Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын олонхийн шийдвэрээр тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахаар болсон. Тэгвэл энэ хугацаанд Пак Гын Хэгээс хоёр ч удаа байцаалт аваад байгаа бөгөөд өнөөдөр гурав дахь байцаалтыг парламентын танхимд авахаар болсон байна. Энэ удаад Пак Гын Хэгээс 2014 оны дөрөвдүгээр сард осолдсон Севол хөлөг онгоцны асуудлаар байцаалт авч байгаа аж. Тухайн ослын улмаас 300 гаруй …
Мэдээ мэдээлэл
December, 2016
-
14 December
Энэ сарын 29 бүх нийтийн амралтын өдөр
Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон. Энэ өдөр Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо зарласны 105 жилийн ой тохионо. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон. Монголчууд энэ өдөр …
-
14 December
Төрийн бус байгууллагууд хандиваар хүүхэд “бэлэгжүүлж” байхад төрийн байгууллагууд төсөв яриад өнгөрч байна
Шинэ жилийн баяр ойртож байна. Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг зүйл бол мэдээж өвлийн өвгөний бэлэг. Өвлийн өвгөнөөс бэлэг авахын тулд сүүлийн хэдэн сар ярьж, төлөвлөж, онц сурч, ээж аавдаа сайн хүүхэд нь байдаг. Нэг үгээр тэд дэндүү их ач холбогдол өгдөг гэхүүдээ. Гэхдээ хүүхэд бүхэн бэлэгтэй байж чадаж байгаа юу? Зарим хүүхэд 5-8 бэлгэн дунд “төөрч” байхад зарим хүүхдүүд бэлэг …
-
14 December
Салютийг зөвшөөрөлтэй газраас худалдан авахыг анхааруулж байна
Шинэ жилийн баяртай холбогдуулан иргэддээ зарим анхааруулах мэдээллийг багцлан хүргэж байна. Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ өөрсдөө дур мэдэж хэрэглэх, мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол байдаг. Шинэ жилийн баяртай холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын …
-
14 December
Эмзэг буурай иргэдийн “том мөрөөдөл” сүлжээний бизнесийнхэн
Сүлжээний бизнесийнхэн гэж ам дамжин, олон нийтийг сүлжээг ашиглан дураараа тэлж байдаг байгууллага бий. Хамгийн анх орифлеймийн сүлжээгээр танигдаж байсан энэхүү сүлжээ одоо маш олон янз гэнэ. Нэгэн үе байгалийн гаралтай хэмээн бараа зардаг байсан сүлжээ өнөөдөр эсэргээрэй болсон. Халаасанд таны байгаа мөнгийг хадгалж сан бүрдүүлээд аяла, зугаал, чулуун эдлэл зүү, сургалт семинарт хамрагд гэх мэтээр тэднийг хөгжүүлэнгээ мөнгө олоод …
-
14 December
Би хэн бэ уулзалтанд Олимпийн аварга Н.Түвшинбаяр оролцоно
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний хамт олон хүүхэд багачуудынхаа мэдлэг боловсролд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг билээ. “Би хэн бэ?” уулзалт-чөлөөт ярилцлага 2016 оны 12 дугаар сарын 14-ний 15.00 цагт номын өргөөнийхөө 5-р давхарт зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Найдангийн Түвшинбаяр …
-
14 December
Монгол Улс ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх ОУ-ын хүрээлэнг амжилттай даргаллаа
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-г 2016 онд Монгол Улс амжилттай даргаллаа. АСДҮОУХ-гийн Зөвлөлийг Монгол Улс 2016 онд даргалахдаа түүний үйл ажиллагааг өргөжүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, дарга орны хувиар олон улсын арга хэмжээг өөрийн оронд зохион байгуулж, олон улсад нэр хүндтэй улс төрч, зүтгэлтнүүдийг урьж оролцуулах, сонгуулийн ажиглагчдын сургалтын төвийг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллаж, тодорхой ахиц, …
-
14 December
ХБНГУ-ын иргэн Клаус Шмидт Корситтог “Найрамдал” медалиар шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Клаус Шмидт Корситтог “Найрамдал” медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан 2016 оны 12-р сарын 13-ны өдөр гардуулан өглөө. Клаус Шмидт Корситтог “Найрамдал” медалиар шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол орны ойн салбарын менежментийг боловсронгуй болгох, байгаль орчинг хамгаалахад оруулсан хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Холбооны Бүгд Найрамдах …
