Мэдээ мэдээлэл

December, 2023

  • 21 December

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн хадгалагдана. 2023 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун  хагаст  үүлшиж, баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон …

  • 20 December

    Прокурорын байгууллага авлига, албан тушаалын 9 хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд 361 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 156, Өмчлөх эрхийн эсрэг 111, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 26, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Авлига, албан тушаалын 9, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг …

  • 20 December

    Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон …

  • 20 December

    Малын тэжээлийн экспортыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гаргалаа

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ  болон Архангай, Завхан аймагт ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны …

  • 20 December

    УБТЗ:Нефтийн бүтээгдэхүүний тээвэр 35 хувийн өсөлттэй байна

    “УБТЗ” ХНН арванхоёрдугаар сарын 01-20-ны хооронд ОХУ-аас 1759 цистерн-вагон буюу 76958 тонн нефтийн бүтээгдэхүүн татан авч тээвэрлээд байна. Үүнд, дизелийн түлш 1129, АИ-92 бензин 529, АИ-95 бензин 13, онгоцны түлш 88 цистернийг тус тус татан авчээ. Дээрх 1759 цистерн 110.817 тонн нефтийн бүтээгдэхүүнийг өмнөх онтой харьцуулахад 461 цистерн 29000 тонноор илүү буюу 35.5 хувийн өсөлттэй гарлаа.  Сүүлийн 7 хоногт 12-р …

  • 20 December

    2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш …

  • 20 December

    У.Цэвэгмид: Эмчлүүлээд эмнэлгээс гарч байгаа хүүхдээ дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс идүүлэхийг зөвлөж байна

    ЭНЭҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал У.Цэвэгмид эцэг эхчүүдэд хүүхдээ ханиаднаас сэргийлэх зөвлөгөө өглөө. Ханиад хүрч, хатгаа аваад эмнэлэгт эмчлүүлээд гарсан хүүхдүүддээ онцгой анхаарал тавихыг зөвлөв. Тэрбээр “Эмчлүүлээд эмнэлгээс гарч байгаа хүүхдээ аль болох дулаан байлгах, шингэн зүйл халуун бүлээнээр нь сайн уулгаж вирусийн халдварыг биеэс бүрэн гадагшлуулах, мөн ойр ойрхон хооллох, аль болох илчлэг сайтай хоол хүнс идүүлэхийг зөвлөж байна. …

  • 20 December

    “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, редакци болон сэтгүүлчдэд хандан хүсэлт илгээжээ

    “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, редакци болон сэтгүүлчдэд хандан 461-р ангиас өөрийн гараар бичсэн хүсэлт илгээжээ. Тэрбээр уг хүсэлтдээ “Хэвлэлийн цагаатгал” хүсэх тухай гээд “Нүүрсний хэргийн хохирогч” би үйлдээгүй хэргийн улмаас хилс хэрэгт гүтгэгдэж, өөрт тохсон хэргийг хүлээгээгүй шалтгааны улмаас хэлмэгдэж, цагдан хоригдсон тухайгаа дурджээ. Мөн УИХ-аас зохион байгуулж буй “Нүүрсний сонсгол”-д гэрчээр …

  • 20 December

    “Ойлгохгүй байгаа юмыг тулгаад байна-Б.Энхбаяр” гэж ойлгогдохоор болж байна!

    Нүүрсний сонсгол үргэлжилж байна. Гэвч гол гэрчүүд байдаггүй. Б.Энхбаяр микрофон хаагаад л, өөртөө таалагдсан хариултыг л аваад байх шиг харагдах. Ямар сайндаа, Мөнхөөгийн Оюунчимэг битгий дээрэлхээд бай, адилхан эрхтэй Түр хорооны гишүүд шүү гэсэн. Гэтэл Б.Энхбаяр надтай хэрэлдэх цагаа цайны болоод бусад цагаар сонгоно уу гэж байна лээ. За тэр яахав, гол нь Б.Энхбаяр минь гэрч нар чинь алга, бүр …

  • 20 December

    Б.Энхбаяр:Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтаад байх шаардлагагүй

    Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат  өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор  “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна. “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн …

  • 20 December

    Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2023.12.19) хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хийв. Тэрбээр танилцуулгадаа, Засгин газраас өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын эмэгтэй гишүүдээс 2021 оны гуравдугаар сарын 5-нд өргөн …

  • 20 December

    “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална

    Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр (2023.12.20) үргэлжилнэ. Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна. 1)    “Тавантолгой түлш” ХХК …

  • 19 December

    Цахим хичээлд хамрагдах боломжгүй хүүхдийн мэдээлэлд үндэслэн нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

    Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан. Мөн үргэлжлүүлэн сурагчдын урт хугацааны амралт эхэлнэ. Энэ хүрээнд хүүхдийг ахуйн осол, гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн …

  • 19 December

    Автобусны дулаан гараашийг яаралтай ашиглалтад оруулахыг Хотын дарга үүрэг болголоо

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчмын 9.8 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн авто бааз байгуулж буй. Мөн Сонгинохайрхан дүүргийн  22 дугаар хороо, Тахилт орчимд байгуулж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус бүтээн байгуулалтуудын явцтай танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Морингийн …

  • 19 December

    Б.Батцэцэг: Засгийн газрын тэргүүн нар эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааны асуудлыг голлон ярилцсан

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын энэ ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодруулга авлаа. -Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын …