Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 26 May

    “Нандин” бие даасан гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

    Хуримын гэрэл зурагчин С.Сайнжаргалын “Нандин” гэрэл зургийн уран бүтээлийн үзэсгэлэн урин хаврыг угтан хосууддаа зориулан дэлгэгдэж байна. Тус үзэсгэлэн 2016 оны 05-р сарын 26-аас 31-ний  өдрүүдэд “Blue Moon” Art Gallery-д тавигдах гэж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн хүрэлцэн ирж таалан сонирхоно уу Хөтөлбөр: 5/26нд 18.30 цагаас нээлтийн үйл ажиллагаа 5/28-29нд 11.00- 20.00 цагийн хооронд хосуудад зориулсан  уулзалт 5/30нд 14.00 цагаас хуримын гэрэл …

  • 26 May

    Өөрийн үйлийг хянаагүй байж төрд яаж “гарах вэ” зарим нэр дэвшигчид

    Манай нийгэмд нийтийн цахим хуудаснаа олон дагагчтай л бол “Улс төрч” болж болно гэсэн буруу ухагдахуун байгаад байх шиг. Үнэндээ тэгвэл энэ буруу. Улс төрч гэж хэн бэ? гэсэн ойлголт гарч ирнэ. Улс төрч гэж …. хэлнэ гэсэн яг таг тодорхойлолт байхгүй. Манайд бол ард түмний сонголтоор тэдний итгэл найдвар болон улс нийгмийн төдийгүй ард түмний амьдралын элч болон сонгогдсон …

  • 26 May

    Өвөрхангайн АН-ынхан З.Энхболдын тохироог үгүйсгэж Н.Батцэрэг хоосон үлдлээ

    Намууд хуулийн хугацаандаа багтааж УИХ-д нэр дэвших хүмүүсээ тодруулахаар эрчимтэй ажиллаж байна. Одоогоор АН-ын нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэлсэн бөгөөд тойргийн хороод нь хурлаа хийж нэр дэвшигчдээ зарлаад байгаа юм. Тэгвэл өчигдөр Өвөрхангай аймгийн тойргийн хороо хуралдаж “Нутгийн буянт” ХХК-ийн захирал Л.Бат-Орших, “Масс медиа” группын захирал Ч.Даваабаяр, АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг нарыг нэр дэвшүүлэхээр урдчилсан байдлаар тохирлоо. Одоо …

  • 26 May

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг улируулан томилов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 61 тоот зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Нанзаддоржийн Лүндэндоржийг улируулан томиллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг сонгон томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн мэдүүлснийг ийнхүү ёсчиллоо.

  • 26 May

    Японы визний журамд өөрчлөлт оржээ

    Япон улсын визний журамд өөрчлөлт орсон байна. Тухайлбал, Японы талаас урилга, батлан даалтыг заавал шаардахгүй болжээ. Гэхдээ тухайн иргэн санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй бол дээрх материалыг шаардах юм байна. Бусад тохиолдолд шаардахгүй. Бас нэгэн өөрчлөлт нь виз мэдүүлэгч нь гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгөх юм. Мөн зорчих зорилгын …

  • 26 May

    Эдийн засгаа “аварчихаад” дараа нь Сонгуульдацгаая

    Өнөөдөр эдийн засаг элгээрээ хэвтлээ, өр шир “дааж” давшгүй их боллоо, иргэдийн 70-с дээш хувь нь хугацаа хэтэрсэн зээлтэй байна, цалин мөнгө өгдөггүй “мурьдаг” компаниуд, үндэсний үйлдвэрлэгчид дампуурлаа, доллар “томорлоо”, мөнгөний чадамж буурлаа, хувийн компаниуд “оршин тогтнож” чадахгүйд хүрлээ гэх мэт олон эдийн засагтай холбоотой шаналгааны цаана улс төрчдийн “үл” тоомсорлосон байдал. Тэд сонссон ч сонсоогүй мэт, харсан ч хараагүй …

  • 26 May

    “Херо”-гийн Б.Баатарын хэлсэн маш том бүлэглэл нь хэн байв

    “Херо энтертаймэнт” студийн захирал Б.Баатар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар бичлэг цацагдсаны дараа “Маш том бүлэглэл бичлэгийг зохион байгуулалттайгаар хулгайллаа” хэмээн мэдэгдэж байв. Хэвлэлийн хурал хийн мэдэгдэж, улмаар цагдаагийн байгууллагад шалгуулсан байна. Харин цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад бичлэгийг зохион байгуулалттайгаар хулгайлсан болох нь нотлогдоогүй аж. Тэгэхээр “Херо”-гийн Б.Баатарын хэлээд байсан маш том бүлэглэл нь хэн болж таарав. Эсвэл …

  • 26 May

    Есдүгээр сарын 1-нээс “Эрүүгийн тухай хууль” мөрдөгдөж эхлэх үү?

