Монгол улсад Хууль зүйн алба байгуулагдсаны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан ХЗДХЯ-тай хамтран Архивын ерөнхий газраас “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр “Монголын үндэсний музей”-д нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд ХЗДХЯ-ны удирдлагууд, тус яамны харьяа агентлаг, байгууллагын дарга нар оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн …
Мэдээ мэдээлэл
December, 2016
-
21 December
ОХУ-ын элчин сайд А.Карловын цогцсыг Москвад авчирчээ
Туркийн Анкара хотод амиа алдсан Оросын Элчин сайдын цогцсыг өчигдөр орой Москва хотод авчирчээ. А. Карловын шарилыг Турк улсын хүндэт харуул хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна. А. Карловын шарилыг угтан авах ёслолд ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров оролцжээ. Андрей Карлов нь 1954 онд төрсөн. 1976 оноос эхлэн Оросын дипломат албанд зүтгэж эхэлжээ. Харин 2013 оны долдугаар сард Карлов Анкарад суух ОХУ-ын элчин …
-
21 December
Өрхийн эмнэлгүүд өглөө 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажиллаж эхэлжээ
Нийслэлийн хэмжээнд нийт Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08.00-20.00 хүртэл, бямба гарагт 10.00-14.00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын “Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” 03 тоот албан даалгаврын хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх хувиараар ажиллаж байгаа юм байна. Үүнээс гадна өрхийн эмнэлгүүдэд цаашид нийслэлийн хэмжээнд 880 резидент эмч, мэргэжил дээшлүүлж буй …
-
21 December
“Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой” сэдэвт маркийн нээлт боллоо
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан маркийг Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хийж гүйлгээнд өнөөдрөөс гаргаж байна. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Ю.Цэдэнбалын дүү Ю.Жавзан, Юмжаагийн …
-
21 December
“Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Уг бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам хамтран зохион байгуулж байгаа юм. Хурлыг Монгол Улсын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүүрагчаа даргалж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
-
21 December
Ц.Элбэгдорж Монгол Улсад Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсад Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал өнөөдөр “Корпорейт Конвейшн” төвд боллоо. Тус хуралд оролцогсдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонордуулав. Тус мэндчилгээнд “Монголын спортыг дэлхийд төлөөлдөг итгэмжит элч, Олон улсын олимпийн хөдөлгөөний үзэл санааг эх орондоо түгээн дэлгэрүүлэгч Монголын Үндэсний …
-
21 December
Хальтиргаатай замуудад 45,5 тн бодис цацлаа
2016 оны 12 сарын 20-ны өдөр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан хариуцсан зам талбайнхаа автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж ажиллалаа. Ингэхдээ шүүр, цас үлээгч болон явган хүний замын цас цэвэрлэгч төхөөрөмжүүдийг ашиглаж, явган хүний замын цасыг түргэн шуурхай цэвэрлэж байна. Мөн Энхтайваны өргөн чөлөө, “Макс молл”-н уулзвараас Саппорогийн уулзвар, Магсаржав, Маршлын …
-
21 December
Шинэ жилийн баярын чимэглэл болгон ойгоос зулзаган мод тайрч ашигласан зөрчил илэрчээ
Сүүлийн үед Ойн тухай хууль, тогтоомжийг санаатай болон санамсаргүйгээр зөрчих явдал нэмэгдэж байна. Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, самар түүх, шинэ жилийн баярын чимэглэл болгон зулзаган мод тайрч ашигласан зөрчлүүд цөөнгүй шалгагдаж байна. Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол экологи эдийн засгийн үнэлгээ тогтоож, авто тээврийн хэрэгслийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол …
-
21 December
Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй
Эх орныхоо хөгжил дэвшлийн тусын тулд би өөрийгөө бүрэн зориулахад бэлэн байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мягмар гарагт хэлжээ. Түүний энэ үг нь ирэх онд болох Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэсэн үг гэж шинжээчид дүгнэж байна. “НҮБ-ыг удирдах 10 жилийн хугацаанд миний сурсан, харсан, мэдэрсэн бүх зүйл БНСУ-ыг хөгжүүлэхэд тус нэмэр болно гэдэгт …
-
21 December
Ажлын урт өдөр эмэгтэйчүүдэд хортой, эрчүүдэд тустай
40 гаруй цаг үргэлжилдэг ажлын долоо хоног эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэх шалтгаан болж мэдэх ч эрчүүдийн эрүүл мэндийн байдалд сайнаар нөлөөлөх талтай гэнэ. Ийм дүгнэлтийг Охайогийн их сургуулийн эрдэмтэд хийсэн байна. Долоо хоногт 40-өөс дээш цаг ажилладаг эмэгтэйчүүд, хавдар, үе мөчний өвчин, чихрийн шижин, багтраа, сэтгэл гутрал, цусны даралт ихсэх өвчин зэрэгт нэрвэгдэх аюултай юм. Харин урт …
-
21 December
Далай ламыг дахин урин залахыг зөвшөөрөхгүй
БЭЭЖИН. /Xinhua/. Далай ламыг Монголд дахин урин залахыг Засгийн газар зөвшөөрөхгүй гэж Монголын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил мягмар гарагт мэдэгджээ. Сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “шашны зорилгоор ч байсан Далай ламыг Монголд цаашид дахин урин залахыг Засгийн газар зөвшөөрөхгүй” гэжээ. Шашны нэр барин Түвдийг Хятадаас салан тусгаарлахыг оролдож байгаа гэгдэж буй улс төрийн цөллөгдөгч Далай лам өнгөрсөн 11 дүгээр сарын 18-23-нд Монголд айлчилсан юм. …
-
21 December
Сэтгүүлч М.Батбилэг эхнэрийнхээ нэрээр сан байгуулж, буян үйлдэж эхэллээ
“ТV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг эхнэрийнхээ дурсгалд зориулан “Нарны билэг” санг үүсгэн байгуулжээ. Тэрбээр сангийн эхний ажил болгож өнөөдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн харъяа дунд сургуулийн сурагчдад гарын бэлэг гардууллаа. Тус сургууль нь 30 гаруй багш сурган хүмүүжүүлэгчтэй бөгөөд гурван бүлгийн 140 гаруй хүүхэд суралцдаг юм байна. Тэрбээр энэхүү буяны ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. “Нарны билэг” сангаас цаашид сайн үйлсийн аян, …
-
21 December
Б.Булган гэрчийн мэдүүлэг өгөх үү?
С.Зоригийг хөнөөсөн хэргийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн -Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт шүүх хурал эхлэх үед өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцах, гэрчүүд оролдуулах хүсэлт гаргаснаар ийн хойшилсон. Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, хохирогчоор С.Зориг агсны дүү С.Оюун нар оролцох товыг шүүхээс гаргаад буй. Монгол Улсын Ерөнхий сайд болох гэж байсан нэртэй улстөрчийн …
-
21 December
Дээрмийн хэрэг ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
Шинэ жилийн баяртай холбогдуулан дээрмийн гэмт хэргийн гаралт ихэсч тул иргэд олон нийтийг орой үдшийн цагаар ганцаараа явахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт этгээдүүдийн золиос болж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй дуудлага сүүлийн өдрүүдэд Цагдаагийн байгууллагад ирэх нь нэмэгджээ. Тухайлбал, энэ сарын 18-нд Чингэлтэй дүүрэг дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт шөнийн 03:00 цагийн …
-
21 December
Налайх дүүргийн ИТХ хуралдаж, 4 жилд хийх ажлаа баталлаа
Налайх дүүргийн ИТХ-ын гуравдугаар хуралдаан 12 сарын 19-нд хуралдлаа. Хуралдаан өглөө 10 цагт төлөөлөгчдийн 87 хувийн ирцтэй эхэлж, ИТХ-ын дарга Б.Нэргүй нээж үг хэллээ. Хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр Дүүргийн Эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл Налайх дүүргийн “Хөгжлийн зөвлөл” ажиллах журам батлах Дүүргийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Дүүргийн 2017 оны …