Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хороо хуралдаж, тус хуралдаанаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн “СКD4B” зүтгүүрээр гол зам дээр тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргалаа. Энэхүү хуралдаанаар Улаанбаатар төмөр замын 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг батлаж, улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөлөл, нийт эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан ирэх оны тээвэрлэлтийн хэмжээг төлөвлөн хэлэлцжээ. …
Мэдээ мэдээлэл
December, 2016
-
13 December
Хятад Улс Тайванийн асуудлаар АНУ-тай муудав
Тайваний асуудал бол их эмзэг асуудал гэдгийг бүрэн танихыг Америкийн шинэ засгийн газраас шаардаж байна АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп 11-нд хэлэхдээ, нэг Хятадын бодлогыг бүрэн ойлгож байна. Америк Хятад улсууд худалдаа зэрэг бусад асуудлаар хэлэлцээр байгуулахаас гадна Америк яагаад нэг хятадын бодлогод боогдоод байгааг ойлгохгүй байна гэсэн байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань үүнтэй холбогдуулан 12-нд хэлэхдээ, Тайваний …
-
13 December
Хууль сахиулахын их сургууль дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “ХСИС-ийн дэргэд 200 хүүхдийн цэцэрлэг байгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ” гэж ХСИС-ийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцох үедээ мэдэгдэж байсан юм. Энэ санал, санаачилга ажил хэрэг болж, Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн салбар ХСИС-ийн дэргэдэх 200 хүүхдийн цэцэрлэг …
-
13 December
“Шилдэг” улстөрчдийг ичээсэн Т.Аюурсайханы үг
Хүн бүр дор бүрнээ өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөж буй энэ өдрүүдэд хаа сайгүй л шилдгээ шалгаруулдаг уламжлал тогтож. Гэвч улс орны эдийн засаг хямралд орж, ард түмний амьдрал уруудан доройтсон хүнд үед шилдэг улстөрч шалгаруулна гэдэг өвдсөнийг шоолж, бахардсаныг тавлана гэгч болж байна. Тэр дундаа “Монгол Улсын шилдэг 99 улстөрчийг шалгаруулах олон нийтийн рейтинг тогтоох судалгаа-2016” олныг унтууцуулаад авав. Харин …
-
13 December
“Барилга.МН”-ний сэтгүүлч С.Баярмаа МСНЭ-ийн “2016 оны Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч” боллоо
Монголын үндэсний сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс уламжлал болгон шалгаруулж, ёслолын ажиллагааг тогтмол зохион байгуулдаг билээ. Уг арга хэмжээний хүрээнд, “Барилга.МН” сэтгүүлийн сэтгүүлч С.Баярмаа тус сэтгүүлийн дугаар 79-т “Бид газар хөдлөлтөд бэлэн үү?”, “Барилга, орон сууц” зэрэг асуудал дэвшүүлсэн цуврал нийтлэл бичсэн нь ур чадвар, үр нөлөөгөөрөө тэргүүлж, “МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ СЭТГҮҮЛИЙН ШИЛДЭГ …
-
13 December
Амьдрал бэлэглэх 75 хувь
Төрөлхийн зүрхний гажигтай охиндоо Солонгост мэс засал хийлгэхээр сүүлийн хоёр жил хөөцөлдөж байгаа найз бүсгүй маань хэрэг болгон намайг зорьж ирлээ. Өвчин зовлон, айдас түгшүүр, байхгүйн гачланд нэрвэгдсэн хөөрхий бүсгүй өнгөрсөн хугацаанд Солонгос эмч нарын нэхэж байгаа 100 гаруй мянган ам долларыг цуглуулах гэж хэр чадлаараа зүтгэснийг би мэднэ. Хороо, хорины даргаас эхлээд УИХ-ын гишүүнд хүртэл хандан өргөдөл бичиж, төрийн бус байгууллагуудын үүдийг …
-
13 December
“Хятадын хориг арга хэмжээг даван туулахад Энэтхэг улс тусална”
Энэтхэгийн “Times of India” сонинд гарсан нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна. Энэтхэг улс Монголд тулгарсан хүндрэлтэй асуудлуудыг ойлгож буйгаа илэрхийлээд Далай ламыг урьснаас үүдэн Хятадын зүгээс тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний хор уршгийг даван туулахад 2015 онд олгохоор шийдвэрлэсэн нэг тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийг ашиглахад туслалцаа үзүүлнэ гэжээ. Энэтхэгийн Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдээлэл …
-
13 December
УИХ-ын гишүүд “Үдийн цай”-ны чанартай газар дээр нь очиж танилцав
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар 2016 оны 12-р сарын 12-ны өдөр нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулиудаар орж “Үдийн цай” хөтөлбөрийн чанар, хүртээмж ямар байгаатай танилцсан. Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу эхлээд нийслэлийн тавдугаар сургуульд ажиллав. Уг сургуулийн гал тогоо зориулалтын бус, дээр нь халуун хоол үйлдвэрлэх орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангахгүй учир сурагчдад өгдөг үдийн …
-
13 December
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан боллоо
МАН-ын Бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болсон. Хурлаар төрийн захиргааны албан тушаалд томилогдсон 33 гишүүнийг чөлөөлж, оронд нь өөр хүмүүсийг нөхөн томилсон юм. Мөн МАН-ын дарга М.Энхболд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг, заалнаас Нарийн бичгийн даргад Ц.Бат-Энхийг томилуулах санал гаргав. Улмаар Бага хурлын гишүүд саналыг дэмжиж, Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг, Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энхийг томилсоноор энэ удаагийн …
-
13 December
Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхаарууллаа
2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдсэн нийт 739 зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн осол, хэргийн улмаас 98 хүний амь нас хохирч, 179 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 27978 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тоон …
-
13 December
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт эхэллээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт шалгалтын ажлыг нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар батлагдсан …
-
13 December
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
Монголын хөлбөмбөгийн шилдэгийн шилдэгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өчигдөр “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд боллоо. Хоёр дахь жилдээ зохиогдож буй “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа зургаан номинацийн эзнийг тодруулсан байна. Номинаци бүр дээр хамгийн өндөр санал авсан шилдэг гурван оролцогч болон “Бэлгэдлийн 11” тоглогчийг тодруулжээ. Ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцож, шагнал гардуулав. 2016 оны …
-
13 December
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2016 оны 12 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 23-28 хэм, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, …
-
12 December
Ногоон зээлийн сан байгуулахад хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаль орчин, ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын банкны холбоотой хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй нийслэлийн захиргааны байгууллагын удирдлагууд, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат болон удирдах зөвлөлийн гишүүд оролцов. Уулзалтын үеэр Монголын банкны …
-
12 December
Нийслэлийн засаг дарга албан даалгавар гаргалаа
Нийслэлийн бүх шатны байгууллагуудад сахилга, дэг журмыг сайжруулж, хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг дарга албан даалгавар гарсан байна. Уг албан даалгаврыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр өнөөдөр танилцууллаа. Хотын даргын албан даалгаварт нийслэлийн төсөвт байгууллагууд шинэ жилийн болон бусад баярын арга хэмжээг зохион байгуулахдаа төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх, Өвөлжилтийн явцад гарч болзошгүй бусад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл