Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 29 November

    ХХААХҮЯ-ны хамт олон сайн санааны аянд нэгдэж нэг өдрийнхөө цалинг хандивлалаа

    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байна. Монгол Улсын эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдэлээс урьтаж, байгаль, цаг уурын хүндрэлийг малчид даван туулахад туслах нь энэхүү аяны зорилго юм.  Улс орон даяар өрнөж буй сайн санааны аяныг дэмжих хамт олон байгууллагын давлагаа үргэлжилсээр байна. Тодруулбал, “Малчдад туслах сайн санааны аян”-нд …

  • 29 November

    Хүүхдийн спорт авиралтын анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө

    Өнгөрсөн амралтын өдөр Зайсангийн “URSA SPORT CLUB” – д спорт авиралт сонирхогч хүүхдүүдийн дунд анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь 4-6 насны эрэгтэй, эмэгтэй 7-9 насны эрэгтэй, эмэгтэй  гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд 30 гаруй хүүхэд ур чадвараа сорьжээ.  Энэ жилийн тэмцээн олон улсын тэмцээнд ашиглагддаг Олон улсын спорт авиралтын холбооноос баталгаажсан хурдны хоёр замтай цагаар хэмжих болсон …

  • 29 November

    Хэнийг ч орхигдуулахгүй байх нь сэдэвт сургалт болж байна

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  зохион байгуулж буй орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд “Хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдэвт сургалт болж байна. Сургалтад  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, хороодын Засаг дарга нар,  Өрхийн эрүүл мэндийн төвүүд …

  • 29 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан сарын аян үргэлжилж байна

    Чингэлтэй дүүргийн 7дугаар хороо, “Таны итгэл” ӨЭМТөв эмч, сувилагч нар дөрвөн хэсэгт хуваагдан  хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 44 хүүхдэд гэрийн нөхцөл байдал, амьдрах орчинд дүгнэлт хийж асаргаа сувилгааны талаар зөвлөгөө өглөө.  5 дугаар хорооноос  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Үлэг гүрвэлийн музейтэй хамтран 2016 оны 11 сарын 18-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийг, ээж аавын хамт үнэ төлбөргүй …

  • 29 November

    Улсын нөөцөөс аймгуудад түргэн тусламжийн автомашин олголоо

    Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаас аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд улсын нөөцөөс шуурхай албаны түргэн тусламжийн автомашин олгохоор шийдвэрлэсэн. Аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд шуурхай албаны түргэн тусламжийн автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. Нийт 19 аймгийн 21 сумын эрүүл …

  • 29 November

    Оюутны 70 мянгыг 12 дугаар сард бөөнөөр нь өгнө

    Оюутны 70 мянган төгрөгийг өнгөрөгч 9 дүгээр сараас хойш олгоогүй байгаа билээ. Улсын төсвийн хүндрэлтэй байгаагаас  ирэх 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэн оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэгийг зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл энэ жилийн 9, 10 , 11, 12 дугаар сарын 70 мянган төгрөгийг оны сүүлд буюу ирэх 12 дугаар сард бөөнөөр нь олгохоор болжээ. Гэхдээ оюутны 70 мянган төгрөгийг  тухайн …

  • 29 November

    Залуучуудад БЗХӨ-ний эрсдлээс хэрхэн сэргийлэхийг таниулах нь

    Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувийг өсвөр үе, залуучууд эзэлдэг байна.  Тэднээс жилд 180 мянга  орчим оюутан 100 гаруй их,  дээд сургууль, коллежид суралцдаг аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд оюутан, залуучуудын дунд хоол боловсруулах эрхтэн болон бэлгийн замаар халдах халдварын тоо эрс нэмэгджээ. Иймд өсвөр үе, залуучууд руу чиглэсэн эрүүл зан үйл, хэв маягийг хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл …

  • 29 November

    Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд

    Усны тухай хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор тухайн дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээг байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөрийг төлнө үү. Ус ашиглах гэрээ байгуулаагүй, усны нөөц ашигласны төлбөр төлөөгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад …

  • 29 November

    “RESORT WORLD TERELJ HOTEL” шинэ жилийн захиалгаа авч эхэллээ

    Монголд дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээ, тохижилт, үйлчлүүлэгчийн ая тухыг хангасан орчныг бүрдүүлсэн амралт, үйлчилгээний газар тоотой хэд байдаг. Үүний нэг нь Улаанбаатар хотоос ердөө 62 км-ийн зайд цэвэр агаар, байгалийн үзэсгэлэнг цогцлоосон Горхи Тэрэлжийн сав газар байрлах “RESORT WORLD TERELJ HOTEL” цогцолбор юм. Тэгвэл үйлчлүүлэгчдэдээ 100 хувийн сэтгэл ханамжийг амласан “RESORT WORLD TERELJ HOTEL”-ийн хамт олон 200-600 хүний багтаамжтай дээд …

  • 29 November

    Судлаач Д.Ганхуяг: Хоёр дахь дууны үг…

    Өнгөрөгч 9 сард Судлаач Д.Ганаагийн  бичсэн “ХОЁР ДАХЬ ДУУНЫ ҮГ…” нийтлэлийг хүргэж байна. Их хурлаа удахгүй зохион байгуулахаар болж байгаа АН-ын улс төрчид, гишүүдэд хамааралтай мэдээлэл энд багтжээ. *** Өмнөх өгүүлэлдээ намуудын асуудалд гүн гүнзгий оролгүй улсын асуудлыг голлосон. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх амь дүйсэн тулааныг шууд бичсэнгүй. Тиймээс асуудлыг улам нарийвчлан үзэх шаардлагатай учраас хоёр дахь дууны үг нэртэй өгүүллээ …

  • 29 November

    Говь-Алтай аймгийн прокурорын газраас ЕБ-ын боловсролын сургуулийн сурагчдад мэдээлэл хийжээ

    Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Хууль зүйн туслалцааны төвийн ахлах улсын өмгөөлөгч Б.Болормаа, Хуульчдийн холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагч н.Дорждэрэм нартай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Ерөнхий боловсролын 1, 3-р сургуулийн ахлах ангийн сурагчдын оролцуулан “Эрүүгийн хуулийн 145-р зүйл /бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 147 дугаар зүйл /бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 126 дугаар зүйл …

  • 29 November

    “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд Аудит хийх” сэдэвт сургалт эхэллээ

    Ундны усны аюулгүй байдлыг хангахын тулд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх цэгүүдэд ус бохирдуулах хүчин зүйлсийг тогтоож, эрсдлийг үнэлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх үүднээс 2012 оноос эхлэн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хот суурин газрын 2 ус хангагч байгууллага, жижиг суурин газрын 6 байгууллагуудад “Усны аюулгүй байдал” хөтөлбөрийг нэвтрүүлснээр өнөөдрийн байдлаар хот суурин газрын 22 ус хангагч байгууллага (нийслэл, 21 аймгийн ус хангагч …

  • 29 November

    Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

    НИТХ-ын Байгаль орчин, экологи, Нийгмийн хөгжлийн хорооны хамтарсан хурал болж байна. Хурлаар Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Маргааш Аз жаргалтай хот, Гэр хорооллын хөгжлийн хорооны хамтарсан хурлаар төсөв хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс …

  • 29 November

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Энэтхэгийн Элчин сайд Т.Сүрэш Бабутай уулзлаа

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр Монгол Улсад суугаа Энэтхэгийн Элчин сайд Т.Сүрэш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Т.Сүрэш Бабу хоёр орны харилцаа өргөжин хөгжиж, өндөр дээд түвшний айлчлалууд тогтмолжиж байгааг онцлов. Монгол, Энэтхэг улс шашин болоод соёлын гүн бат харилцаа холбоотойг уулзалтын үеэр тодотгосон юм. Түүнчлэн Энэтхэгийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийн оролцсон удирдлагын түвшний хамтарсан хурлыг Монгол Улсад …

  • 29 November

    Хятад эмэгтэйн худалдсан бодис дөрвөн Монгол хүний аминд хүрчээ

    Дорнод аймгийн Матад сумын “Петрочайна дачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн ажилчид хордсон хэрэг дээр Улаанбаатар хотоос хөдөлсөн шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа билээ. Ажилчдын хордсон гэх бодисыг тус компанид гаднын иргэн нийлүүлжээ. Тодруулбал, хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй энэ бодисыг нийлүүлсэн байна. Тэрбээр 5 литрийн савтай, 3 ширхэг метилийн спирт оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдож хэргээ хүлээгээд …