Тариаланчдын анхааралд: Ихэнх нутгаар ялангуяа газар тариалангийн бүс нутгаар халуун өдрүүд үргэлжилнэ. 2016 оны долоодугаар сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг,Төв болон зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 хэм, …
Мэдээ мэдээлэл
July, 2016
-
5 July
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 1. Ангараг гараг. Өглөгт охин одтой, нэг цагаан мэнгэтэй, шар хулгана өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Гал Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр …
-
4 July
Тэд бол залуу үеийн Лидерүүд
Ховд, Хэнтий, Эрдэнэт нутгийн гурван хүү Монголын оюутны холбоонд хамт зүтгэж олон мянган залуусын дуу хоолой болон ажиллаж байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр энэ 3 лидер залуус төрийн өндөр албан тушаалтан болж мөн л ард түмний, Монгол улсын нийт хэрэглэгч, аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл болж цаг наргүй ажиллаж байна. Д.Мөнхтөр, Э.Галбадрах, Д.Гантулга гэсэн гурван залуу өөр өөр улс төрийн намд харьяалагддаг …
-
4 July
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсч, салбар хороодын ажлын явцтай танилцлаа. Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байгааг салбар хорооны дарга нар танилцууллаа. Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдаж, 1000 гаруй сур харваачид, 80 багийн 800 гаруй …
-
4 July
Дархан-Уул аймгийн хуваарь олголт энэ сарын 6-8 өдрүүдэд явагдана
Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 15-19-ний өдрүүдэд болсонтой холбоотойгоор аймгийн Боловсрол соёлын газрын СХШҮ-ний мэргэжилтэн Д.Соёлмаатай ярилцлаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил хэдэн сурагч ЭЕШ өгсөн бэ? Элсэлтийн ерөнхий шалгалтанд 1434 шалгуулагч бүртгүүлснээс 1411 нь шалгалтанд орсон. Давхардсан тоогоор 5387 шалгуулагч шалгалтанд орохоор бүртгүүлснээс 97,3 хувь нь буюу 5243 хүн шалгалтанд хамрагдсан. Хэдэн судлагдахуунаар, судлагдахуун тус бүрээр хэд хэдэн …
-
4 July
Луувангийн шүүс нь тамир, тэнхээг сэргээдэг
Лууван нь өдөр тутам идэх ёстой хүнсний жагсаалтад зайлшгүй байх ёстой. Лууванд байдаг А аминдэм болон каротин нь нүдний харааг сайжруулна. Мөн хүний биед шууд шингэж маш их энерги өгдөг, цагаан сахар шиг хорт нөлөө үзүүлдэггүй тодорхой хэмжээний сахар лууванд агуулагддаг. Таны дархлааны систем өвчинтэй тэмцэх хүчтэй болж, таныг эрүүл саруул, хүчирхэг байлгахад лууван тус болдог. Их хэмжээний лууванг, ялангуяа …
-
4 July
Нүүрээ зөв будах арга / бичлэг/
Нүүр будалтын техникээс сонирхуулая. Урин дулаан цагт сайхан хувцаслаад, зөв будаад өөдрөг алхаарай хүүхнүүдээ.
-
4 July
АН-ын жолоог хэн атгах вэ?
Ялагдлын дараах АН-ын дарга хэн байх вэ? Гэх асуулт тавигдах нь. Унасан “бөхчүүдийн” хувьд ухаарлын 4 жил ирж байгаа. Харин УИХ-ын гишүүнээр сонгогдож өрсөлдөөний босгыг даван тунаж үлдсэн лидер хүнээ намын дарга болгохоор яригдаж эхэлжээ. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн, АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг С. Эрдэнэ АН-ын дарга болох нь тодорхой болоод байна. Харин УИХ-ын гишүүн Д. Эрдэнэбат АН-ын ерөнхий нарийн …
-
4 July
Толгойтын замыг өргөтгөн шинэчилж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо
Орбитын уулзвараас Толгойтын эцэс үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд гүүрний засварын ажлыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл хийх тул нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтийг өөрчиллөө. Дээрх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний: Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник“, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:16 “Баруун салаа-Далангийн зас-10-р хороолол”, Ч57 “Улаан …
-
4 July
Өглөөний гадилтай дэглэм өдөрт 1кг тураана
Хоол сойх өглөөний энэхүү дэглэмийн ачаар өдөрт 1кг турах боломжтой. Өглөө бүр гадил идэхэд та 7 хоногт 7 кг турна гээд төсөөл дөө. Үүний тулд та их өлсч, хоолны зуршлаа өөрчлөх шаардлагагүй. Японы эрдэмтэн Хироси Ватанабегийн санаачилсан дэглэм их энгийн, өглөө 1 ширхэг шинэхэн гадил идэж, аяга бүлээн ус уух ёстой. Энэ л таны өглөөний цайг орлоно. Үд хүртэл өөр юм …
-
4 July
Наадамд зодоглох бөхчүүдийг 8-10-ны хооронд бүртгэнэ
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 1024 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг 2016 оны 7-р сарын 8, 9, 10-ны өдрийн 10.00-17.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. …
-
4 July
“Гурван бүдүүн” хамтлаг “CLUB 24”-д дуулна
Монголын дууны урлагт өөрсдийн байр сууриа хэдийнээ олсон хамтлаг бол “Гурван бүдүүн”. Өвөрмөц нэрээрээ анх олны анхаарлыг татаж удалгүй “Цуг алхая”, “38-тай аав”, “Ижийгээ гомдоох учиргүй” зэрэг дуугаараа сонсогчдыг байлдан дагуулсан билээ. Тус хамтлаг нь ирэх баасан гаригт буюу энэ сарын 08-ны үдэш “CLUB 24”-д тоглолтоо хийх гэнэ. “CLUB 24” ресторан нь их хотын залуусынхаа ажлын алжаал, стрессийг тайлахын тулд …
-
4 July
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр 5 жилийн турш Хятад кино гарна
МҮОНТ-ийн 1-р сувгаар 2014 оны Хятадын хамгийн олон үзэгчтэй кино “Бээжингийн залуус” олон ангит кино гарч эхэллээ. Энэ нь БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол улсад айлчлал хийх үеэрээ хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор Хятадын олон ангит киног Монголын Үндэсний телевизээр гаргах тохиролцоонд хүрсэнтэй холбоотой гарч буй анхны кино аж. БНХАУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд …
-
4 July
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл