Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 1 September

    Казахстаны Чимкент хотын удирдлагууд Г.Отгонцэцэгийг Ланд Круйзер Прадо болон нэг өрөө байраар шагналаа

      “Рио-2016” олимпын наадмын анхны хүрэл медальт шавь Галбадрахын Отгонцэцэгийг маань Казахстан улсын Чимкент хотоос Ланд Круйзер Прадо жийп машин болон нэг өрөө байраар шагнаж урамшууллаа. Хийсэн хөдөлмөрийг нь бодитоор үнэлсэн Казахстан улсын Чимкент хотын удирдлагуудад баярлалаа. Г.Отгонцэцэгтээ аз жаргал, сайн сайхан, эрүүл энхийг хүсэж, Токио-2020 олимпын наадамд аварга болохыг аүсэн ерөөе. Дараагийн олимп чинийх болно. Багш Дашжамцын Энхбаатар

  • 1 September

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат долдугаар сургуулийн нээлтэнд оролцоно

    Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр болж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр хичээлийн шинэ жилийн баярт оролцож, багачуудад баяр хүргэнэ. Тэрбээр Нисэх дэх нийслэлийн долдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд 08.30 цагт оролцох бол  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор болжээ.

  • 1 September

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. 2016 оны 0есдүгээр сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, нутгийн баруун …

  • 1 September

    Монгол банкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2016.08.31/ хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Тиймээс Э.Батшугарыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж өгөх саналыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гаргаснаа Эдийн Засгийн байнгын хороонд танилцуулсан. Хэлэлцэж …

  • 1 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

      Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 01. Пүрэв гараг.  Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын Билгийн тооллын битүүн. Бархасвадь гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой …

  • 1 September

    Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

      Өнөөдөр 9 дүгээр сарын нэгэн хүүхэд бүхний догдлон хүлээсэн өдөр . Энэ өдөр алдрай жаахан  6 настай хүүхэдүүд  аав ээжийхээ гараас хөтлөлцөөд сургууль босго алхана. Алтан навчис хийслээ дээ Аяний шувууд буцлаа даа Есэн сарийн нэгэн боллоо Хүссэн өдөр ирлээ дээ Номхон морио уналаа даа Номтой цүнхээ үүрлээ дээ Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад Эрдэм сурахаар мордлоо доо Сайхан цагаан …

August, 2016

  • 31 August

    Хуанг Ёнг Вэй: Хятадад ачаалал ихтэй мужид анхан шатны шүүгчид хамгийн өндөр цалинг авдаг

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн дарга, Дээд шатны шүүгч Хуанг Ёнг Вэй тэргүүтэй тус коллежийн Гадаад харилцааны хэлтсийн дарга, дэд профессор Ванг Шиао Фанг, Шүүгчдийн коллежийн тамгын газрын дарга, дэд профессор Шү Жи Жүн, Ардын дээд шүүхийн улс төрийн газрын боловсрол, сургалтын хэлтсийн …

  • 31 August

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг дахин байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа

    Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах хэдэн асуудлыг шийдвэрлэв. Үүнд: Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдийг зохиомлоор шалгаж буй эсэхийг судлана Төрийн захиргааны болон хууль хяналтын зарим байгууллагаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд дарамт учруулах, хүнд суртал гаргах, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах болсон нь тэдний итгэлийг бууруулж, Монгол руу чиглэх хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэх хандлага ажиглагдаж байна. Мөн гадаадын зарим …

  • 31 August

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барихыг үүрэг болгов

    Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон дагалдах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-д  өргөн барьсан.  УИХ уг төслийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төсөл санаачлагчдад нь буцаахаар шийдвэрлэсэн юм. Иймд Засгийн газар төсөл санаачлагчтай нь зөвшилцсөний үндсэн дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай …

  • 31 August

    9 сарын өрнийн зурхай

    Хонь  Энэ сараас эхлэн Бархасбадь гараг Хонины ордны хайр дурлалын харилцааг ивээснээр олон таатай мэдээг дуулах нь ээ. 2017 оны арван сар хүртэл ирээдүйн ханиа олох, хостой нь шинэ гишүүн нэмэх гэх мэтээр сайхан учрал, гэнэтийн бэлгүүд урсаж ирсээр байна. Хосуудын харилцаа улам гүнзгийрч яг л цэцэг шиг дэлгэрэх бол онцгой нэгнээ хайж байгаа ганц бие Хонины ордныхон хайр дурлалаа …

  • 31 August

    Зуслангийн байранд орж хулгай хийдэг этгээдүүдийг илрүүллээ

    Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид зуслангийн байранд орж хулгай хийдэг этгээдүүдийг баривчилж, хулгайн эд зүйлсийг хураан авсан байна. Иргэд та бүхэн зуслангийн байрнаасаа эд зүйлээ хулгайд алдсан бол Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандана уу.   Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

  • 31 August

    Таван аймаг мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинтай боллоо

    Хөдөө аж ахуйн маркетинг төслийн малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч Архангай, Говь-Алтай,Хөвсгөл,Баянхонгор,Завхан аймгуудад мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинуудыг гардуулан өгөх арга хэмжээ 2016 оны 8-р сарын 31-ний өдөр ХХААХҮ-ийн Яамны гадаа талбайд боллоо. Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн,дэд сайд Ж. Сауле болон албаны хүмүүс, машин хүлээн авч буй таван аймгийн төлөөллүүд оролцов. Хөдөө аж …

  • 31 August

    Наснаасаа залуу сайхан харагдахыг хүсэж байна уу

     Дөчин настай : Энэ үед арьс үхжиж эхэлдэг. Таны нүүрэнд гүн үрчлээ сууж толбо ихэснэ. Хэрэв тийм бол нүүрний булчингийн хөдөлгөөнийг засах дасгал хийхийг зөвлөж байна. Өглөө сэрээд нүдээ таваас зургаан секунд тас анина. Хоёр нүднийхээ голд дарж нүдээ бүтэн нээнэ.Энэ дасгалыг 8-10 удаа давтаж хийгээрэй. Хэдэн өдрийн дараа зовхи тань сайхан болсон байхыг та мэдрэх болно. Гучин настай : Нүүрээ савангаар …

  • 31 August

    Хотын Ерөнхий менежер ногоон байгууламжийн байгууллагуудтай уулзлаа

    Хотын Ерөнхий менежер нийслэлийн ногоон байгууламжийг арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд, хяналт тавьж буй төрийн бус байгууллагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийслэлийн ногоон байгууламжийн стандартанд анхаарч, хувийн хэвшлийн байгууллагуудын хариуцаж буй  гудамж, зам талбайн байршил хэмжээг хянан үзэж, давхцал үүссэн бол арилгана. Ногоон байгууламжийн байгууллагуудын мэргэшил, техник хэрэгсэл, ажлын үр дүнг харгалзан үздэг шалгуур …

  • 31 August

    “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гэр хороолол дахь 10 албыг чиг үүрэг давхардсан учраас татан буулгахаар шийдвэр гаргав

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны оны 8 дугаар сарын 31-нд болсон хуралдаанаар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгахтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болгон  2016 оны 9 …