Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 22 December

    “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл” дүүргүүдэд хэрэгжинэ

    Нийслэлийн ЗДТГ, Онцгой байдлын газар  болон Дэлхийн  зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй  “Гамшигтай тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл” арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Б.Үнэнбаатар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хүмүүнлэгийн онцгой байдлын Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж, Тусгай төсөл үйл ажиллагааны менежер С.Оюунтөгс болон дүүргийн засаг …

  • 22 December

    Цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, сурагчдад амны хаалт өглөө

    Нийслэлд агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр хэмжээнд хүрч, амьсгалын замын өвчлөлийн тархалт нэмэгддэг. Агаарын доод хэсэгт хамгийн их бохирдол, утаа байдаг учраас бага насны хүүхдүүд өртөх эрсдэл ихтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Тиймээс бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд үйл …

  • 22 December

    Цас цэвэрлэх техник, технологи бий болгоно

    Авто болон явган хүний зам, талбайн цас цэвэрлэх техник, технологи бий болгох, зохион бүтээх уралдаанд шалгарсан загвар бүтээхэд шаардагдах 50 сая, шалгарсан бүтээлд олгох 22 сая, нийт 72 сая  төгрөгийг Засгийн газрын  нөөц сангаас гаргахаар боллоо.   БСШУСЯ энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд уралдаан зарлаж 15 саналын дөрвийг нь сонгон шалгаруулаад байна. ШУТИС, …

  • 22 December

    Оросын тал ХХААХҮ-ийн сайдын хүсэлтийг нааштай хүлээн авчээ

    Хил дамнасан малын халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн хүсэлтийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Монгол Улсаас мах импортлох хүсэлтэй оросын аж ахуйн нэгж, иргэдийн эрэлт, хэрэгцээ байгаа эсэх, мах, махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр туслалцаа үзүүлэх боломжийг судалж үзэхээ илэрхийлжээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын селекцийн үр …

  • 22 December

    Улаанбаатар хотын цагдаагийн газар тайлангийн хурлаа хийлээ

    Улаанбаатар хотын Цагдаагийн газар жилийн тайлангийн хурлаа өнөөдөр хийлээ. Тус цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн нь Монгол Улсын хүн амын 50 гаруй хувьд үйлчлэн ажилладаг. 2016 оны хувьд Улаанбаатар хотын хэмжээнд 323 141 өргөдөл, гомдол хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.5 дахин өсч улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 72.2 хувийг эзэлж байгаа юм. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт …

  • 22 December

    Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д албан айлчлал хийлээ

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-20-ны хооронд БНСУ-ын Сөүл хотын даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийгээд иржээ. Сөүл хотын ИТХ-ын дарга Янг Жун Юүгтэй уулзсанаар албан ёсны айлчлал эхэлсэн байна. Уулзалтаар ноён Янг Жун Юүг урд нь Улаанбаатар хотод айлчилж байсан тухайгаа дурьдаж Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Сөүлийн Ой” төсөл, төрөлхийн хорт …

  • 22 December

    Гэр хорооллын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд амны хаалт тараалаа

    Агаарын бохирдлоос хамгаалах болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь амны хаалтыг тогтмол хэрэглэх явдал юм. Нийслэлд агаарын бохирдлын түвшин 12, 1 дүгээр саруудад хамгийн өндөр хэмжээнд хүрдэг тул энэ үеэр амьсгалын замын өвчлөл, ялангуяа томуу болон томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэх хандлагатай байдаг. “Оюу толгой” ХХК-иас нийгмийн үүрэг хариуцлагынхаа хүрээнд 20 мянган ширхэг амны …

  • 22 December

    “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа нарт холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

    “Зөв Амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бусадтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төв байрны гадна болон дотор талд “Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлтэй уулзуулсангүй” гэх шалтгаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төв байрны цонхыг хагалж нийгмийн хэв …

  • 22 December

    Хүүхдийн номын өргөө нь “Үлгэрийн цаг”-т 93 хүүхэд оролцов

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө энэ удаагийн “Үлгэрийн цаг”-таа эх түүхээрээ аялав. 2016 оны 12-р сарын 20-ний “Үлгэрийн цаг”-ийг Чингэлтэй дүүргийн ЕБ-ын 5-р сургуулийн 5-р ангийн 86 сурагч мөн номын өргөөний байнгын уншигч зэрэг нийт 93 хүүхэд үлгэр сонслоо. Энэ удаагийн үлгэрийн цагаар, Монгол ардын ёс заншил түүхэн үлгэр ярьж хүүхэд багачуудаа өвөг дээсийнхээ аж амьдралаар аялууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг …

  • 22 December

    Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжууллаа

    Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран зорилтот бүлгийн 19 иргэнийг бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулж, 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр цахим үнэмлэхийг  Чингэлтэй дүүргийн “Ёслолын танхим”-д гардуулан өглөө. Энэхүү аянд хорих ангид хүмүүжиж байгаа 2, цэрэгт алба хааж байгаа 8, бусад хороодоос 9 иргэн тус тус хамрагдсан байна.  Мөн 2016 оны 12 …

  • 22 December

    Согтуу жолооч Энхтайваны гүүрэн дээрээс “нисчээ”

    Өнгөрсөн шөнө 03:30 минутын орчимд Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан хэрэг гарчээ. Замын цагдаагийн газраас мэдээлснээр, “Ниссан Экстриал” маркийн “89-15 УНИ” улсын дугаартай автомашин Энхтайваны гүүрний баруун талын хашлагыг цөмлөсөн байна. Одоогоор хэргийг ЗЦГ-аас шалгаж байгаа бөгөөд жолоочийн биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын улмаас Энхтайваны гүүрний хашлага 8 метр орчим эвдэрч, хоёр ч гэрлийн шон хугарчээ.

  • 22 December

    Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хариуцлага тооцно

    Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-аас эхлэн зохион байгуулж байна. “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг …

  • 22 December

    Р.Т.Эрдоган: Оросын Элчин сайдыг хөнөөсөн хэргийн ард Ф.Гуллен бий

    АНКАРА. /Anadolu/. Энэ долоо хоногийн даваа гарагийн орой Турк дэх ОХУ-ын Элчин сайдын амь насыг бүрэлгэсэн хэргийн ард АНУ-д байгаа лалын шашны номлогчийн удирддаг хөдөлгөөнийхөн бий гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үзэж байна. Уран зургийн галерейд болсон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр үг хэлж байх үед нь Элчин сайд Андрей Карловыг Мевлют Мерт Алтинтас гэгч 22 настай цагдаа есөн удаа буудан хөнөөсөн …

  • 22 December

    Т.Төмөрбаатар: “Боярышник” нэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй байхыг даалгасан

    ОХУ-д үүссэн нөхцөл байдал болон хилээр нэвтрүүлж байгаа согтууруулах ундаанд тавьж буй хяналтын талаар МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тодрууллаа. -ОХУ-ын Эрхүү хотод “Боярышник” гэх бүтээгдэхүүнд хордож амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Та бүхэн албаны эх сурвалжаас мэдээлэл авсан уу? -Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсээс өдөр тутам мэдээлэл авч байна. Болсон үйл …

  • 22 December

    Кувейт улсын Эрхэм дээд Эмир монгол улсад тусална гэж амлалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Кувейт улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжлэв. Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд Кувейт улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахт бараалхлаа. Тэрбээр Эрхэм дээд Эмирт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж, Кувейтийн Засгийн газар, ард түмэн Монгол Улсад тохиолдсон хүндрэл бэрхшээлтэй цаг үед найрсаг харилцаатай анд …