Мэдээ мэдээлэл

February, 2024

  • 2 February

    Монголын үнэн сонины нэрэмжит “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээн эхэллээ

    Цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын үнэн сонин Монголын буудлага спортын холбоотой хамтран “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнийг 1967 оноос эхлэн жил бүр уламжлан болгон зохион байгуулж ирсэн билээ. Өнөөдөр Монголын үнэн сонины нэрэмжит “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээн Монголын Буудлага Спортын Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төвд эхэллээ. 57 дахь жилдээ зохион …

  • 2 February

    Хүүхдийн хөгжмийн “Авьяастан” сургалтын төв 30 нас хүрлээ

    Ардын жүжигчин Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын  Филармонийн ерөнхий удирдаач, Урлагийн  Гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаяр  агсны үүсгэн байгуулсан, урлагийн “Дэм” нийгэмлэгийн дэргэдэх хүүхдийн хөгжмийн  “Авьяастан” сургалтын төв 1993-1994 оны  хичээлийн жилээс элсэлтээ авч, хөгжим   сонирхогч бяцхан сурагчдадаа төгөлдөр хуур  зааж эхэлжээ. Үүнээс хойш  30 жил өнгөрчээ. Тус төв төгөлдөр хуурын сургалтаа сонгодог хөгжмийн чиглэлээр явуулдаг бөгөөд өсвөр үеийнхнийг төгөлдөр …

  • 2 February

    Уран бүтээлч Л.Хонгорзулын “Улаан цэцэг” үзэсгэлэн дэлгэгдлээ

    Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг  давтамжтайгаар дэлгэн тавьдаг. Энэ удаад уран бүтээлч Л.Хонгорзулын “Улаан цэцэг” үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ. Уран бүтээлч Л.Хонгорзулын “Улаан цэцэг” үзэсгэлэн нь монгол эмэгтэй хүний дотоод ертөнц, гоо сайхныг хэрхэн байгальтайгаа холбогдож, сэтгэл зүй дотоод мэдрэмжээр илэрхийлэгдэж байдгийг харуулахыг зорьсон байна. Хүний сэтгэл зүй гадаад орчны …

  • 2 February

    Г.Гүндалай: “Түмэн тэмээний баяр ”-т хоёр дахь жилдээ оролцож байна

    Өмнөговь аймаг “Түмэн тэмээний баяр”-аа энэ жил 25 дахь удаагаа тэмдэглэж байна. Тэмээг өсгөн үржүүлэх, тэмээн соёл спортыг хөгжүүлэх, тэмээ маллагааны арга ухаан, зан үйлээ уламжлан өвлөх зорилгоор тус аймаг 1997 оноос Тэмээний баяраа зохион байгуулж эхэлжээ. 2016 онд тус аймаг мянган тэмээ бүртгүүлж дэлхийн Гиннесийн амжилтыг тогтоож байсан бол өнөөдөр 160000 шахам толгой  тэмээ тоолуулж улсдаа хамгийн олон тэмээтэй …

  • 2 February

    АНУ-д худалдаалагдах гэж байсан үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн боллоо

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” олон улсын арга хэмжээ тусгагдаж соёлын өвүүдээ гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд АНУ-ын Засгийн газар, АНУ-ын ЭСЯ болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Соёлын яам хамтран ажилласны үр дүнд …

  • 2 February

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    2024 оны 02-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, …

  • 1 February

    Х.Алтай: Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн бол Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд гаргах томоохон ажлын эхлэл

    Монголын Эдийн Засгийн Форум 2024 – “Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” өнөөдөр  /2024.02.01/ Улаанбаатар хотноо эхэллээ. Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийг танилцуулж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүлэх юм.   Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах …

  • 1 February

    “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ “НЭГ ХОТ-НЭГ ГЭР БҮЛ” аянд нэгдлээ

    Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үндэсний бөхийн дэвжээдийн дунд зарласан “НЭГ ХОТ-НЭГ ГЭР БҮЛ” уриатай аянд Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн”дэвжээний бөхчүүд нэгдэж, Хан-уул дүүргийн 120-ын автобусны буудлын арын замыг цэвэрлэж ард иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахад ТҮК-ийн ажилчдад тус дэм болон нэгэн өдөр ажиллалаа. Тус аянд нэгдсэн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний хамт олонд …

  • 1 February

    Л.Оюун-Эрдэнэ: “Бүсчилсэн хөгжил” форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм

    Монголын Эдийн Засгийн Форум 2024 – “Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” өнөөдөр /2024.02.01/ Улаанбаатар хотноо эхэллээ. Зөвлөгөөнийг  нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр, “Эрхэм зочид, төлөөлөгчид өө, Ардчилал төгс биш, гэхдээ ардчилсан нийгмийн хамгийн давуу тал бол нийгэм өөрөө өөртөө үнэлэлт, дүгнэлт өгч, түүнийгээ засахын төлөө нээлттэй хэлэлцэж чаддагт оршдог. Та бидний өчигдөр гаргасан шийдвэр өнөөдөр дүгнэгдэж, харин өнөөдөр …

  • 1 February

    “Топ хурд 2024” Дүнжингарав хурдан морины уралдааныг хойшлуулах мэдэгдлийг өгчээ

    Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ш.Чинбат “Топ хурд 2024” Дүнжингарав хурдан морины уралдаан зохион байгуулагдах талаар олон нийтийн сүлжээнд тавигдсан асуудлаар тус уралдааныг зохион байгуулахаар ажиллаж буй иргэн Н.Дэлгэрсайхантай уулзлаа. Уулзалтын хүрээнд өвөл, хаврын хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг хориглосон Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэр, Олон Улсын гэрээ, конвенц болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын талаар …

January, 2024

  • 31 January

    Ерөнхий сайд бүс нутгуудыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хөгжлийн зураглалаа гаргахыг үүрэг болголоо

    Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлж, үүрэг даалгавар өгөв. Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг сахин …

  • 31 January

    Лу.Гантөмөр: Баялгийн хараалаас салж, баялгийн ерөөл болгоё

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Парламентад суудалтай намууд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ардчилал, хөгжлийн нөхцөл байдалд дүгнэлт хийлээ. Өнгөрөгч оны сар шинийн баярын үеэс эхлэн тодорхой асуудлуудыг ярилцаж, Монгол Улсын үндэсний …

  • 31 January

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдэд 2-р сарын 10-ны дотор олгохыг даалгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн ногдол ашгийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын гурван тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгаас иргэдэд олгох хэсгийг 2024 оны …

  • 31 January

    Л.Оюун-Эрдэнэ:Олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөлд хүрч чадлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын нийт иргэддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, өнөөдрийг хүртэлх авлигын эсрэг шударга ёсны тэмцэлд тууштай хамт байсанд талархал илэрхийлье. Дөнгөж сая Засгийн газрын ээлжит хуралдаан …

  • 31 January

    Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барина

    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар болсонтой холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр  ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн …