Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 оны 12-р сарын 22-ны өдөр / Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар өргөн мэдүүллээ. Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлж ирсэн хэдий …
Мэдээ мэдээлэл
December, 2016
-
23 December
АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа Хэнтий аймгаас эхэллээ
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Сурталчилгааг Их эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймгаас эхлүүлж 40 хоногийн хугацаанд Монгол Улс даяар үргэлжлүүлэх юм. Ардчилсан нам энэ сарын 6, 7-нд болсон VI Их хурлаараа намын шинэчлэлийг эхлүүлж намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээр намын даргын сонгуульд …
-
23 December
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид 2016 оны 12-р сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг, Х.Болорчулуун нар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлэв. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад “жижиг, дунд үйлдвэр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын …
-
23 December
З.Нарантуяа: Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсэг одоог болтол шалгалтын акт материаллаа УИХ дахь АН-ын бүлэгт өгөөгүй
-Хөгжлийн банкаа балансынх нь хувьд, санхүүгийнх нь чадварын хувьд, менежмэнтийнх нь хувьд сайн болгох нь Засгийн газрын ойрын хугацааны зорилт байх ёстой- УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяатай Хөгжлийн банктай холбогдох асуудлаар ярилцлаа. -УИХ-ын Эдийн засаг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уржигдар /2016.12.20/ Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг таны …
-
23 December
Монгол төрийн өмч 30 их наяд төгрөг
Монгол төрийн өмчид 30 их наяд төгрөгийн хөрөнгө тоологдсон гэдгийг өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Ц.Ням-Осор мэдээлэв. Тус байгууллага дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг төрийн өмчийн ээлжит тооллогыг зохион байгуулж, өчигдөр буюу энэ сарын 21-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлжээ. Тооллогод 790 хүүхдийн цэцэрлэг, 616 сургууль, сум дундын 129 эмнэлэг, 335 соёлын ордон, 23 номын …
-
23 December
Хууль бус тээвэрлэлтээс татгалзъя
ЗТХЯ-наас сар бүр “Зам, тээврийн хөгжил” мэдээллийн цаг зохион байгуулж, тухайн асуудлын хүрээнд тулгамдаад буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх болон цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаар олон нийтэд салбарын мэдээ, мэдээллийг нээлттэй хүргэхээр болжээ. Энэ удаад “ХУУЛЬ БУС ТЭЭВЭРЛЭЛТЭЭС ТАТГАЛЗЪЯ” сэдвээр мэдээлэл өгч, олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс, зорчигч “хулгайн тээвэр” хэмээн нэрлэгдэх хууль бус тээвэрлэлтийн талаарх асуудлыг хөндлөө. Тухайн тээвэрлэгчийг хянаж, …
-
23 December
Монгол улс ОХУ-тай Мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
ОХУ-тай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, үрийн аж ахуй байгуулах, хил орчмын худалдаа хийх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хамтран ажиллана. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 11 дүгээр сарын 18-20-ны өдөр Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийлсэн. Айлчлалын хүрээнд ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич, ХХАА-н дэд сайд …
-
23 December
Цас цэвэрлэх техник, технологи бий болгоно
Авто болон явган хүний зам, талбайн цас цэвэрлэх техник, технологи бий болгох, зохион бүтээх уралдаанд шалгарсан загвар бүтээхэд шаардагдах 50 сая, шалгарсан бүтээлд олгох 22 сая, нийт 72 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. БСШУСЯ энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд уралдаан зарлаж 15 саналын дөрвийг нь сонгон шалгаруулаад байна. ШУТИС, …
-
23 December
Эрчим хүчний хэрэглээг бууруулах чиглэлээр хувийн хэвшилтэй хамтран ажиллана
Нийслэлийн Байгаль орчны газраас өргөн хэрэглээний цахилгаан бараа импортлон борлуулагч аж ахуйн нэгжүүдтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Эрчим хүчний хэрэглээнд учирч буй ачааллыг багасгах, хэрэглэгчид оногдох төлбөрийн дарамт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хийсэн уг уулзалтаар импортын өргөн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэмнэлттэй байх стандартын шаардлага тавих, худалдан авагчдын сонголтод нөлөөлөх зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн …
-
23 December
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2016 оны 12 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас …
-
22 December
Өвлийн өвгөн ааваар үйлчилнэ
Айл гэр, албан байгууллага, хамт олны шинэ жилийн баярт өвлийн өвгөнөөр үйлчилж, баяр дээр тань баяр нэмнэ.
-
22 December
Шань Дүнд үйлдвэрлэв – Хятадад үйлдвэрлэв
Шань Дүн муж Күнзийн нутаг бөгөөд Хятадын ногоо жимсний суурин газар, Хятадын үйлдвэрлэлийн салбарын том муж юм. Суурь сайтай, үйлдвэрлэлийн бүрэн систем бүхий чанарын баталгаатай байх нь энэхүү мужийн үйлдвэрлэлийн салбарын гол онцлог. Шань Дүн мужийн дарга Гүө Шүчин 2016 оны Засгийн газрын ажлын тайландаа үйлдвэрлэлийн салбарын чанарын баталгааг чухалчлан хөгжүүлэхийг Шань Дүн мужийн Долоон их стратегийн төрийн бодлогын нэгээр …
-
22 December
Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хорооны тогтолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулан байгуулж ажиллуулжээ. …
-
22 December
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.12.22/ нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад 60.4 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүд санал хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газраас энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын …
-
22 December
Шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээв
Шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээх ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тэтгэлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгөв. Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны тэтгэлгийг ШУТИС-ийн Үйлдвэрийн механикжуулалтын 4 дүгээр ангийн оюутан Цэрэнгийн Доржсүрэн, МУИС-ийн Санхүүгийн менежментийн 4 дүгээр ангийн оюутан Мөнхбаярын Мөнхтуяа, СЭЗИС-ийн Санхүүгийн менежментийн 4 дүгээр ангийн оюутан Мөнхбаатарын Шүрэнцэцэг, МУИС-ийн Олон улсын эдийн засгийн …