Мэдээ мэдээлэл

September, 2023

  • 27 September

    Сүхбаатар дүүрэг зорилтот бүлгийн долоон өрхөд гэр олголоо

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ зорилтот бүлгийн долоон өрхөд гэр олголоо. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийгмийн халамжийн дэмжлэг хүссэн өргөдөл маш их ирдэг. Эдгээр өргөдлүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажил хариуцсан Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба хамтран судлаад газар дээр нь нөхцөл байдлын …

  • 27 September

    Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна

      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдуудын төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо. …

  • 26 September

    Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна

      Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Хотын дарга Яармагийн орон сууцны байрнуудаас зэвтэй ус гарч буйг хэрхэн шийдвэрлэж байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодруулахад “Яармагийн шугамд хоёр удаа угаалга хийсэн. Гэвч иргэдээс ирэх гомдол буураагүй. Азотын хийгээр угаалга хийхэд төсөв өндөр гарч байгаа. Шугам, сүлжээг солиулахаар төсөвт суулгасан” гэлээ.   Харин Ус сувгийн удирдах газар …

  • 26 September

    Ц.Цолмон: Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод цас орохгүй

    Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын уулархаг бүсэд нойтон цас орсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дэх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ц.Цолмонгоос тодрууллаа. -Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын цаг агаар ямар байх вэ? -Есдүгээр сарын 25-нд нийслэлийн нутаг дэвсгэрээр бороо орж, есдүгээр сарын 26-нд шилжих шөнө уулархаг хэсэгт нойтон цас орсон. Өнөө шөнөдөө ялимгүй хур …

  • 26 September

    Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

      Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д …

  • 26 September

    “ХАЙРЫН ВИЗ” уянгын драмын жүжиг энэ сарын 29-ний өдрөөс үзэгчдэд хүрнэ

    УДЭТ-ын уран бүтээлчид Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн үзэгчдэд хүргэх гэж байна. Тус уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв. Харин энэ удаа шинэ найруулга, шинэ тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр 9-р сарын 29-ний өдрөөс эхлэн Улсын хүүхдийн театрт тайзнаа  тоглохоор товложээ.  Эд хөрөнгөөр дутаж үзээгүй эрх танхил …

  • 26 September

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 849 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг …

  • 26 September

    ЖҮДО: Б.Гончигсүрэн АЛТ, О.Хүслэн, А.Адьяасүрэн, Г.Алтанбагана нар ХҮРЭЛ медалийн төлөө барилдана

    “Ханжоу 2022” Азийн Наадмын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эрэгтэй 90, -100, +100 кг, эмэгтэй -78, +78 жингийн медальтнууд тодрох юм. Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон Б.Гончигсүрэн эхний даваанд хийлээд БНСУ-ын Жон Хун Воныг, хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмиратын Жафар Костоевыг иппоноор цэвэр ялснаар алтан медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Узбекистаны жүдоч Музаффарбек Туробоевтой тунаж үлдлээ. Харин эмэгтэйчүүдийн -78 …

  • 26 September

    Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Жаргалан сонгогдлоо

    Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган өчигдөр болж, Ерөнхийлөгчөө сонголоо. Тус сонгуульд Амгалангийн Адъяасүрэн, Батбаярын Жаргалан, Бадамдоржийн Пунсалмаа, Домбонгийн Үүрийнтуяа нарын нэр дэвшигчид өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50.8 хувийн саналаар Б.Жаргалан ялалт байгуулж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.  

  • 26 September

    Хөвсгөлийн үйлдвэрлэгчид жимсний чанамал, жүүснийхээ сахрыг бууруулжээ

    Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээнд нийслэл  орон нутгийн хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 аж ахуй нэгж 3000 гаруй  нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.              Тэдний нэг Хөвсгөл аймаг байгалийн жимс, жимсэн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай цай, ханд, бэлдмэл  зэрэг байгалийн онцлогоо илтгэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж буй. Мөн нутгийн …

  • 26 September

    Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ буурчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 43 дугаар зарлиг гаргасан. Зарлигийн хэрэгжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн …

  • 26 September

    Б.Тамир: Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан

    Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Иймээс ч сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч байна. Өдөрт 500-600 мянган зорчигч тээвэрлэдэг. Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан …

  • 22 September

    “Арвайхээр сумын дулааны станцын өргөтгөл, шинэчлэл” төслийг ирэх оны улсын төсөвт тусгана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал болон “Шинэ сэргэлтийн бодлого”, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Засгийн газар “5 Ш” ажиллагаа явуулж авлигатай тэмцэж байгааг Ерөнхий сайд онцлоод Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, боомтуудыг төмөр замаар холбож, нүүрсний худалдааг ил тод болгож буй …

  • 21 September

    Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх санаачилга гаргажээ. Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын …

  • 21 September

    Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо

    УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн …