Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 24 November

    “GIZ”/ГОУХАН/-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж,”GIZ” Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хүний эрхийн комиссын гишүүн, ноён Райнер Доп тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун болон бусад албан тушаалтнууд байлцав. Уулзалтаар …

  • 24 November

    Ц.Ганзориг: Монгол Улс Азидаа гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр тэргүүлэх түвшинд явж байна

    ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригтой ярилцлаа. -Гамшгийн эрсдэлийг бууруу­лах чиглэлээр дэлхий нийтэд дагаж баримтлах томоохон баримт бичгүүд гарч байна. Эдгээр баримт бичгүүдийг үндэсний онцлог, улс орны хөгжлийн бодлогодоо уялдуулах нь зайлшгүй хэрэгтэй байх. Тийм ч учраас Онцгой байдлын албаны хүрээнд хууль эрхзүйн шинэчлэлүүд нэлээд хийгдэж байгаа гэж ойлгож байгаа. Эндээс ярилцлагаа эхлэе гэж бодож байна? -Монгол Улсын гамшгаас …

  • 24 November

    Нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх магадлалтай байна

    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг. Эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зурган мэдээг  гаргаад байна. Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны …

  • 24 November

    Саппорогоос таван шар хүртэлх авто зам дагуух цасыг цэвэрлэж байна

    Сонгинохайрхан дүүргийн 12-18 дугаар хороодын 3,5 км автозам дагуух цасыг Нийслэлийн Онцгой байдлын газрын 420 гаруй албан хаагч цэвэрлэж байна. ОБЕГ

  • 24 November

    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлах ажлын хэсэг байгуулав

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтов. Ажлын хэсэгт Үндсэн хуулийн эрхзүйн асуудлаар мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд, суудлаачид, хуульчдыг өргөнөөр оролцуулахаар болов. Ажлын хэсгийн ажлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн зохион байгуулж Засгийн газрын …

  • 24 November

    Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах талаар ЗГ-т чиглэл өгөх тухай тогтоолын төсөл батлагдав

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өчигдөр  14 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат танилцуулав. Тэрээр, Өргөдлийн байнгын хороонд сүүлийн 2 жилийн хугацаанд Туул голын усан …

  • 24 November

    АНУ-ын Элчин сайд Ж. З. Гаалттай уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Гаалтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Женифер Гаалттай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар манай нам ард түмнийхээ итгэлийг хүлээж парламентад олонхи болж, шинэ Засгийн газраа бүрдүүлээд байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал …

  • 24 November

    22 автомашиныг сумдын эмнэлэгт яаралтай олгохоор болов

    Засгийн газрын 11 дүгээр сарын 23-ны хуралдаанаар өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ. Сумдын эмнэлэгт туулах чадвар сайтай УАЗ маркын 22 автомашиныг яаралтай олгож, хөрөнгийг 2017 оны төсвийн багц, Засгийн газрын …

  • 24 November

    Монголын ард түмнээс завшсан олон тэрбумын топ-7 хэрэг

    Эдийн засаг хямарч улс орон хүндрэн, ард түмний амьдрал доройтлоо гэж хэн хүнгүй ярьж байна. УИХ, Засгийн газар ирэх оны төсвийг ихээхэн танаж бүсээ чангалахыг анхааруулж байгаа. Өнөөдөр төрийн, улсын төсвийн олон байгууллага цалингаасаа илүү гарах зардалгүй шахам ажиллаж байна. Сургууль цэцэрлэг гээд нийгмийн чиглэлийн олон барилга царцаж ирэх онд барьж чадахгүйд хүрч байна. Харин та бидний буюу улсын төсвөөс …

  • 24 November

    Өмнөд Солонгосд Монгол залууг эрэн сурвалжилж эхэлжээ

          Өмнөд Солонгосын Тэжон хотын цагдаагийн газраас 29-н настай Монгол залуу А-г дөрөв дэхь өдрөө эрэн сурвалжилж байгаа аж.      Тэрбээр 19-ний өдөр автомашин жолоодож байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэг үйлдэж цагдаагийн ажилтнуудад саатуулагдсан байна. Гэвч А нь Тэжон хотын цагдаагийн газрын түр саатуулах байранд хүргэгдэн очсон даруй автомашины зогсоол дээрээс цагдаагийн ажилтнуудын анхаарал сул байсныг далимдуулж, гартаа гавтайгаа зугатаасан байна.     Монгол …

  • 24 November

    Зээлжих зэрэглэл буурах нь Монголд ашигтай

    2015, 2016 онуудын II улиралд Монголын сан­хүүгийн ертөнцөд хоёр томоохон үйл явдал бол­сон нь Худалдаа хөгж­лийн банк 2015 оны тав­ду­гаар сард, Монголын Засгийн газар 2016 оны дөрөв­дүгээр сард, тус тус 500 сая ам.долларын бон­дыг олон улсын зах зээл дээр гаргаж нийт нэг тэрбум ам.долларын зээл авцгаасан. Энэ их мөн­гө хаачсан, юунд зарцуу­лагдсан нь тусдаа сэдэв. Харин Худалдаа хөгжлийн банкны таван …

  • 24 November

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 22 автомашиныг сумдын эмнэлэгт яаралтай олгохоор болов Өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ. Сумдын эмнэлэгт туулах чадвар сайтай УАЗ маркын 22 автомашиныг яаралтай олгож, …

  • 24 November

    Бөөр орлуулах-гемодиализын эмчилгээний зардлыг төрөөс хариуцахаар боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар бөөрний хурц болон архаг дутагдалтай иргэдийн бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар гемодиализийн эмчилгээг гүйцэтгүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Уг эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцах бөгөөд зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. Өнөөдрийн байдлаар улсын …

  • 24 November

    300 ортой төрөх эмнэлгийг концессоор барьж дуусгана

    “Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. Төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” төрлөөр уралдаант шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэхээр Засгийн газар 2013 онд шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 68 хувьтай байсан ч төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болсноос ажил нь зогсоод …

  • 24 November

    Ирэх онд тусгай зориулалтаар 68 угалз агнана

    Ирэх онд тусгай зориулалтаар 68 угалз, 75 тэх, 32 халиу буга болон бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 400 толгойг хүртэл агнуулахаар, тул загас 500 толгойг барьж буцаан тавиулахаар Засгийн газраас тогтоолоо. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээс үзвэл дээрх тооны ан амьтан агнуулахад тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй юм. Мөн хуралдаанаар агнуурын амьтны нэг тоо толгойд ногдуулах …