Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 22 December

    “Гудамж” төслийг татан буулгана

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2013-2016 онд “Гудамж” төсөл хэрэгжиж дуусах шатандаа байгаа учир төслийг татан буулгаж, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөлд шилжүүлэн үлдсэн ажлыг нь гүйцэтгүүлэхээр боллоо. “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн хүрээнд “Хилийн боомт”, “Аймгийн төв”, “Гудамж” гэсэн гурван дэд төслийг хэрэгжүүлэх юм. “Хилийн боомт” дэд төслийн дагуу хилийн боомтуудыг хөгжүүлэх цогц судалгаа, мастер төлөвлөгөө боловсруулах, шалган …

  • 22 December

    Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд амны хаалт өглөө

    Улаанбаатар хотын агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр түвшинд хүрч, амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэн, дээд цэгтээ хүрдэг. Энэ үед амьсгалын замын өвчнөөс сэргийлэх гол арга нь амны хаалт гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм. “Оюутолгой” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 20 мянган ширхэг амны хаалтыг нийслэлд олголоо. Нийслэлийн эрүүл мэндийн газраас уг амны …

  • 22 December

    Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барина

    “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ төмөр замаар голлон төмрийн хүдэр тээвэрлэх хэдий ч тодорхой хэмжээний бусад түүхий эд, бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой гэж  үзжээ. 2018-2025 онд жилд тээвэрлэх ачааны хэмжээг 10-21 сая тонн, 2026-2046 онд 21 сая тонн гэж үзвэл дээрх чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачааны доод хэмжээ дунджаар …

  • 22 December

    Гэр бүлийн боловсрол олгох замаар хүчирхийллийг бууруулна

    Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж, үзэл баримтлалыг баталж, хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Хуулийн төсөлд: –  Гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахыг хуулийн нэг зорилго болгож, төрөөс гэр бүлийг дэмжих –  Гэр бүл тогтвортой байх, хүүхэд гэр бүлийн орчинд өсч хүмүүжих, гэр бүлийн хүчирхийлэл …

  • 22 December

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2017 оны хэмжээг тогтоов

    Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар тогтоолоо. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс …

  • 22 December

    Эмнэлэг бус, цагдаагийн байгууллага албадан эрүүлжүүлнэ

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг эмнэлгийг байгууллагад /эмнэлэгт/ албадан эрүүлжүүлж байгааг өөрчилж, энэ үйл ажиллагааг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяалалд шилжүүлэхээр тусгажээ. Архи, согтууруулах ундаа хэтрүүлсэн, өөрийгөө хянах чадваргүй болсон этгээдийг эмнэлэгийн байгууллагад албадан эрүүлжүүлэх …

  • 22 December

    С.Зоригийн хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүж эхэллээ. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт товлогдсон ч өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй, гэрч оролцуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэл­дэ­хүүн хүлээн авч хойш­луул­сан юм. Хэргийг Цагдан хорих 461 дүгээр ангид Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар даргалан, шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож буй. Хохирогчоор …

  • 22 December

    50 ор бүхий хүүхдийн тусгай тасаг түр нээн ажиллуулна

     Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн хэмжээнд ханиад томуу ихэсч, эмнэлэгийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу БХЯ-ныхан Цэргийн төв эмнэлэгтээ Хүүхдийн түр тасаг нээн ажиллуулахаар болов. 50 ор бүхий тасгийн байр, орчин нөхцөлтэй Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд танилцаж, шаардлага хангаж байна гэж үзжээ. Тасгийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх …

  • 22 December

    Өнөөдөр болох үйл явдлууд

      ШУТИС-ИЙН НОМЫН САН 10.00 цагт:Дээд боловсролын хөгжлийн бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулах, сурталчлах, туршлага солилцох зорилготой “Дээд Боловсролын Шинэчлэл– 2016” өдөрлөг, үзэсгэлэн ШУТИС-ийн Номын сангийн байранд нээлтээ хийнэ. Арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үг хэлэх бөгөөд холбогдох албаны хүмүүс, их дээд сургууль, оюутан залуусын төлөөлөл оролцоно. …

  • 21 December

    Нисэхийн салбарын сургалтын үйл ажиллагаанд шинэ хөгжлийг эхлүүллээ

    Иргэний нисэхийн ерөнхий газрын Сургалтын төв олон улсын иргэний нисэхийн мэргэжлийн сургалтуудыг эх орондоо зохион байгуулах, нутагшуулах зорилтыг энэ онд дэвшүүлэн ажилласан. Дээрх зорилгынхоо хүрээнд Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албатай хамтран нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн бэлтгэх “Aeronautical information management specialist-021/122/AIS AIM SPC” стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг боловсруулж Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-аар албан ёсоор баталгаажууллаа. Ингэснээр Монгол Улсын Иргэний нисэхийн салбар …

  • 21 December

    УИХ-ын гишүүн Г.Занданшатар Швейцарын Ардчилал судлалын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    УИХ-ын гишүүн Г.Занданшатар өнөөдөр /2016.12.21/ Швейцарын Ардчилал судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, профессор Андреас Ауэр болон Цюрихийн их сургуулийн профессор Корзин Бисаз нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Монголд нүүрлээд буй хамгийн том асуудал бол хариуцлага. Энэ хүрээнд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачилж байна. Уг хуулинд төрийн бүх шийдвэрийг ард түмэнтэй зөвлөлдөж, тэдний санаа бодлыг хэлэлцдэг ийм …

  • 21 December

    Кувейтийн Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдрийн үдээс хойш Кувейт Улсын Үндэсний Ассамблейн (парламент) дарга Марзук Али Аль-Ганимтай уулзлаа. Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганим Кувейтийн Үндэсний Ассамблей, тус Ассамблейн гишүүдийн нэрийн өмнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, тавтай морилохыг хүсэв. “Монгол Улс хүнд хэцүү цагт ямагт бидэнтэй хамт байсан. Иракийн дайны үеэр хамгийн түрүүн …

  • 21 December

    УИХ-ын дарга М.Энхболд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Эль-Кувейт хотын нисэх буудалд Кувейтийн Үндэсний Ассамблейн (парламент) дарга, Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганим угтан авч хүндэтгэл илэрхийллээ. “Кувейтийн сан”-гийн Ерөнхий захирал бараалхав Айлчлалын эхний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Ахмед Аль-Бадер бараалхлаа. Эрхэмсэг ноён …

  • 21 December

    “Хууль тогтоомжийг сурталчлах жил” болгох зорилт дэвшүүллээ

    Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудын 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. 2016 оныг “Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг сурталчлах – Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх жил” болгох зорилгыг дэвшүүлэн, хэрхэн ажилласан ажлаа дүгнэж, ирэх онд ямар чиглэлээр ажиллах талаар энэ хурлаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, …

  • 21 December

    Цөмийн болон цацрагийн хяналтын улсын алба 40 нас хүрлээ

    Монгол Улсад цөмийн болон цацрагийн хяналтын улсын алба үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. МХЕГ, НМХГ, Цөмийн энергийн газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Цацрагийн хяналтын лаборатри, Цөмийн физикийн судалгааны төвийн төлөөлөл оролцсон уг арга хэмжээг нээж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү үг хэлэв. Тэрбээр “Одоогоос 40 …