Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 25 April

    1072 хувьцааны асуудлаар иргэдийг төөрөгдүүлсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авч байна гэх сургаар иргэд 1072 хувьцаагаа борлуулахаар хонон өнжин цуглаж байгаа талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлыг цагдаагийнхан шалгаж, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны “Стандарт Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарт Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, …

  • 25 April

    Гаалийн татварын хэмжээг нь нэмэгдүүлсэн барааны жагсаалт

    Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн эерэг үр дүнтэй байсан гэж үзэж байгаа. Тиймээс  энэ удаад импортын 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Чанар, стандартын шаардлага хангасан дараах 100 гаруй нэр төрлийн барааг 100 …

  • 25 April

    “Жайка”-тай хамтран хэрэгжүүлэх төсөлд гарын үсэг зурав

      Барилгын салбар нь эрчимтэй хөгжиж байгаа ч барилгын талбай дээр гарч буй осол, эндэгдлийн тоо өсөх хандлагатай болжээ. Түүнчлэн ийм осол гэмтлээс болж хөдөлмөрийн чадвараа бүр алдсан болон түр алдсан иргэн олон байна. Иймд энэхүү асуудлыг яаралтай шийдэх, барилгын осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх явдал зүй ёсоор тавигдах болов. Энэ асуудлын хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-аас Монгол …

  • 25 April

    Авто замын уулзвар цөмөрчээ

    Хятадын төв телевиз тус улсад саяхан авто замын томоохон уулзвар цөмөрсөн тухай мэдээлж, үүнтэй холбоотой дүрс бичлэгийг цацлаа. Энэ бичлэг өнгөрсөн пүрэв гарагт авто замын хажууд байрлуулсан ажиглалтын камерт бичигдэн үлдсэн байна. Цөмрөлт болсон газар нь тус улсын Жөжян мужийн Ханжоу хот дахь томоохон замын уулзвар юм байна. Бичлэгээс замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байх явцад замд цууралт үүсч, улмаар доош …

  • 25 April

    Эклер худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Өнгөрсөн амралтын өдөр буюу 4 дүгээр сарын 24-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд “эклер” идсэнтэй холбоотой 32 хүн хандсан байна. Эдгээр хүмүүсээс шинжилгээ авахад хоолны хордлогот халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч өнөөдрийн байдлаар 17 нь хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурван хүний биеийн байдал хүндхэн байна. “Ньюсвийтфүүдс” ХХК-нд үйлдвэрлэсэн эклерийг худалдан авч идсэн бүх өвчтнүүдэд халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархагаар …

  • 25 April

    Дүүргүүдэд сонгуулийн хороо байгуулагдлаа

    Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сонгуулийг хороодыг байгуулсан. Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Нарийн бичгийн даргаар: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун Гишүүдээр: Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана Нийслэлийн Өмчийн …

  • 25 April

    Монголд “Мафи л үгүйлэгдээд байна”

    “Монгол хүн сэргийлэгч байхад аюулгүй хонодог” гэдэг 1980-аад онд гарч байсан үг бий. Одоо бол цагдаа. Цагдаа хүчний байгууллагад итгэн, сэтгэл тайван аж төрдөг байж. Гэтэл энэ цаг үед ядахдаа хүчний байгууллагынхандаа ч итгэхэд бэрх болж. Шүүх хурал, цагдаагийн байр суурь, мөнгөтэй, нэртэй төртэй тэр ч бүү хэл төр барьж байгаа намын талд “үйлчилдэг” болсон нь эмгэнэлтэй. “Цагдаа цагийн найз” …

  • 25 April

    “Холливуд” Амарааг зодож гэмтээжээ

    Монгол жүжигчдээс Холливудад анх удаа гарч, өөрийн авьяас билгийг хилийн чанадад гайхуулан илүү олон фэнтэй болсон жүжигчин Амарсайхан өнгөрсөн хагас сайн өдөр бусдад зодуулж, хүнд гэмтсэн гэж эх сурвалж мэдээллээ. Түүн рүү ямар ч шалтгаангүйгээр машиндаа суух гэж байхад нь халдсан бөгөөд улс төрийн шалтгаантай гэж хардаж байгаа юм байна. “Намайг Амараа гэдэг” хэмээх цуврал шторкоороо хүмүүсийг байлдан дагуулж, ардчилсан …

  • 25 April

    Шөрмөс татах нь юунаас шалтгаалдаг вэ

    Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаанд хөндүүрлээд байвал дээрх шинж тэмдэг баттай мөн. Ийм зовиурыг багасгахын тулд хоол хүнс болон бусад замаар эрдэс бодисын дутагдлаа нөхөх хэрэгтэй. Шөрмөс татах үеэд хөлөө хөдөлгөж иллэг хий. Мөн булчингаа амрааж хүйтэн жин тавих юм уу спиртийн төрлийн шингэн түрхэж хүчтэй үрээрэй. Урьдчилан сэргийлэхийн тулд …

  • 25 April

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Истанбул хотын захирагч Кадир Топбаш бараалхлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Улаанбаатарт албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч Кадир Топбаш Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Истанбул хотын Захирагч Кадир Топбашийг Улаанбаатар хотод тавтай зочлохыг хүсээд түүний айлчлал хоёр улс, хоёр хотын харилцаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар, Истанбул …

  • 25 April

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны хүүхдүүд шинэ цэцэрлэг, сургуультай боллоо

    Хан-Уул дүүрэгт 2015 онд 5 цэцэрлэг, 1 бага сургууль шинээр ашиглалтад орж, 1500 гаруй хүүхэд багачууд өнгөрсөн онд шинэ цэцэрлэг, сургуульд хамрагдсан байдаг. Тэгвэл энэ онд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн хэсэгт 135 дугаар бага сургууль, 219 дүгээр цэцэрлэг өнгөрсөн 3 дугаар сараас хүүхэд багачуудаа хүлээн авч эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтэнд Нийслэлийн Засаг даргын орлогч …

  • 25 April

    “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны II шатанд оролцох ангиуд тодорлоо

     ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт 04 сарын 11-нээс 04 сарын 23-ны өдрийн хооронд болж өндөрлөлөө. Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги байгууллага оролцсон бөгөөд Зэвсэгт хүчний 350, 084, 017,150, 119, 029, Хилийн 0164, 0252, Онцгой байдлын аврах тусгай анги шалгарч, хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор болов. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын …

  • 25 April

    “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралд Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир “Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн өнөөгийн байдалд судалгаа хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах зорилгоор Олон улсын байгууллагаас …

  • 25 April

    Гэр бүлийн салалтанд “ажилгүйдэл” нөлөөлөөд байна

    Манай улс гурван сая гаруйхан хүнтэй ч эрдэнэс баялагийн “Охь” болсон нутагтай. Тэгсэн ч бид өртэй төртэй, ядуу хоосон амьдарч байна. Бидний амьдралын хамгийн гол асуудал иргэд нь эрүүл бус, эх орон өртэй, хөгшид буурлууд бухимдалтай, залуус нь ажилгүй, “гишгих” газаргүй шахуу болтлоо газар нутгаа хөндүүлэн байна. Ийм нийгэмд бид тэмцэн өдөр хоногийг өнгөрүүлж байгаа нь эмгэнэлтэй. Гэхдээ энэ бүх …

  • 25 April

    ХХААЯ-наас мэдэгдэл гаргалаа

    Монгол Улсын Засгийн газрын 42 дугаар тогтоолоор “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг Хөгжлийн банкны эргэн төлөгдөх хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэж, уг зээлийг арилжааны банкаар болон “Монгол тариалан корпораци” ТӨУҮГ-аар дамжуулан зээлдүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд дээрх хөтөлбөрийн хүрээнд олгогдох зээлийг барьцаагүйгээр газар тариалан холбоогоор дамжуулан олгох тухай мэдээ тарааж байгаа нь ташаа, хуурамч мэдээлэл гэдгийг мэдэгдье. ХХААЯ