ОХУ-ын ерөнхий прокурорын газар төрийн албанаас гарсан хүмүүсийн хөрөнгө орлогыг хянадаг болно

ОХУ-ын Ерөнхий прокурорын газар тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хуульд өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчдын зарлагыг ажиллах хугацаанд нь, мөн ажлаас гарснаас нь хойш ч хянадаг болгох тухай санал хүргүүлжээ.

ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын Авлигатай тэмцэх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих албаны орлогч дарга Валерий Волков “Өнөөгийн хууль тогтоомжоор төрийн албан хаагчдын зарлагыг зөвхөн тэднийг төрийн албанд байх хугацаанд шалгах боломжийг олгож байна. Харин тэд хэрэгт холбогдмогц хариуцлагаас зугатаж, төрийн албанаас өөрийн хүсэлтээр шууд гарч байгаа нь зүйд нийцэхгүй” гэсэн байна.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар, төрийн албан хаагчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн зарлагыг хянаж, хэрэв тэдний хөрөнгө, орлого нь хууль бус гэдэг нь нотлогдвол хөрөнгийг нь улсын орлого болгон авч байх зохицуулалттай болох юм байна.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …