Өмнөд Солонгосын Сөүл хотын захиргаанаас хотын бага сургуулийн хананы өнгөний талаар сүүлийн зургаан жилийн турш судалгаа хийж, судалгааныхаа үр дүнг танилцууллаа. Судалгаагаар сургуулийн хана бүдэг ногоон өнгөтэй байх нь сурагчдыг бага стрессдүүлдэг болох нь тогтоогджээ. Бага ангийн сурагчдын дунд явуулсан санал асуулгаар сурагчид сургуулийн дотор хана ногоон өнгөтэй байх нь тэднийг бага стрессдүүлж, сурч боловсроход нь тус дэм өгч …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
24 January
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп татварын тайлангаа нийтлэхгүй
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж албан тушаалдаа ороод тэрбумтан Дональд Трамп Цагаан ордны тэргүүн болохоосоо өмнө хийж байсан бизнесийн тайлангаа олон нийтэд үзүүлэхгүй гэж Цагаан ордны зөвлөх Келлианне Конвай өнгөрөгч 22-ны өдөр мэдэгдсэн юм. Энэ сарын 20-нд Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш Цагаан ордон нэг өргөдөл хүлээн аваад байгаа аж. Энэ өргөдөлд “Донаьлд Трампын татварын тайланг бүрэн эхээр нь, үүнд …
-
24 January
Таван толгойн 49 хувийг зарахын цаана юу нуугдана вэ
“Хөдөө тал маань малаар дүүрэн Хөрсөн дороо эрдэнээр арвин …” хэмээн яруу найрагчдын маань шүлэглэн магтсан эх орны баялаг маань хааш урсахаар болж байна вэ. Өвөг дээдсийн холч мэргэн ухаанаар дамжин үр хойч бидэнд өвлөгдөн ирсэн байгалийн баялагаа өнөө цагт бид гадныханд “найр тавин” өгөх нь юуны учир вэ. 7.0 тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй гэх Таван толгойн орд Монголчууд бидэнд …
-
24 January
Оффшор данстай эрхмүүдэд өршөөл үзүүлэх үү?
Төрийн өндөр албан тушаалтан оффшорт мөнгө хадгалахыг хориглох буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл анхны хэлэлцүүлэг дээрээ бүдэрсэн. Тэгвэл хуулийн төслийг дахин оруулж ирлээ. Хуульзүйн байнгын хороо хуулийн төсөлд улстөрчид, иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн байр суурийг сонсч, хэлэлцүүлэг өрнүүлэв. Анхны хэлэлцүүлгээр ганц хуудас хуулийн …
-
24 January
Дональд Трамп Номхон далай дамнасан түншлэлээс гарах зарлигт гарын үсэг зурлаа
Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хоёр дахь зарлигт гарын үсэг зурлаа. Тэрээр өнгөрсөн Бямба гаригт ерөнхийлөгчийн ажлаа авсаны дараа Obamacare хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс болсон “Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал”-ын тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудад тавигдаж буй шаардлагуудыг зөөлрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан бол харин энэ удаа АНУ Номхон далай дамнасан түншлэлээс гарах тухай зарлигт гарын үсэг зурлаа. …
-
24 January
Хамгийн баян 8 хүн болон 3.6 тэрбум хүний хөрөнгийн хэмжээ тэнцүү
Дэлхийн хамгийн баян найман хүн дэлхийн 3.6 тэрбум хүнийхээс илүү их хөрөнгөтэй байна гэж олон улсын буяны байгууллагуудын холбоо болох “Oxfam”мэдэгдлээ Тус байгууллагын мэдэгдэлд “бид нарийвчилсан мэдээлэлд тулгуурлан энэ тооцоог гаргасан. Баян, ядуугийн ялгаа бодож байснаас илүү их зөрүүтэй байна” гэжээ. Давос хотод Дэлхийн эдийн засгийн форум эхлэх гэж байгаатай холбогдуулан “Oxfam” судалгааны тайлангаа танилцуулсан байна. Дэлхийн хамгийн баян 8 тэрбумтан Билл Гейтс …
-
24 January
Чингэлтэй, Налайх, Багануур дүүргийн Засаг дарга нар ШӨХТГ-ын даргатай уулзлаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Лхагва Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Налайх, Багануур зэрэг дүүргийн Засаг дарга нартай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр уулзлаа. Уулзалтаар дүүргүүдийн Засаг дарга нартай хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийг хамтран хэрэгжүүлж ажиллах талаар санал солилцсон юм. Мөн үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын талаар товч танилцуулга хийлээ. Жил бүрийн гуравдугаар сарын …
-
24 January
Хүүхдийн амилуулах суурь тусламжийн зааварлагч эмч нарыг бэлтгэлээ
Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Хүүхдийн амилуулах суурь тусламжийн зааварлагч бэлтгэх” (Provider and instructor course of Pediatric Basic Life Support) сургалтыг 1 дүгээр сарын 13, 16, 19, 20-ны өдрүүдэд 4 удаа зохион байгуулж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2 …
-
24 January
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал боллоо
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 оны анхдугаар хуралдаан Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэгдүгээр байранд олон нийтэд нээлттэй хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд болон зөвлөлийн гишүүд, албаны хүмүүс оролцсон юм. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн …
-
24 January
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр метилийн спиртээс хордсон байж болзошгүй дүгнэлт гарчээ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн энэ оны анхдугаар хурал Улаанбаатар хотын цагдаагийн газарт боллоо. Хурлаар Баянгол дүүргийн 2 дугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсантай холбоотойгоор гарсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолын үр дүнг хэлэлцэж, шуурхай ажлын хэсгийн дүгнэлтийг зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр …
-
24 January
ӨНӨӨДӨР: Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал зарлалаа
Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 24-ний мягмар гарагт болох зарим үйл явдлаас тоймлон хүргэж байна. НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ 10.00 цагт: Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг нийслэлийн Иргэний танхимд танилцуулна. Зам, засварын чанар, стандартын талаар мэдээлэл авах боломжтой. Утас: 99092568 СПОРТЫН ТӨВ ОРДОН 10.00 цагт: Казахстанд энэ сарын 29-нд эхлэх дэлхийн оюутны …
-
23 January
Ц.Нямдоржийн хүүгийн “Эрдэнэт” үйлдвэрт бараа нийлүүлсэн баримттай танилцана уу?
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү “Эрдэнэт” үйлдвэрт бараа “шахдаг” байсан тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өгүүлсэн билээ. Харин Ц.Нямдорж хариуд нь “Аль дивангаарын үеийн юм яриад байна лээ. Баримт нь гараад ирэхээр тайлбарлая” гэсэн юм. Тэгвэл Ц.Нямдоржийн хүү Анхбаярын “Эрдэнэт” үйлдвэрт бараа нийлүүлсэн баримтыг дэлгэж байна. Ц.Нямдоржийн хүү нь Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух консулаар ажиллаж байсан, одоо ГХЯ-ы …
-
23 January
Баянзүрхчүүдийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулна
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран ажиллах уулзалт боллоо. Уулзалтад Засаг даргын орлогч Т.Баясах, Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга, төслийн менежер Жү Шин Юү, төслийн техникийн менежер Б.Төрбат, захиргааны менежер М.Мөнхзул, захиргааны ажилтан С.Оюундэлгэр, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга П.Янжиндулам, Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга …
-
23 January
Өвчтэй хонь худалдсан малчинд хуулийн хариуцлага ногдуулжээ
Дундговь аймгийн Баянжаргалан сумын малчин хонины цэцэг өвчний улмаас тусгаарлан ялгаад байсан тавь гаруй хонийг гарал үүслийн бичиггүйгээр худалдсан байна. Тус сумын найман малчин өрхийн 540 гаруй хонийг цэцэг өвчний улмаас тусгаарлаж, 27 хонийг устгаад байсан юм. Зөрчил гаргасан малчинд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Мөн өвчтэй хонь зах зээлд …
-
23 January
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 78 согтуу жолоочийг саатуулжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд 694 дуудлага ирснээс зам тээврийн ослын 536 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 23 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2 бүртгэгджээ. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд, сургуулийн өмнөх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл