Мэдээ мэдээлэл

December, 2023

  • 4 December

    Д.Амарбаясгалан: Засгийн газар 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна

    Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаан боллоо. Хуралд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор тэгш амьдардаг нийгмийг бий болгохын тулд хүний эрхэд суурилсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний …

  • 4 December

    Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулсантай холбогдуулан орон сууцжуулах ТЭЗҮ боловсруулах, Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг даалгасан. Энэ дагуу худалдан авах …

  • 4 December

    Т.Энхзаяа:0-5 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл, хүндрэл их байна

    Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Мажигсүрэн: Амбулаторийн үзлэгээр амралтын өдрүүдэд 100-150, ажлын өдрүүдэд 80-90 хүүхэд үзүүлж буй. Өнөөдрийн байдлаар нийт 165 хүүхэд хэвтэн …

  • 4 December

    П.Эрхэмбулган: Амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

    Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. -Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр их байна вэ? -Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногийн мэдээллээр амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар ирж …

  • 4 December

    Н.Сугар:2023 онд багтаан 300 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Үнэлгээний хороо уг тендерийн баримт бичгүүдийг арваннэгдүгээр сарын 24-нд олон нийтэд нээлттэй нээсэн юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэхэд дөрвөн оролцогчийн материал шаардлагад нийцээгүй …

  • 4 December

    Нүүрсний сонсголын эхний үе шат өнөөдөр эхэлнэ

    Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын …

  • 1 December

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна

    Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Дубай экспо төвийн задгай асарт хүрэлцэн ирэхэд АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян, НҮБ-ын Ерөнхий …

  • 1 December

    ОУХМ Д.Цогзолмаа Дэлхийн аварга боллоо

    Азербайжан Улсын нийслэл Баку хотод зохион байгуулагдаж байгаа Чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Д.Цогзолмаа алтан медаль хүртэж, эх орныхоо Төрийн далбааг мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.  Тэрээр нэгдүгээр тойрогт Казахстан, хоёрдугаар тойрогт Турк, хагас шигшээ барилдаанд Азербайжан, шигшээ барилдаанд Нигер Улсын бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна.      Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин Д.Цогзолмаа нь энэ …

  • 1 December

    Цэргийн алба хаагчид тодорхой хугацааны дараа биеийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор даралт ихсэх, зүрхний хэм алдагдах зэрэг асуудлууд тулгардаг

    Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн хамт Зэвсэгт хүчний 326, 120, 032 дугаар ангид 2023 оны 11 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд ажиллаж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай нь танилцлаа. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа П.Энхтайван тус цэргийн ангийн нөхцөл байдал, тулгамдаж буй …

  • 1 December

    Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Оюунчимэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 174 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшинээр …

  • 1 December

    ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авлаа

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.11.30) нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилсон билээ. Өнөөдөр (2023.12.01) ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авав. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ХЭҮК-ын даргыг томилсон тухай УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулсан юм. Тэрбээр, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг ротацын зарчмаар дэвшүүлдэг байх санаачлага нь парламентат …

  • 1 December

    Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн гарц байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өчигдөр Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хороололд холбогдох албаныхантай ажиллав. Тодруулбал, Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламжийг ирэх жил хийхээр төлөвлөж байна. Тус гүүрийг ашиглалтад оруулснаар 5200 өрхийн 20 мянга орчим иргэн хотын төв рүү явганаар зорчих, автомашин ашиглахгүй байх боломж бүрдэх юм. НИТХ дахь МАН-ын …

  • 1 December

    “Алтай” хотхонд сургууль байгуулж, орц, гарцыг нэмэгдүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өчигдөр Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо “Алтай” хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, хотхоны орц, гарцыг нэмэх асуудлаар газар дээр нь ажиллав. “Алтай” хотхоныг анх 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулсан. Хотхон дотор улсын сургууль, цэцэрлэг, дөрвөн талдаа орц, …

  • 1 December

    Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтооно

    НИТХ-ын ээлжит XX хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсөв батлахтай холбоотойгоор Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан НИТХ-ын тогтоолоор 2019 оноос хойш нийт 52 хороог шинээр байгуулсан. Үл …

  • 1 December

    Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг танилцууллаа

    НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцуулав. УИХ-аас нийслэлийн төсвийн суурь орлогыг 1.9 их наяд төгрөг, суурь зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр баталсан. Мөн 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт татан төвлөрүүлэхээр, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47.8 тэрбум төгрөг хуваарилахаар баталсан юм. Төсвийн төсөлтэй холбоотойгоор есөн дүүргийн 250 …