Мэдээ мэдээлэл

September, 2023

  • 6 September

    Монгол Улсын гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая ам.долларт хүрчээ

    Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулж Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр хийгдсэн арилжааны хэлцлийг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системтэй холбож, төрийн болон орон нутгийн өмчит компаниудаас уул …

  • 6 September

    Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ

    Засгийн  газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг  хэлэлцлээ. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд …

  • 6 September

    Ц.Элбэгдорж Ховдод очсоны учир тайлагдав

    Ихэвчлэн саарал ордон дахь дөрвөн хананы дунд өрнөдөг томоохон улс төр, эрх ашгийн “зодоон” энэ долоо хоногт хөдөө нутагт болж, багагүй агаар салхи амслаа. Тодруулбал, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга тэргүүтэй төлөөллүүд баруун бүсийн аймгуудаар тойрч иргэдтэй уулзалт хийж буй. Тэгвэл эхнээсээ л нам, төрийн ажлыг хослуулахаар бэлтгэсэн Ерөнхий сайдын орон нутгийн томилолт Ховдод ихээхэн улс төртэй тулгарлаа. Эх сурвалжийн мэдээлж …

  • 6 September

    Франц улсад “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн дэлгэгдэнэ

    “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Франц удсад нээлтээ хийх гэж байна. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин ““Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг ирэх аравдугаар сарын 14-нд Франц Улсын Бретанийн Гүнгийн ордон Нант хотын Түүхийн Музейд нээхээр ажиллаж байна. Тус үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашлаад соёл болон археологийн …

  • 6 September

    Л.Оюун-Эрдэнийн субботник ба тактик!

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдын хязгаараас хоёр мессеж илгээжээ. Нэгийг нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар, нөгөө нь  МАН-ын даргын хувиар хэлсэн байна. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаагаа тэрбээр дуулгахын сацуу эрх баригч нам ирэх 2024 оны сонгуулийн листийн эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн …

  • 6 September

    Монгол Улсын хоёр уран бүтээл Бусаны олон улсын кино наадамд шалгарлаа

    28 дахь удаагийн Бусаны Олон Улсын Кино наадмын /BIFF/ албан ёсны мэдээ өчигдөр  зарлагдлаа. Азийн орнуудад зохиогддог кино наадмууд дундаа А зэрэглэлийн наадам болох “Бусаны Олон Улсын Кино Наадам” нь 70 гаруй орны 200 орчим кино бүтээлүүдийг сонгон шалгаруулж 14 хэсэгт нэр дэвшүүлдэг билээ. Уг кино наадам нь 2023 оны 10 сарын 4-13-ны өдрийн хооронд зохион байгуулагдах юм. Энэхүү наадамд …

  • 6 September

    ЗГ:“Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааны тухай“ тогтоолын төслийг хэлэлцэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тодруулбал, – “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар, – Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан талаар, – “Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааны тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 23 асуудал …

  • 6 September

    Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр Архангай, Хөвсгөл, Булганы нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны 09-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу …

  • 5 September

    “Тэгш, сондгой” хувилбар тэр чигтээ үргэлжлэх вий дээ…

    Өнгөрөгч сарын 26-наас автомашинуудыг дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Хичээл сургуулийн бэлтгэл базаах, сурагч, оюутны сургалт эхлэхтэй холбогдуулан 20 хоногийн турш ийм аргаар түгжрэлийг сааруулах болсон тухай албаны хүмүүс мэдээлсэн. Мэдээжийн хэрэг нийт машины 50 хувь нь явахгүй байгаа учир түгжрэл багасах эерэг үр дүн гарах нь тодорхой. Эл өдрүүдэд түгжрэл мэдэгдэхүйцээр буурч, иргэдийн стресс, бухимдал ч …

  • 5 September

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хил дамнасан малын хулгайн асуудалд онцгой анхаарна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймагт ажиллаж иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, бодлогын реформын талаар иргэдэд мэдээлэл өглөө. “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ авлигын эсрэг тууштай тэмцэхээ Ерөнхий сайд онцолж иргэдээ хамтран тэмцэхийг уриаллаа. Засгийн газраас хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, …

  • 5 September

    Барилгын компаниудын төлөөлөл:Эрүүл мэндийн яам, Соёлын яам, Биеийн тамир спортын хорооны захиалгат ажлуудад магадлал хийхийг шаардаж байна

    Өнөөдөр /2023.09.05/ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниудын төлөөлөл мэдээлэл хийж Эрүүл мэндийн яам, Соёлын яам, Биеийн тамир спортын хорооны захиалгат ажлуудад нэн яаралтай магадлал хийхийг шаардлаа. Энэ үеэр Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Цэндхүү “Барилгын салбарт 2021 оноос үүссэн хүндрэл, түүнийг даван туулахад Засгийн газраас …

  • 5 September

    С.Бямбацогт: Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе, зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой

    Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогтыг Драгон төвийг Номингийн агуулах руу нүүлгэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж түрээслэгч иргэд өнөөдөр АТГ-т хандсан. Тус асуудлаар С.Бямбацогт сайд цахим хуудсаараа дамжуулан өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулна гэдгээ мэдэгдлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе, зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой. Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувьд зам тээврийн …

  • 5 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-д мэндчилгээ дэвшүүлж байгааг  уламжлахыг хүсэв. Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа …

  • 5 September

    Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо. Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж авлигын эсрэг тэмцэл, 5Ш ажиллагааг зарлаж, эдийн засаг, боловсрол, төсөв санхүү, баялгийн реформыг өрнүүлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөө орон нутаг, бүсчилсэн хөгжилд онцгой анхаарч “Шинэ сэргэлтийн 5 …

  • 5 September

    Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2023 оны 09-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, …