Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 12 July

    Ш.Абэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно. Энэ удаагийн айлчлал Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийх гурав дахь удаагийн айлчлал болох бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж …

  • 12 July

    Хуушуурын 100 гаруй кг муудсан мах хураан авчээ

    Үндэсний их баяр наадмын үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийт таван байршилд 404 улсын байцаагч ажиллаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Чингисийн талбай, Хүүхдийн парк орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд худалдаа, хоол хүнсний чиглэлд болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байгаа аж. Байцаагчид өнөөдөр Хүй долоо худгаас 80 кг, Төв …

  • 12 July

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Монгол улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 2016 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлал хоёр орны Иж стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг урагшлуулах, шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд …

  • 12 July

    Төрийн гурван өндөрлөг соёолон насны морьдын уралдааныг үзэж сонирхлоo

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс уламжлал ёсоор Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдааныг үзэж сонирхлоо.

  • 12 July

    УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг үзэв

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.07.12/ Өвөрхангай аймгийн Тарагт сумын алдарт уяач Бадралын Энхбаатарын Хүй долоон худаг дахь уяагаар зочлов. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, сумын Алдарт уяач Бадралын Энхбаатарын хонгор халзан морь Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их …

  • 12 July

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбай болон шагайн асарт зочлон наадамчин олонтой мэндчиллээ. Үндэсний их баяр наадам төрт ёсныхоо бүхий л уламжлалыг агуулсан түүхэн сайхан нээлтээр эхэллээ.  Туурга тусгаар улсын эзэд нийт монголчууддаа болон хилийн чанадад амьдарч …

  • 12 July

    Мэндчилгээ

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсны 810, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Миний монголын ард түмэн дэнж хотойтол сайхан наадаарай.      

  • 12 July

    “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд хоёр дахь жилдээ толилууллаа

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран  Монголын анхны сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ толилуулж, үзэгч олноо баясгав. Энэхүү тоглолтын гол дүр  Юндэнд  УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү,   Нансалмаад  УДБЭТ-ын  гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран,   Хоролмаад УДБЭТ-ын  гоцлол …

  • 12 July

    Наадмаар нийтийн хоол, ахуйн үйлчилгээний ажиллах цагийн хуваарь

    НИЙТИЙН ХООЛ Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд долоодугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана. Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана. АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд  долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна. …

  • 12 July

    Учиртай гурван толгой дуурийн гол дуурийн жүжигчдэд шагнал гардууллаа

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран  Монголын анхны үндэсний сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ тоглов. Жил бүр тус дуурийн гол дүрийн жүжигчдийг  сонгон шалгаруулдаг бөгөөд энэ жил гол дүрд шалгарсан  УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү,    УДБЭТ-ын  гоцлол …

  • 12 July

    7 сарын 14-нээс эхэлж замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор оролцуулна

    Нийслэл Улаанбаатар хотод “Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалт” зохион байгуулагдах өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 14,16-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШтоогоор төгссөн, 2016 оны 07 дугаар сарын 15,17-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн оронСОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулна. Замын цагдаагийн газар 

  • 12 July

    Хүй долоо худагт “Соёлын наадам” ёс дэхь жилдээ болж байна

    Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой “Соёлын Наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг 2016 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт ес дэх жилдээ зохион байгуулж байна. Соёлын Наадам нь анх 2008 онд Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компаний зөвлөх, Монголын …

  • 12 July

    “АСЕМ-11” Чуулга уулзалтын хүрээнд томоохон зах, худалдааны төвүүд амарна

    Нийслэл Улаанбаатар хотод “Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалт” зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.

  • 12 July

    “Талын бүжиг” фестиваль Чингисийн талбайд болно

    Өнөө орой 21 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам болно. Тус наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад улс, Монгол улсын мэргэжлийн урлагийн театр, чуулгын уран бүтээлчид оролцоно.