Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 17 November

    Аваад ирсэн 49, алдах гэж байгаа 51 хувийн аль нь чухал вэ

    C.Баярыг ерөнхий сайд байх үед Эрдэнэт үйлдвэрийн Монголын төрийн эзэмшдэг 51 хувийг нэгэн бизнесмэний гадны банкаас авсан зээлийн барьцаанд тавьсан байдаг. Тодруулбал “Жаст” групын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая амдолларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга …

  • 17 November

    Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд зориулсан нээлттэй өдөрлөг болно

    Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт нээлттэй явуулах гэж байна. Дуудлага худалдаатай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад өгөх зорилгоор нээлттэй танилцуулах өдөрлөгийг Нийслэлийн Газрын албанаас  зохион байгуулах гэж байна.  Нээлттэй өдөрлөг 2016 оны 11.23-ны өдрийн 8.30-17.30 цагийн хооронд  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбар дээр зохион байгуулах …

  • 17 November

    Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2016.11.17/ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлж буй Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас …

  • 17 November

    Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

    Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга М.Энхболд энэ талаар танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дуусгавар болж буйтай холбогдуулан Доржийн Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга танилцуулсан юм. Нэр дэвшигч Д.Одбаяр нь хууль зүйн өндөр …

  • 17 November

    Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилов

    Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцэж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр УИХ-аас Жамсрангийн Бямбадоржийг улируулан томилуулах саналыг хэлэлцээд дэмжсэн байна. Нэр дэвшигч Ж.Бямбадорж нь Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, …

  • 17 November

    Enrique Iglesias -ийн Bailamos дууг эргэн санацгаая

    Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан дуу бол яахын аргагүй  Enrique Iglesias -ийн Bailamos  хэмээх дуу юм. дууны дүрсэнд мисс хүүхнүүд тоглуулсанаараа онцлог болж байсан гэх энэхүү дууг эргэн санацгаая

  • 17 November

    Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга шалгаруулах тэмцээн болно

    Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахааар болжээ. Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “УИХ-ын дарга М.Энхболд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдол өгдөг, оюуны энэ спортыг дэмждэг, өөрөө сонирхдог, тоглодог хүн. УИХ-ын дарга энэ тэмцээнийг ивээлдээ авч, зохион байгуулж байгаад Шатрын холбооны …

  • 17 November

    Үндсэн хуулийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны бэлтгэлийг хангасан байна

    Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр /2016.11.17/ хэвлэлийн бага хурал хийж,  Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх   бэлтгэлийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх …

  • 17 November

    Хан-Уул, Сүхбаатар дүүргийн засаг дарга нарыг батламжиллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд   хуульд заасан  эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормаа нарыг батламжиллаа. Хуулиараа дүүргийн  Засаг даргыг томилохдоо  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг.  Мөн  Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч,  хуулийнхан  судалж, хариулт ирүүлдэг заалттай.  Энэ дагуу НЗДТГ судалж үзээд, өнөөдөр …

  • 17 November

    Ухаалаг технологи, гайхамшигт хэрэглээг танилцуулая

    Өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж байгаа смарт технологуудыг нэг, бидний хэрэглээнд хамгийн ойр байх “гайхамшгийг” танилцуулая Wireless буюу утасгүй цэнэглэх технологи гэж юу вэ? Утасгүй цахилгаан дамжуулах (Wireless) технологи нь цахилгаан соронзон ороны үйлчлэлийг ашиглаж нэг ороомгоос нөгөө ороомогт ойрын зайд ямар нэг утас холбогчын тусламжгүй цахилгаан дамжуулах технологи юм. Өнөөдөр дэлхий нийтээр өөрсдийн утсаа Wireless ашиглан маш хурдан цэнэглэх болсон. …

  • 17 November

    “Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн аюулыг байдлыг хангах чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хэлбэр, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн иргэдийн Аюулгүй байдал” зөвлөгөөнийг санаачлан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хангарьд” ордонд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 17 November

    Хотын дарга Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Польш Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэндатай уулзлаа. Тэрээр Польш Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотод байгуулагдах гэж байгаад баяртай байгаагаа хэлээд Польш Улсын тусгаар тогтнолын өдрийн баярын мэндийг хүргэлээ. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Польш, Монгол Улсын харилцаа олон жилийн …

  • 17 November

    ЭМ-ийн салбар Люксембургийн Засгийн газрын төслүүд үргэлжилнэ

    Люксембург Улсаас Монгол Улсад хавсран суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Рол Рейланд өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт бараалхаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Сайд А.Цогцэцэг Люксембургийн Засгийн газраас манай улсад хэрэгжүүлж буй төслүүд 21 аймаг, нийт дүүргийг хамран үндэсний хэмжээнд зүрх судас, эх нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдлоо өгсөөр …

  • 17 November

    С.Баяр: Надад ямар нэгэн оффшор данс байхгүй

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарын томилгоог хэлэлцэх үеэр нэр дэвшигч С.Баяр “Надад ямар нэгэн оффшор данс байхгүй” хэмээн мэдэгдэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Улстөрч хүн ямар нэгэн оффшор данстай байхыг буруу гэж боддог. Гэхдээ хувь хүний бодол гэдэг нэг асуудал. Хуулийн зохицуулалт ямар байгаа юм бол. Тэрний дагуу би амьдарч ирсэн. Тэр дагуу би амьдарна. Оффшор данстай холбоотой асуудлаар Монгол Улсын …

  • 17 November

    ГХ-ын яамны дэд сайд Монгол Улсад суух шинэ элчин сайд нарыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Парагвай Улсын элчин сайд Иринео Раул Силверо Силваниг хүлээн авч уулзав  Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг 11 дүгээр сарын 15-нд Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Иринео Раул Силверо Силваниг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон И.Силверод баяр …