МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газар ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтран ДЭМБ-ын санхүүжилтээр Хилийн 26 боомтод ажиллаж байгаа нийт 21 ариутгагч нарыг оролцуулсан нэгэн сургалтыг энэ сарын 01-ний өдөр зохион байгуулсан юм. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн мэргэшүүлэх сургалтаар хилийн боомтуудад хийж буй ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааны талаар онолын болон дадлагын хичээлийг мэргэжлийн байгууллагын багш нар болон чиглэл хариуцсан улсын ахлах байцаагч нар …
Мэдээ мэдээлэл
August, 2016
-
4 August
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа
Ойрын өдрүүдэд бороо хур ихтэй байгаатай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ажлыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд үерийн аюултай бүсэд буусан айл өрх, болон гол дагуу зугаалж байгаа иргэдэд үерийн аюулаас сэргийлэх санамж, материал тараан, сэрэмжлүүлэг, заавар өгсөн аж. Мөн үерийн улмаас үүссэн хог хаягдлыг шуурхай цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийх судалгааг гарган холбогдох албаныханд …
-
4 August
Зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, зарим яамдыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан дараахь албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас чөлөөллөө. – Ц.Цэнгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын – Ж.Баярцэцэгийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын – Д.Нямхүүг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын …
-
4 August
Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон Т.Гантулга ажилдаа орлоо
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаас Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон Т.Гантулгыг өнөөдөр Эрчим хүчний сайд П.Ганхүү ЭХЯ-ны аппаратын хамт олонтой танилцууллаа. Энэ албанд томилогдохоосоо өмнө МАН-ын Хэвлэл мэдээлэл,олон нийт, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Гантулга нь Байгал орчны яам болон ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн албаны туршлагатай хүн …
-
4 August
ЗХА-ийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт-эрчим хүчний ногоон шийдлүүд ” сэдэвт форум эхэллээ
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт – Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдэвт форум өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ …
-
4 August
Халууны үед татгалзах хоол хүнс
Дулааны улиралд ч ялгаагүй хоол хүнсэн дээрээ анхаарч байх нь чухал. Татгалзах зүйлсийн талаар мэдээлэл хүргэе. Юунаас Яагаад Зайрмаг Их халууцсан үед хэрэглэхэд халуун хүйтэн харшиж хоолой өвдөх, ханиад хүрэх магадлал өндөрсдөг Ундаа, усыг хэт их хөргөж хэрэглэх Өндөг, хиамжигнэмэг, бялуу гэх мэтхадгалалтын хугацаа, нарийн горим шаарддаг бүтээгдэхүүнүүд Өвчин үүсгэгчид үржих таатай орчин болж …
-
4 August
9 сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтууд
-МАНСУУРУУЛАХ БОДИС, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ЖОЛОО БАРИВАЛ 7-30 ХОНОГ БАРИВЧИЛНА- 1996 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөнө. Харин есдүгээр сарын 1-нээс хойш тус хуулийн шинэчилсэн найруулгаар замын хөдөлгөөний журмыг зохицуулна. Шинэчилсэн найруулгад ямар ямар заалтууд багтсаныг танилцуулж байна. 27.1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн …
-
4 August
4 настай хүүгийн аминд хүрсэн нохойны эзэн давж заалдана
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрөгч гуравдугаар сард дөрвөн настай хүү Дундад Ази үүлдрийн нохойд хоолой тус газраа уруулж, амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг гарсан билээ. Тэгвэл нохойгоо хашаандаа сул тавьж, хашаа даган хунгарласан цасаар дамжин хашаанаасаа гарч бага насны хүүхэд урж амь насыг нь хохироосон нохойны эзэн Б-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ЭХ-ийн 201,2-т зааснаар буруутгаж 2.6 …
-
4 August
ЭМ-ийн сайд СХД-ийн эмч, нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайдын ажлын гараагаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол хэсэг болох анхан, хоёрдогч шатлалын болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээтэй танилцахаар Нийслэлийн СХД-ийн ЭМН, Нэгдсэн эмнэлэг, Батцэцэн өрхийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Нийслэлийн СХД-ийн ЭМН-ийн хувьд тус дүүрэгт орон сууцны хороолол шинээр баригдаж байгаагаас үйлчлэх хүрээний хүн амын …
-
4 August
АН-ын бүлгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв
УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг ажлаас чөлөөлөх асуудлыг эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлжээ. УИХ-ын чуулган өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул тэднийг чөлөөлж, орны хүнийг нь томилох асуудлыг хэлэлцэх үед АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авсан билээ. АН-ын бүлгээс Төрийн …
-
4 August
Төсвийн байнгын хороо УИХ-ын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2016.08.03/ хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг хэлэлцэж, танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ. Тэрээр, “Улсын Их Хурлын тухай хуулийн 42.2-т Улсын Их Хурлын Тамгын газар Улсын Их хурлын төсвийн төслийг Улсын Их Хурлын даргын зөвлөлтэй зөвшилцсөний дараа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн хуулийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл