Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндсэсний их баяр наадам эхлэхэд зургаан хоног үлдлээ. Наадмын нээлт хаалтыг Төрийн соёрхолт Найруулагч Н.Наранбаатар найруулж, УДЭТ-ын уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа. Энэ удаагийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа ямар байх талаар найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ “Ард түмнээ түүхийн дөрвөн цаг үеэр аялуулах болно. Бид аугаа …
Мэдээ мэдээлэл
July, 2016
-
6 July
ЦЕГ: Өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ
Наадам болон АСЕМ-ын үеэр цагдаагийн байгууллагынхан хэрхэн ажиллах талаар ЦЕГ-аас танилцууллаа. Өнөөдрөөс эхлэн хууль хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн байна. Хамгаалалтын үйл ажиллагаанд сайн дурын хүмүүсийг ч татаж оролцуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын өнцөг буланд буй камерийг ашиглах гэнэ. Баяр наадмын үеэр автомашины долоон төрлийн тусгай зөвшөөрөл олгох юм байна. Цагдаагийн байгууллагаас нөөц зогсоолуудыг шийдэж өгсөн бөгөөд баярын …
-
6 July
НИТХ-ын анхдугаар чуулган эхэллээ
НИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж нийт 45 суудлаас 34-ийг нь авсан Монгол Ардын нам дотроосоо Нийслэлийн засаг дарга болон НИТХ-ын даргыг сонгохоор болсон. Эдгээр асуудлыг хэлэлцэх НИТХ-ын анхдугаар чуулган багагүй хугацаанд хойшилсны эцэст өнөөдөр эхэлж, үндсэн дөрвөн асуудал хэлэлцэхээр болов. 1.НИТХ-ын Сонгуулийн дүн сонсох, сонгогдсон төлөөлөгдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх 2. НИТХ-ын ын даргыг сонгох 3. НИТХ-ын тэргүүлэгчдийн тоог тогтоох, …
-
6 July
МАН-ын УЗ-өөс Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дөнгөж сая МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулжээ. Удирдах Зөвлөлөөр хэд хэдэн хүний нэр Ерөнхий сайдад яригдаж байсан бөгөөд эцсийн мөчид УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тохирчээ. Ж.Эрдэнэбат гишүүн нь эдийн засгийн хүнд нөхцөлд байдалд хамгийн сайн ажиллаж чадах Ерөнхий сайд байж магадгүй хэмээн улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна. zaluu.com
-
6 July
Чингисийн талбайд шөнийн парад болно
“Монгол Улсын далбаа”-ны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдөр цэргийн ёслолын жагсаал ёслол төгөлдөр болдог уламжлалтай. Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцохоор бэлтгэлээ чамбайруулсаар байна. Тэгвэл нэгдсэн бэлтгэл буюу шөнийн парадыг энэ сарын 7, 9-ний өдрүүдэд Чингисийн талбайд үүрээр хийхээр төлөвлөн …
-
6 July
Цэргийн эмнэлгийнхэн шинэ байрандаа, шинэ тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж эхэллээ
Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олон шинэ цогцолбор барилгадаа шинэ тоног төхөөрөмжтэйгээр бусдын эрүүл энхийн төлөө ажиллаж эхэллээ. Өнгөрсөн гуравдугаар сард эмнэлгийн шинэ цогцолбор барилгын нээлт болж байсан бол энэ удаа шинэ байрандаа төвхнөж, шинэ тоног төхөөрөмжөө суурилуулаад үйл ажиллагаагаа төгөлдөржүүлж, өргөжүүлээд байгаа юм. Ёслолын арга хэмжээнд Монголын Улсын Ерөнхийлөгчийн …
-
6 July
Эрчүүд ямар эхнэртэй болохыг хүсдэг вэ?
1: Харилцан бие биенээ хайрлах чанарыг Хэн нэгэн танд “Хайраараа гэрлэдэг хос гэж бараг байдаггүй юм” гэж хэлсэн бол сэтгэлээр унахаа түр азнаарай бүсгүй минь. Хэдий орчин үед эд хөрөнгө, гарал угсаа харж гэрлэлтээ батлуулах явдал байгаа нь үнэн ч дийлэнх эрчүүд харилцан бие биедээ хайртай байх явдлыг №1 гэрлэлтийн шалгуур хэмээн үзэх нь хэвээрээ байгаа аж. 1980-аад оны дун …
-
6 July
ЭХЭМҮТ “Аз Жаргалын Цэцэрлэгт Хүрээлэн”-тэй боллоо
М-Си-Эс Кока-Кола компани үүсгэн байгуулагдсаныхаа 15 жилийн ойн хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж буй болон эмнэлгийн үйлчилгээ авч буй хүмүүст зориулан “Аз Жаргалын Цэцэрлэгт Хүрээлэн”-г бүрэн тохижууллаа. М-Си-Эс Кока-Кола компани нийгэмд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаа нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ийнхүү цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг …
-
6 July
Ус хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Усаар төрөл бүрийн эмчилгээ хийж болдог. Үүнд: Нуруу нугасанд Булчин чангарах нь нурууны өвчний гол шинж билээ. Тэгвэл та алчуур халуун усанд норгоод татаад булчин дээрээ жин маягаар тавьж болно. Нойргүйдэхэд Энэ үед та ваннаа усаар дүүргээд түүндээ тайвшууруулах үйлчилгээтэй усны хөөс хийж хэдэн минут хэвтсэний дараа унтахаар оролдоод үз. Үүнээс сайн арга гэвэл оронд орохынхоо өмнө хөлөө хүйтэн усанд …
-
6 July
Наадмын өдрүүдэд худгуудын ажиллах хуваарь
Баяр наадмын өдрүүдэд шугамаар болон зөөврөөр ус хангах алба дараах хуваариар ажиллана. Үүнд: Өдөр Ажиллах цаг 2015.07.10 10.00-14.00 16.00-20.00 2015.07.11 Амарна 2015.07.12 10.00-14.00 16.00-20.00 2015.07.13 Амарна 2015.07.14 10.00-14.00 16.00-20.00 2015.07.15 Амарна 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж …
-
6 July
Наадмын өдрүүдэд цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер 24 цагаар ажиллана
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг шийдвэрлэн ажиллана. Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын …
-
6 July
Отгонтэнгэр хайрханы тахилга болно
Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болов. Монгол түмний буян заяа , цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тахихаар болсон билээ. Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг …
-
6 July
Наадмын тасалбар маргааш худалдаанд гарна
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын тасалбарыг 07 сарын 07-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж эхэлнэ. Тасалбар суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
6 July
Наадмаар бороо орно
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяраар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын 8,9 нд төв болон зүүн аймгуудын нутгаар 33-38 хэм хүрч хална. 9-нөөс баруун аймгийн нутгаар,10-нд төв хэсгээр,11,12-нд нутгийн зүүн хэсгээр усархаг бороотой. Наадмын эхний өдөр буюу 11 нд зүүн зүгийн нутгаар,12нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Цаашдаа 14,15-нд ихэнх нутгаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл