Монголын тос, тосолгооны материалын зах зээлд 20 дахь жилдээ тэргүүлэх байр суурьтайгаар худалдаалагдаж байгаа Mobil брэндийн талаар Монголын авто засварын газруудаас сонирхлоо. “Формула” авто засварын газрын захирал Ц.Энхбаатар: Япон, Солонгос машинуудад Mobil маш сайн зохицдог – Mobil тосыг хэдийнээс үйлчилгээндээ ашиглаж эхэлсэн бэ. Яагаад энэхүү брэндийн тос, тосолгооны материалыг сонгох болов? – Бид 2003 оноос хойш өнөөдрийн хүртэл Mobil брэндийн …
Мэдээ мэдээлэл
September, 2016
-
2 September
Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томиллоо. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжсэний дараа Э.Батшугар үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Ингээд Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилох саналыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжлээ. Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн, 1985-1989 …
-
2 September
Хотуудын түншлэлийн семинар улаанбаатар хотноо болно
Азийн Хөгжлийн Банк, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил бүхий дэлхийн хотууд” хотуудын түншлэлийн семинарыг энэ сарын 2,3-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэхүү семинарт оролцохоор Калгари, Парис, Ёокохама, Ханой, Эдмонтон хотуудаас 20 гаруй зочин Улаанбаатар хотноо ирсэн бөгөөд тэднийг нийслэлийн Засаг даргын Дэд …
-
2 September
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 3-4-нд нутгийн зүүн хагаст бороошиж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. 2016 оны есдүгээр сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 17 цагт 21 хэм, 20 цагт 17 хэм дулаан байна.
-
1 September
Эмэгтэй таны хайрын түүхийг бүтээхэд зориулан бяцхан зөвлөгөө
Гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж яваа залуу эмэгтэй таны хайрын агуу түүхд зориулж энэхүү нийтлэлийг бичиж сууна. Хэдийгээр өөрт чинь зөвлөхөөр хангалттай удаан амьдраагүй боловч өөрийн бяцхан туршлага болон олж мэдсэн мэдлэгээ ашиглан чамайг алдаа битгий гаргаасай, өөрийгөө хайрлаасай, амьдралын бэрхшээлүүдэд битгий шантраасай, хэрвээ алдаа гаргасан бол түүнээсээ болж өөрийн амжилт, аз жаргалыг бүү хүлээлгээсэй гэсэндээ ухаан бодлоо уралдуулан бичиж байн. Амьдрал асар …
-
1 September
Засгийн газар оюутнуудыг боловсролын зээлд хамруулна
Үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн анхны их сургууль-МУИС энэ жил 74 дэх хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна. Нээлтийн ёслолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат оролцон оюутнуудад Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Тэрээр “Засгийн газар оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлөхийн тулд эхний ээлжинд 100 мянган оюутныг …
-
1 September
Н.Номтойбаяр: Мэргэжлийн боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийнэ
Өнөөдөр Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 91 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж шинэ хичээлийн жилийнхээ нээлтийг хийж шинэ суралцагчдаа хүлээж авлаа. Энэ хичээлийн жилд МСҮТ болон Политехник коллежид хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай 193 мэргэжлээр залуусыг сургах бөгөөд тэдний нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн …
-
1 September
Хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт болно
Монгол хүн дэлхийн улс орнуудад чөлөөтэй зорчиж, ажиллаж амьдрах болсон үеэс хилийн чанад дахь Монголчууд эвлэлдэн нэгдэж, холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллага, монгол хэлний сургалтын төвүүдийг үүсгэн байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэхүү холбоод, ТББ-уудыг нэгтгэсэн “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт” 2016 оны 9 дүгээр сарын 8–10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Гадаад хэргийн …
-
1 September
Болц нь гүйцээгүй самар түүхгүй, худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар бусад төрийн байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан Уул, Налайх, Багахангай дүүргүүдийн 7 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Өнөөдөр Хан-уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хууль бусаар түүсэн 450 гаруй кг цайруулсан самрыг илрүүлэн хурааж авсан байна. Хуш модны самрыг журамд зааснаар тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа …
-
1 September
Гадаад харилцааны яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ
“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад харилцааны яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам АСЕМ-ын бэлтгэл алба байрлаж байсан байрыг МХЕГ, Нийслэлийн боловсролын газраас өгсөн зааварчилгааны дагуу стандартад нийцүүлэн засварлаж, гурван анги бүхий 75 хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулав. Төсвийн хүндрэлтэй үед Гадаад харилцааны яамны ажилтан албан …
-
1 September
Энэ жил 30000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадсангүй
Өнөөдөр 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт эхэлж цэцэрлэг, сургууль нээлтээ хийлээ. Нийслэлийн хэмжээнд 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль байна. Энэ жил цэцэрлэг сургуульд яг хичнээн хүүхэд хамрагдаж мөн хичнээн хүүхэд хамрагдаж чадаагүй байна вэ гэдгийг “Нийслэлийн боловсролын газрын” мэргэжилтэнээс тодрууллаа. -Энэ жил нийслэлд хичнээн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж …
-
1 September
Отгонтэнгэр Их сургууль 25 дахь жилийн мөнгөн хонхоо жингэнүүллээ
Тэртээ 1991 онд эрдмийн үүдээ нээж байсан хувийн хэвшлийн анхны Отгонтэнгэр Их сургууль 25 дахь жилийнхээ мөнгөн хонхоо жингэнүүллээ. Нээлтийн ажиллагаанд ОТИС-ын ректор доктор Н.Энхзаяа, зөвлөх багш шинжлэх ухааны доктор, профессор Л.Баасан, дэд захирал Ж.Золбаяр, доктор профессор Б.Галиндэв болон салбар сургуулийн захирлууд, удирдах болон эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нараас гадна оюутан залуучууд оролцлоо. Боловсролын салбарт өөрийн өнгө төрхийг хэдийнээ бий …
-
1 September
Монголчууд Ассассинчуудыг дарсан нь
Хүн төрөлхтний түүхэнд амиа золиослон дайснаа устгадаг тухай түүх, домог нэлээд бий. Гэхдээ олон хүнийг хамарч, давтамж ихтэй нэг үгээр хэлбэл өнөөгийн Палестин, Ирак, Афганистанд болж байгаатай төстэй явагдсаны анхных нь манай тооллын III зууны үед хамаарах жүүдийн зийлотууд юм. Харин лалын ассассин болон японы камиказе нар төвлөрсөн зохион байгуулалтанд орсноор юунаас ч үл эмээх итгэл үнэмшилтэй амиа золиослогч болж, …
-
1 September
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвтэй хамтарч ажиллана
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвтэй хамтарч ажиллах талаар 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, референт Э.Золбоо, Г.Буянхишиг, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан, аюулгүй байдал хариуцсан референт Б.Өлзий болон Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл