтэй. Нэр хүнд, хүсэл мөрөөдөл, урагш тэмүүлэх болон хөгжил дэвшил эдгээр нь бидний хүн төрөлхтний …

  • 2 January

    БНХАУ газар нутгийн маргаантай холбоотой асуудалд буулт хийхгүй гэлээ

    БЭЭЖИН. /Xinhua/. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон далай тэнгист үйл ажиллагаа явуулах эрхтэй холбоотой аливаа асуудалд манай улс буулт хийхгүй гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдлээ. Си Зиньпин шинэ он солигдох мөчид ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ ингэж хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “БНХАУ энх тайван хөгжлийг эрхэмлэхийн зэрэгцээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон далай тэнгист үйл ажиллагаа явуулах эрхтэй …

  • 2 January

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 01 дүгээр сарын 02-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 …