Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 23 September

    Ховд аймагт хадлан тэжээл бэлтгэх ажил 60 гаруй хувьтай байна

    Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ховд  аймгийн Засаг даргын 2016 оны 7-р сарын 27-ны өдрийн 05 тоот албан даалгавар гарч, үүний дагуу аймгийн ХХААГ-аас мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Ховд аймаг энэ жил 60400 тн байгалийн хадлан, 4000 тонн гар тэжээл, 6960 тонн хужир шүү …

  • 23 September

    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ХУД-ийн 13 дугаар хорооны иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа

    Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж  9-р сарын 22 өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа. Улсын Их Хурлын дэд дарга тус хороонд ажиллах үеэр иргэдэд 2016 оны ээлжит бус чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, товч мэдээлэл хийсэн юм. Тэрээр саяхан өндөрлөсөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, …

  • 23 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-13:00 цагт: 1, 15, 16, 17, 20-р хороо Бэлхийн 5, 7, 11, 30-37, 53, 54, Дамбадаржаагийн 23В, 23, 30, 80-р  гудамж, Бэлх цуурайт, Хадат, Цолмонгийн амууд, Сэлбэ, Гүнж зуслан, Албан бус гэгээрэл хөгжлийн төв, 71, 58-р сургууль, 130, 166, 109-р цэцэрлэг, Дүүргийн Гал унтраах анги ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт:  9-р хороо Буянт-Ухаагийн 4-6-р гудамж, Бархүү, Кэй Си Би …

  • 23 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 23. Баасан гараг.  Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 22. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, гурван хөх мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул …

  • 23 September

    Улаанбаатарт өдөртөө 15-17 градус дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө сэрүүсч 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи …

  • 22 September

    ХУД-ийн Эрүүл мэндийн төв бөөрний дутагдалтай иргэдээ эмчлэх тасагтай боллоо

    Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв “IVCO” ХХК хандив, ЭМЯ, НЭМГ-ын дэмжлэгтэйгээр гурван ортой Гемодиализын тасаг нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун,  тус дүүргийн  Засаг даргын орлогч Д.Анхбаяр,  НХХ-ийн дарга Б.Булган болон “Айвико” ХХК-ий төлөөлөл, УНТЭ Гемодиализийн тасгийн эмч н.Хурцбаяр, сувилагч н.Гантогоо, техникч н.Энхсайхан нар оролцлоо. Хан-Уул дүүрэгт бөөрний дутагдалтай 40 орчим хүн байдаг гэнэ. ХӨСҮТ, …

  • 22 September

    Өмнөд Солонгос Хойд Солонгост тусламж үзүүлэхгүй гэв

    Хойд Солонгосын хойд хэсэг буюу Хабкёнгбүкду аймагт өнгөрөгөч 8-р сарын 29-нөөс энэ сарын 2-ныг хүртэл их хэмжээний бороо орсны улмаас үер болжээ. Үүний дараа Хойд Солонгосын удирдлагууд олон улсаас тусламж хүссэн юм. Үүний дотор Монгол Улс ч гэсэн байгаа бөгөөд өмнө нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг тусламж хүсэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тушаалаар хүнсний буцалтгүй тусламж нууцаар илгээж байсан манай …

  • 22 September

    9-р сарын 23-24 шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар ухрааснаар зуны цагийн хуваарь дуусна

      Монгол Улс жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон. Энэ жилийн хувьд 03-р сарын 26 …

  • 22 September

    Австрали улсад дэлхийд анхны гэрэлтдэг мөнгөн дэвсгэртийг хэрэглээнд гаргажээ

    Австрали улсын төв банк энэ сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын зах зээл дээр таван австрали долларыг шинээр гаргажээ. Мөнгөн дэвсгэртийг Австрали улс үүсгэн байгуулагдсаны 50-н жилийн ойн баярт зориулан гаргасан ба нэг талдаа Английн Хатан хаан 2-р Елизаветта-гийн хөрөгтэй бөгөөд дунд хэсгээрээ нэвт гэрэлтдэг байдлаар үйлдвэрлэгдсэн байна. Ингэснээр тус улс гэрэлтдэг мөнгөн дэвсгэртийг гүйлгээндээ ашигласан дэлхийн анхны орон болж байгаа ажээ. Уг мөнгийг баруун …

  • 22 September

    BANKHAR.MN сайт бүх үүлдрийн цэвэр цусны нохдыг албан ёсоор бүртгэж эхэллээ

    Монголд байгаа бүх үүлдрийн цэвэр цусны нохдыг нэгдсэн журмаар бүртгэж эхэллээ. “Цэвэр цусны” гэсэн нэр дор явагдаж байгаа нохойн худалдааг цэгцлэх, нэгдсэн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа энэхүү бүртгэлд хамрагдсанаар та бүхэн дараах давуу талыг эдлэх болно. Үүнд: Таны нохойг цэвэр цусны нохой гэдгийг баталгаажуулж өгнө. Бүртгэлтэй нохдыг сурталчлан таниулах ажлуудыг явуулах учир тухайн нохойг таны …

  • 22 September

    Японд 100 болон түүнээс дээш настай 65-н мянган хүн бүртгэгджээ

    Японы “NHK” телевизээс мэдээлснээр тус улсад өнөөдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 65-н мянган хүн амьдарч байгаа нь бүртгэгджээ. Түүнчлэн энэ нь өнгөрсөн оныхоос 4100-н хүнээр нэмэгдсэн үзүүлэлт гэж мэдээлэв. Тэгвэл 100 болон түүнээс дээш өндөр настнуудын 88 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 12% нь эрэгтэйчүүүд байгаа юм байна. Тэдгээрээс хамгийн өндөр настай нь 1900 оны 8-р сард төрсөн 116 настай Наби Тажима хэмээх эмэгтэй …

  • 22 September

    Эмэгтэй гишүүдийн хувцаслалт шүүмжлэл дагуулав

    МАН-аас УИХ-д сонгогдон ажиллаж буй зургаан эмэгтэй гишүүн энэ сарын 19-22-ны өдрүүдэд БНСУ-д айлчиллаа. УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр Өмнөд Солонгос Улсын парламентын танхимд зочилж, хурлын үйл ажиллагаатай нь танилцсан байна. Харин энэ үеэр тэдний сонгосон хувцаслалтад ихээхэн сэтгэл дундуур байгаа тухайгаа манай иргэд цахим ертөнцөд илэрхийлж байна. Хааш яаш хувцасласан, өнгөний зохицолдолгоогүй, улстөрийн анхан шатны соёл байхгүй гэхчлэн шүүмжилж байна. Ямартай ч энэ …

  • 22 September

    Үгийн энергийн хүч

     Хүний амнаас гарч буй үг нь өөрөө энергийн бөөгнөрөл үүсгэдэг юм. Тиймээс нэг үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг. Жишээлбэл: Энэ дэлхий дээр байгаа бүх хүн эхээс төрсөн учир “Ээж” гэдэг үг тоолж барамгүй олон удаа хэлэгддэг. Энэ нь олон удаагийн давталтаар “Ээж” гэдэг үгний энергийн хүч асар их болж, …

  • 22 September

    Улаанбаатар хот дахь үнэ төлбөргүй англи хэлний ярианы клубууд

    Орчин үед хүн болгон англи хэлийг бие даан суралцах боломжтой болсон хэдий ч ярианы чадвараа сайжруулах нь хамгийн хэцүү байдаг билээ. Хэдийгээр уншиж, бичиж чаддаг болсон ч ичимхий зан, алдаа гаргахвий гэсэн айдсаас мөн яриагаа сайжруулах орчин бүрэлдэхгүйн улмаас нэг л болж өгөхгүй байгаа бол та Улаанбаатар хотод зохион байгуулагддаг англи хэлний ярианы клубуудад очоод үзэхэд илүүдэхгүй юм. Олон шинэ …

  • 22 September

    Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөв

    Хагас шигшээд Хонг Конг, БНХАУ, Тайвань, Монголын оюутны шигшээд шалгарлаа. Монгол-Макао 99:72 Монголын улсын оюутны шигшээ хэсгийн сүүлийн тоглолтод Макао улсын багтай учраа таарав. Манай залуус тоглолтын эхнээс тун нямбай үзсэн. Учир нь энэ тоглолтод хожигдвол медалийн төлөө өрсөлдөх эрхгүй болох байсан юм. Тиймээс дасгалжуулагч нар ч шавь нартаа их зүйлийг захиж талбайд гаргасан биз ээ. Эхний хагаст манай залуус …