-
14 December
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын дарга М.Энхболд /2016.12.13/ худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцож буй ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд “Хоёр орны хамтын ажиллагаанд бас нэгэн шинэ үе эхэлж байна уу даа гэж харж байна. Сүүлийн гурван 7 хоногт манай 5 сайд ОХУ-д айлчилж, ОХУ-ын Засгийн газрын 8-9 …
-
14 December
Эрхэм гишүүд Хөгжлийн банкны шалгалтын дүнг сонсох сонирхолгүй байна
Бондын хөрөнгийг баруун, солгойгүй цацсан гэгдээд байгаа Хөгжлийн банкийг тойрсон асуудал он дамнасан олны анхаарал татсан сэдэв болж үлдэх бололтой. Учир нь засаг аваад л эхлүүлсэн Хөгжлийн банкны шалгалтын дүнг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөө хэр нь Их хуралд танилцуулж чадсангүй. Хөгжлийн банкны шалгалтын дүнг Байнгын хороодоор сонсох тов байсхийгээд л гардаг. Харин ямар нэг …
-
14 December
Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлосны улмаас гарсан гэмт хэргийг судалжээ
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэд бичил уурхайгаар нүүрс олборлохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс бие махбодид нь хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон хэрэг тэдгээрийн шийдвэрлэлтийн байдал, цаашид энэ төрлийн хэргийг таслан зогсоох, бууруулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор сүүлийн 5 жилийн байдлаарх судалгааг хийжээ. 2012-2016 оны байдлаар Налайх дүүргийн …
-
14 December
Танай, манай шүүх
ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ Манайд Үндсэн хуулийн Цэц гэж нэг аварга амьтан бий. Дээр нь “хөх тэнгэр”-ээс өөр юм тогтдоггүй, тэгсэн хэрнээ дуртай үедээ дуртай зүгтээ налж чаддаг. Ердөө долоохон хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч УДШ-ийн ерөнхий шүүгчийг томилов. Өмнөх Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг хугацаа дуусгавар болмогц Дээд шүүхийн гишүүд хуралдаад Ц.Зоригтыг дахин томилуулахаар Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн байна. Уг нь Шүүхийн …
-
14 December
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХСИС-д зочилж хүндэтгэлийн лекц уншив
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 12-р сарын 13-ны өдөр Хууль сахиулахын Их сургууль /ХСИС/-д зочилж хүндэтгэлийн лекц уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ХСИС-д хүрэлцэн ирэхэд тус сургуулийн бие бүрэлдэхүүн жагсаж, ХСИС-ийн захирал, тэргүүн комиссар С.Баатаржав угтан авав. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгсний дараа их сургуулийн туганд хүндэтгэл үзүүлэн, нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчилэв. …
-
14 December
Хохирогч С.Оюунаас хаалттай шүүх хурлын бодит мэдээллийг хүлээе!
-С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг шүүх хурал өнөөдөр болно. Мөрдөн байцаах ажиллагааны шатанд 18 жилийн турш явсан энэ хэрэг энэ жил прокурорт очиж, улмаар шүүхэд дэнслэхээр болчихоод байна. Сэжигтнүүдийг шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулахыг уриалсан нийтлэлийг өмнө нь гаргаж байсан. Гэтэл энэ тал дээр хамгийн түрүүнд үгээ хэлэх ёстой О.Содбилэг, О.Баасанхүү, Д.Дамба-Очир нарын гишүүн шүүх хурлыг нээлттэй явуулахын …
-
14 December
Онц хүнд хэргийг нээлттэй шүүх хурлаар шийдвэрлэжээ
Шүүгдэгч Ч нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах өөрийн гэрт А-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ түүнийг заазуураар 5 удаа заазуурдан, мөн тоосгоор толгойн тус газар нь цохиж олон удаагийн шарх үүсгэн онц, харгис, хэрцгий аргаар санаатай алж цогцсыг байшингийнхаа зооринд хийж нуусан гэмт хэрэг үйлдэгдсэн. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хэрэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл