Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяраар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын 8,9 нд төв болон зүүн аймгуудын нутгаар 33-38 хэм хүрч хална. 9-нөөс баруун аймгийн нутгаар,10-нд төв хэсгээр,11,12-нд нутгийн зүүн хэсгээр усархаг бороотой. Наадмын эхний өдөр буюу 11 нд зүүн зүгийн нутгаар,12нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Цаашдаа 14,15-нд ихэнх нутгаар …
Мэдээ мэдээлэл
July, 2016
-
6 July
1072 хувьцааны 3-р ээлжийн 100 мянган төгрөг иргэдийн дансанд орж эхэллээ
Эрдэнэс Тавантолгой 1072 хувьцааны 30 хувийн 300 мянган төгрөгийн иргэдийн дансанд долоо хоногт 100 мянган төгрөг ороод хоёр долоо хоног өнгөрлөө. Харин гуравдугаар ээлжийн 100 мянган төгрөг иргэдийн дансанд оролгүй хоёр хонож өнөөдрөөс эхэлж иргэдийн дансанд орж эхэллээ. Хувьцаагаа бүртгүүлсэнээс хойш долоо хоногийн дараа иргэдийн дансанд ордог билээ. Харин энэ удаагийн олголтийн мөнгө хоёр хонож иргэдийн дансанд орж эхэлж байгаа …
-
6 July
Төрийн албан хаагчид ажилласан жилээс хамаарч урамшуулал олгохоор боллоо
“Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг шинэчлэн баталж, шинэ оны эхний өдрөөс мөрдөхөөр тогтлоо. Уг журамд төрийн албан хаагч болон төрийн жинхэнэ албан хаагчдад тэтгэвэрт гаргахад нь ялгавартай хандаж байсныг болиулах, мөн Төрийн жинхэнэ албан хаагч нь уг албандаа 25 дээш жил ажилласан бол 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авдаг. Урамшуулалыг мэргэжил харгалзахгүй 12 сар болгон өөрчлөх биш, ажилласан …
-
6 July
”Дээлтэй монгол наадам” ням гарагт Чингисийн талбайд болно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ. Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын …
-
6 July
Г. Эрдэнэбат:Урлагийн буянаар төрийн хишиг хүртэж, түмэн олонд хайрлагдсан
Хөгжим бүжгийн коллежийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай ярилцлаа. -Бидний үеийнхэн таны фэнүүд л дээ. “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Нутгийн зам”, “Гэргий”, “Охин үр минь” дуунууд эгшиглэж байх үед бид ч бас амьдралд хөл тавьж байсан. Таны дуунуудын тухай ярина гэдэг эргээд л бидний хориод насны дурсамж сэргэнэ гэсэн үг? -Тэр бас үнэн юм билээ. Сая Д.Сосорбарам, А.Долгор, Ц.Түвшинтөгс, Ш.Чимэдцэеэ бид …
-
6 July
Наадмын өдрүүдэд их багтаамжийн автобус иргэдэд үйлчилнэ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654 зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 659 автобус иргэдэд үйлчилнэ. Үүнд: Дүнжингарав худалдааны төв рүү 07 дугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт 24 чиглэлийн 159 их багтаамжийн автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын …
-
6 July
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан
2016 оны долоодугаар сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан …
-
6 July
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 2. Буд гараг. Найралт эх одтой, Есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Шороо Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр тахиа …
-
5 July
С.Бямбацогт, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын нэгийг Ерөнхий сайдад томилно
УИХ-ын энэ удаагийн сонгуулиар иргэд МАН-ынханд итгэл хүлээлгэж 65 нэр дэвшигчийг нь УИХ-д сонгосон. Хуулийн дагуу олонх болсон нам нь Засгийн газраа бүрдүүлж, улс төрийн томилоог хийх ёстой. Тэгвэл үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан өнөөдөр өглөө УИХ-ын даргаар намын дарга М.Энхболдыг томилуулсан юм. Ингэснээр Ерөнхий сайдад хэнийг томилох вэ гэдэг асуулт олны анхаарлыг бүр ч ихээр татаж эхэллээ. Асуудал анхаарлын төвд …
-
5 July
З.Нарантуяа гишүүн кнопоо андуурав уу ?
2016 оны УИХ НИТХ-ын сонгууль дуусч цаашид 4 жил төр түших эрхэм гишүүдээ ард түмэн сонгосон билээ. Өнөөдөр анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Чуулганаар түр үнэмлэх авсан 76 гишүүн тангарагаа өргөсөн юм. Тангараг өргөхөөс өмнө гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тогтоолын төслийг батлах эсэхийг асуусан асуулгад гишүүдийн 98,7 хувь нь зөвшөөрсөн юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа л ганцаараа кнопныхоо товчлуурыг андуурсан уу эсвэл будилсан …
-
5 July
Үерийн аюулаас дөрвөн хүний амь насыг аварлаа
Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газарт малчин А-гийн гэр, мал, малын хашаатай хамт үерт урсаж, “Verna” маркийн автомашин усанд урсаж хайрганд дарагдсан. Мөн тус багийн “Мараатын ам” гэдэг газарт малчин Б, Э, Т гэдэг 3 айл усанд автсан байна гэсэн дуудлага 2016 оны 06 дугаар сарын 29-ны 21:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын …
-
5 July
Өмнөговийн хоёр нэр дэвшигч давж заалдах шатны шүүхэд ялжээ
Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр материалаа бүрдүүлэн өгсөн ч баримт бичиг дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан хариу аваад байсан тус аймгийн Номгон сумын наймдугаар тойрогт нэр дэвшигч С.Цэрэнбаяр болон Булган сумын гуравдугаар тойрогт нэр дэвшигч Б.Батаа нар Өмнөговь аймгийн сонгуулийн хороог хууль зөрчиж үндэслэлгүйгээр нэр дэвшигчийг хассан гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд хандаж анхан шатанд ялалт байгуулсан. Тэгвэл …
-
5 July
“Хөрөнгөлөг хурандаа” нар Цагдаагийн байгууллагын удирдлагад буцаж томилогдох уу
Ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дох удаагийн УИХ өнөөдөр анхдугаар чуулганаа хуралдуулж, УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөж, УИХ-ын даргаа томиллоо. Өнгөрсөн 4 жилд цөөнх байсан МАН энэ удаагийн сонгуулиар үнэмлэхүй олонхи болж 65 суудал авсан тул удахгүй Засгийн газраа байгуулж, улс орныг удирдан жолоодоно. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэсэн УИХ-аас ойрын өдрүүдэд шинэ Засгийн газрын сайд нар томилогдоно. МАН сөрөг хүчин …
-
5 July
Эрчүүдийг өмгөөлөх 10 өгүүлбэр
1.Эрчүүдэд муу хандах тусам илүү татагдана Энэ их үнэний ортой. Гэхдээ аливаа зүйл хэмжээтэй байх хэрэгтэй. Эмэгтэй хүн янз бүрийн ааш авир гаргаад байх нь эрчүүд болгонд таалагдахгүй нь мэдээж шүү дээ. Судлаачдын үзэж байгаагаар, эмэгтэй хүний ийм зан авир гагцхүү өөрийгөө үнэлж чаддаггүй эрчүүдэд л таалагддаг. 2. Эрчүүд ор хөнжлийн ажилдаа хувиа хичээдэг Эрчүүд сексийн хувьд бол эмэгтэйчүүдээс өмнө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл