Мэдээ мэдээлэл

February, 2024

  • 7 February

    Ж.Байгалмаа: Цагаан сарын баяраар золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ээс мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа : Олон хүн бөөгнөрсөн, цугларсан үед халдварт өвчний эрсдэл нэмэгддэг. 2024 оны дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд томуу томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байна. Дархан-Уул аймаг ногоон түвшинд, 12 аймаг Улаанбаатар хот идэвхжилийн түвшинд байна. …

  • 7 February

    ХӨСҮТ: Цагаан сарын баярын өдрүүдэд бууз, салатыг хонуулж хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

    Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ээс мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа :Цагаан сарын баярын өдрүүдэд хоол хүнсээр  дамжих халдвар тархах эрсдэл ихэсдэг учраас хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалалтын хугацааг сайтар шалгах хэрэгтэй. Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд ан цав үүссэн, чанар байдал нь …

  • 7 February

    Автобусны парк шинэчилнэ гээд алийг нь алдуулсан, одоо жолоочоо зөв шинэчлээсэй гэж залбиръя

    Автобусны парк шинэчилнэ, ингэж шинэчиллээ, гоё болоотохлоо гэж олон жил ярьж ирсэн. Зарим автобус бааз зорчигч тээврийн үйлчилгээнд ямар ч хэрэггүй зүйлсийг их хэмжээгээр шахаанд авч агуулахдаа хураасан гэсэн хэл ам өмнө нь гардаг л байсан. Одоо бодох нь ээ, тэр нь бага хэрэг байж. Харин сүүлдээ автобусны парк шинэчлэх нэрээр өөр улс оронд актлагдаж, төмрийн хогонд ачуулах болсон хуучин …

  • 7 February

    ХБНГУ-ын Ерөнхийлөгч айлчлах тул зарим замуудад түр хугацаанд хязгаарлалт хийгдэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр энэ сарын 07, 08-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимпын гудамж замуудад богино хугацаагаар хязгаарлалт хийгдэнэ. Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн …

  • 7 February

    Баянзүрх дүүргээс гал түймэрт өртөж хохирсон айл өрхүүдэд 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор болжээ

    Баянзүрх дүүргийн Засаг даргын зөвлөл хуралдаж өнгөрсөн нэгдүгээр сард “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын улмаас хохирсон айл өрхүүдэд  5.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргажээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ослын улмаас хохирсон айл өрхүүдээс ирүүлсэн хүсэлт, хүний амьдралын анхан шатны хэрэгцээ шаардлагад тулгуурлан Засаг даргын зөвлөлийн хурлаас энэхүү шийдвэрийг гаргасан. Дүүргийн ИТХ-ын …

  • 7 February

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2024 оны 02-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 25-30 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, …

  • 6 February

    Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлээд байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Мөн нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр болсон юм. Эдгээр зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргаж, жолооч нарын …

  • 6 February

    Аймаг, цэргийн начингуудын барилдаанд Д.Төрбаяр түрүүлэв

    Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд 128 бөх авхаалж самбаа, уран мэх сорин барилдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Дашийн Төрбаяр түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Хадбаатарын Мягмарсүрэн үзүүрлэв. Дөрөвт Өвөрхангай аймгийн …

  • 6 February

    Ая зохиогч Д.Өлзий-Орших эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдагийг мэдрүүллээ

    Ая зохиогч Д.Өлзий-Орших буюу Өөжгий өөрийн бүтээлүүдээ Оюуны өмчийн газраар баталгаажуулсан учраас зарим дуучдаас дуугаа татаж байгаагаа мэдэгдэв. Мэдэгдэж байгаагаар “Номин талст” хамтлаг, гавьяат жүжигчин Б.Сарантуяа нарыг өөрийн уран бүтээлийг дуулахыг хориглож байгаагаа түс тас жиргэжээ. Үүнийг хүмүүс янз бүрээр л хүлээн авч байна. Бодохоор уг нь зөв ч юм аа. Авьяас хөдөлмөрөө шингээж байж ганц дуу хийнэ. Дууг нь …

  • 6 February

    Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт болсон ослын хохирогчдод байр түрээслэх төлбөрийг олгожээ

    Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын улмаас гал түймэрт өртсөн 207 дугаар байрыг цаашид ашиглаж болох эсэхэд эцэслэн дүгнэлт гаргахаар 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. Гуравдугаар сард дүгнэлт эцэслэгдэж гарах аж. Тухайн барилгыг үргэлжлүүлэн ашиглаж болно гэсэн дүгнэлт гарвал сэргээн засварлаж эхэлнэ. Сэргээн засварлах ажил нь хэрэг …

  • 6 February

    Жүжигчин О.Самданпүрэв “Шадар гурван цэрэг” жүжгийн Д’Артаньяны дүрд тоглоно

    PRO театрын уран бүтээлчид Францын алдарт зохиолч Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романыг тайзны уран бүтээл болгон гуравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл гэж байна. “Шадар гурван цэрэг”физикл драмын жүжгийн гол болон туслах дүрд  тоглох жүжигчдийг энэ сарын 2-ны өдөр   зарлалаа. Одоогийн байдлаар тус жүжгийн Миледигийн дүрд  жүжигчин Б.Ариунхишиг, Д’Артаньяны дүрд жүжигчин О.Самданпүрэв, Атосын дүрд Gangbay  хамтлагийн гишүүн, жүжигчин С. Баянмөнх …

  • 6 February

    УЕПГ:Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд 210 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 105, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Мансууруулах …

  • 6 February

    Царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг АТГ-т шалгуулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргаас эрх шилжиж ирсэн 270 захирамж, төсөл, арга хэмжээ бий. Тендер зарлаагүй 139 ажил байгаа нь нийт төслийн 51.5 хувь. Тендер зохион байгуулалт 48.5 хувьтай байна. Тодруулбал, зураг төсөл, ажлын даалгавар ирүүлсэн 133, зураг төсөв, ажлын …

  • 6 February

    Интерполын шугамаар “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, шалгагдаж байх хугацаандаа гадаад улсад оргон зайлсан “Г” гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоолоо. Дээрх этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсад албадан …

  • 6 February

    Дэлхийн циркчдийн их наадмаас Монголын уран бүтээлчид “Мөнгөн алиалагч” цом хүртлээ

    Монакогийн  Монте Карло хотод 2024 оны 1 дүгээр сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Монте Карло – 46” дэлхийн циркчдийн их наадамд Монгол Улсыг төлөөлж Т.Амартүвшин ахлагчтай “Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчид “Хүннү гүрэн” бүтээлээр оролцон “Мөнгөн алиалагч” цомын эзэд боллоо. Тус бүтээлийн онцлог нь “Монта Карло – 46” их наадмын алтан тайзнаа анх удаа 6 давхарласан хүн рүү 2 эргэлт …