    УИХ-ын чуулган тавдугаар сарын 30,31-нд хуралдаад завсарлуулахаар төлөвлөж байсан ч харамсалтай нь энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа баталж амжилгүй зургадугаар сарын 23-ныг хүртэл чуулган завсарлага авсан. Энэ завсарлага нь олон хууль зөрчсөн үйлдэл буюу  “Хаврын чуулган үүргээ гүйцэтгэж чадалгүй завсарлалаа”  гэж МАН үзэж байгаа юм. Ийн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ч.Улаан нар УИХ-ын чуулганы …

  • 26 May

    АН-ын залуучууд өвчиндөө шаналж буй эх үрсийн зовлонгоор улс төр хийж эхэлсэн үү

    Ойрын өдрүүдэд “Улаанбурхан УЛААНУУДЫН эсрэг дархлаажуулалтандаа хамрагдцагаая”, “Залуусаа УЛААНУУДЫН эсрэг хамтдаа” гэх уриатай бичлэгийг фэйсбүүк, твиттерээр өдөр шөнөгүй “нүдэж” байна. Ардчилсан намын Ардчилсан Залуучуудын Холбооноос бэлтгэсэн дээрх PR бичлэгийг өнгөц харахад сүүлийн үед нийгмийг айдаст автуулаад буй улаанбурхан өвчний эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байгаа мэт юм. Харин лавшруулан анзаарвал улаанбурхан өвчний эсрэг хамтдаа тэмцэж буй мэт боловч давхар хавчуулагдаж хэлэгдээд …

  • 26 May

    Монгол цэргийн жавхаа 2016 үдшийн цэнгүүний хөтөлбөр

    Нэг.  Зорилго: Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчилан иргэн-цэргийн бахархалыг бий болгоход оршино. Хоёр. Зохион байгуулах газар, хугацаа: Их эзэн …

  • 26 May

    Зорилтот бүлгийн хүүхдүүдийг тусгай хөтөлбөрөөр баярлуулна

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг нэгдсэн баярын үйл ажиллагаанаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг хамруулсан тусгай үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тодруулбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны нийт 128 хүүхдүүдийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, үйлдвэртэй танилцуулах аялал, “Сансрын орноор”, …

  • 26 May

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны Пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 09:30-18:00 цагт: 20-р хороо Гачуурт тосгон, УБ Бодь-Буян, иргэн Наранцэцэг, Рэндэр, Баянмөнх (үйлчилгээ), Тоосгоны үйлдвэр, Баянгол тохижилт ХХК 10:30-17:30 цагт: 2, 4 хороо Цэргийн 8, Сансар хороолол, Билгүүн шагай  ХХК, 169-р Цэцэрлэг, Тэвхэн, …

  • 26 May

    Малын өвчингүй орон болоход Хамтран ажиллана гэв

    Энэ сарын 22-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага/ДМАЭМБ/-ын Дэлхийн Ассамблейн 84 дэх удаагийн Ерөнхий чуулганд Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд оролцож байна. Чуулганы үеэр тэрээр  тус байгууллагын Ерөнхий захирал Моник Элуатай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтанд Монгол улсаас Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн …

  • 26 May

    Отгонтэнгэр Хайрханы нэрний учир

    Отгонтэнгэр хайрхан уул нь Хангайн нурууны ноён оргил бөгөөд түүний орчны уулсыг оролцуулсан 955км2 талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байгаа билээ. Энэ гайхалтай уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752м-ээс дээш хэсэг нь мөнх цастай байдаг.  Энэхүү уулын Отгонтэнгэр хайрхан гэж нэрлэгдэх болсон тухай нэгэн домог бий. Та бүхэндээ тэрхүү домгийг сонирхуулъя.       …

  • 26 May

    Хүүхдийн баяраар 1000 хүүхдийн парад болно

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг 500 хүүхэд бишгүүрээр хөгжимдөж, Төрийн …