Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 25 January

    “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болов

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл” сэдэвт Шинжлэх ухааны салбарын хөгжлийн асуудлаар санал солилцох хэлэлцүүлгийг /2017.01.24/ Шинжлэх Ухаан Технологийн Сангийн төв байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, Б.Баттөмөр нар болон БСШУЯ, ШУА болон харьяа хүрээлэнгүүд, Их, дээд сургуулиудын харьяа хүрээлэнгүүд, бодлого судлалын хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов. …

  • 25 January

    Засгийн газрын ээлжит хуралдаан болно

    Засгийн газар өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Тус хуралдаанаар Насны хишиг олгох журам батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцэнэ. Мөн Барилгын хийц …

  • 25 January

    Америк-Монголын Худалдааны танхимын уулзалт болно

    “ШАНГРИ–ЛА” ЗОЧИД БУУДАЛ 09.00 цагт: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2012-2016 онд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон ирэх 5 жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулах хурал болно. Утас: 99112652 “ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ 10.00 цагт: Америк-Монголын Худалдааны танхимын уулзалт болно. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин зэрэг өргөн хүрээний асуудлууд яригдана. “Туушин” зочид …

  • 25 January

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, …

  • 24 January

    Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И-тэй утсаар ярив

    2017 оны 1 дүгээр  сарын 24-ний өдөр буюу өнөөдөр  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив.             Ц.Мөнх-Оргил сайд хэлэхдээ, Монгол Улс нь “Нэг Хятад”-ын уламжлалт бодлогыг тууштай баримталж, Түвд нь Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Түвдийн асуудал Хятадын дотоод хэрэг гэж үзсээр ирсэн бөгөөд бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх нь хоёр …

  • 24 January

    Эрүүл мэндэд тустай, эдийн засагт хэмнэлттэйгээр өвлийн хүйтнийг давах боломжтой боллоо

    Монголчууд бид утаанаасаа хэрхэн салах хэмээн сүүлийн 20 жил ярьж, төр засгаас  утаагүй зуух, шахмал түлш үйлдвэрлэл гэх зэрэг олон арга хэрэглсэн ч өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот маань утаан дунд оршсоор байна. Утааг үүсгэгч гол зүйл нь нийслэл хотын гэр хороололынхны  түлж байгаа түүхий нүүрс байдаг.  Өвлийг өнтэй давж, гэр орноо дулаалхан байлгахын тулд нүүрс түлэхээс өөр аргагүй. Нүүрсний оронд …

  • 24 January

    Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит  сонгуулийг товлон зарлах, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай саналаа энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар Сонгуулийн …

  • 24 January

    Сонгогдох магадлалтай нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн ширүүсчээ

    АН-ын даргын сонгуулийн санал хураалт тав хоногийн дараа болно. Хөдөө орон нутагт хийсэн уулзалт, гишүүдийн санал шүүмжлэлийг сонсоход намын нийт гишүүд дэмжигчид, тэр тусмаа залуучууд Л.Гантөмөрийг илүүтэй дэмжиж байгаа юм. Олон нийтийн дунд нэр хүнд нь унаагүй, дунд, залуу үеийн төлөөлөл гэдгээрээ нийт масс дэмжих магадлал өндөр байгаа. Харин түүний гол өрсөлдөгч нь С.Эрдэнэ юм. Одоогийн намын дарга З.Энхболд, С.Эрдэнэ …

  • 24 January

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авав

    Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.24/  хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Ажлын хэсэг санал дүгнэлтээ танилцуулсны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ уг асуудлаар хэвлэлийнхэнд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн шалгалтын …

  • 24 January

    БНСУ хууль бус цагаач ажилчдыг албадан гаргах ажиллагаагаа эрчимжүүлжээ

      БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийн талаар мэдээлэл хийжээ.    Уг мэдээлэлд “Өмнөд Солонгос Улсад 2016 оны 12-р сарын байдлаар 2 сая 140 мянган гадаадын иргэн хууль бусаар амьдарч байсан. Хууль зүйн яам 2018 онд Пёнгчанг хотод Өвлийн олимп зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан хууль бусаар амьдарч байгаа иргэдийн тоог жил бүр дунджаар 10%-иар …

  • 24 January

    Д.Трамп: Сэтгүүлчид бол энэ дэлхийн хамгийн новшийн хүмүүс

    АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоногийн сүүлчээр Виржиниа мужийн Лангли дахь Тагнуулын төв газрын байранд зочлохдоо тангараг өргөх ёслол дээр ирсэн хүмүүсийн талаар хэвлэл мэдээллийнхэн худлаа ярьсан хэмээн мэдэгдэв. “Миний тангараг өргөх ёслол дээр бараг л 1.5 сая хүн ирсэн юм шиг санагдаж байсан. Гэтэл хэвлэл, телевизээр бараг л хүн ирээгүй мэт хоосон, ханхай юм гаргаж байна. Сэтгүүлчид бол …

  • 24 January

    Озэки Кисэносатод Ёкозуна цол олгохоор боллоо

      Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, озэки Кисэносатод Ёкозуна цол олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Японы үндэсний спорт сумо бөхийн дэвжээнээ 19 жилийн дараа Японы сумоч анх удаа Ёкозуна цолтон болж байна. Хамгийн сүүлд япон бөхчүүдээс их аварга Ваканохана 1998 онд Ёкозуна цол хүртэж байсан юм. Тэгвэл түүнээс 19 жилийн озэки Кисэносато энэ сарын башёд 14 даваатай түрүүлснээр …

  • 24 January

    “Эх ундарга” ардын урлагийн их наадам болно

        Дэлхийд данстай язгуур урлагийн нандин өвийг залгамжлан хөгжүүлж, эх орноо олон улсад сурталчлахад авъяас билгээ зориулан яваа уран бүтээлчдээ дэмжих, соёлын үнэт өв язгуур урлагаар дамжуулан монгол түмний эв нэгдлийг тэтгэн бадраах зорилготой ардын урлагийн тоглолт монгол туургатны их баяр цагаан сарын өмнө жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай билээ.     Монгол Улсын төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар язгуур урлагийн …

  • 24 January

    “Монгол зэс” компани огт байхгүй зүйлийг барьцаалж Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан нь тогтоогдов

      Өнөөдөр өглөө Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг …

  • 24 January

    Холыг зорьсон хос морьтон буюу “Монголын философийн товч түүх”

    Манай улсын философийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтдийн нэг Монгол улсын гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Дашпүрэв “Монголын философийн товч түүх” бүтээлийг хэдхэн жилийн өмнө (2013 он) нийтийн хүртээл болгосон нь хэвлэгдсэн даруйдаа уншигч олны анхаарлыг татаж, мэргэжлийн хүрээнд ч нэгэнт хүндтэй байр сууриа эзлэсэн билээ. Тус бүтээлийн философи агуулга, ач холбогдлын талаарх шүүмж, санал сэтгэгдлээ философийн шинжлэх ухааны …