Дөнгөж төрсөн ээж танд зориулж байна

38205-Mommy-And-Baby

1. Алхах
Яагаад сайн бэ: Алхах бол төрсний дараах ядарч, сульдсан биеийг сэргээх, чангалах хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн арга юм.

Хэрхэн алхах вэ: Эхлээд ойрхон газар удаанаар алхах хэрэгтэй. Цаашдаа бага багаар туулах газраа болон алхах хурдаа нэмээд байгаарай. Хэрвээ бие чинь тийм ч сул биш байгаа бол хүүхдээ салхилуулангаа үзэж, харах юмтай, сайхан газраар алхаж болно. Ингэхдээ хүүхэддээ эвтэйхэн байдлаар хоёр гараараа зөвхөн тэврэх биш үүрэх маягаар өөртөө бага зэрэг ачаалал өгч алхвал эргээд хэвийн жиндээ ороход чинь илүү үр дүнтэй байх болно.

2. Гүнзгий амьгаа авч байх
Яагаад сайн бэ: Энэ дасгалыг бол чи хэзээ л бол хэзээ хийж болохоос гадна хангалттай сайн гүнзгий амьсгаа авч амьсгалын дасгал хийж байх нь гэдэсний булчинг амраахаас гадна дараа нь гэдэсний дасгал хийж гоолиг бэлхүүстэй болох эхний алхам чинь байх болно.

Хэрхэн амьсгалах вэ: Өөрийнхөө өндөрт таарсан эвтэйхэн сандал дээр суугаад нуруугаа цэх болгосныхоо дараа гүнзгий амьсгаа авч удаанаар гаргана. Амьсгаагаа гаргахдаа гэдэснийхээ булчинг аль болох чанга байлгах хэрэгтэй шүү. Хэдий удаан гэдэсний булчингаа чанга барьж гүнзгий амьсгаа авна төдий чинээ сайн.

3. Толгой, мөрний дасгал болон гэдэсний таталт
Яагаад сайн бэ: Эдгээр дасгалууд нь чиний биеийн ерөнхий хүчийг сайжруулна. Суларсан булчингууд чангарахаас гадна гэдэсний илүүдэл өөхийг шатаах чадалтай.

Хэрхэн хийх вэ:
– Толгойн дасгал: Шалан дээр өвдгөө нугалаж дээш харж хэвтэнэ. Хоёр гараа биедээ наана. Гэдэсний булчингаа аль болох суллаж амьсгалаа тогтмол жигд авна. Ингээд бэлэн болмогцоо зөвхөн толгойгоо өргөн, эрүүгээрээ цээж рүүгээ түрнэ. Толгойгоо өргөхдөө амьсгалаа аваад буцаад буулгахдаа амьсгалаа гаргаарай.
– Мөрний дасгал: Толгойн дасгалаа 10 удаа хийсний дараа яг тэр байрлалаа хадгалан энэхүү дасгалыг хийнэ. Амьсгалаа аваад толгойгоо өргөхдөө мөрөө шалнаас хөндийрүүлэн хоёр гараа өвдгөндөө хүргэнэ. Хэрвээ ингэж хийхэд хүзүү таталдаж мэдрэгдэж байвал хоёр гараа толгойн ардаа аваад хийж болно. Гэхдээ гараараа толгойгоо татаж болохгүй гэдгийг санаарай.
– Мөрний дасгалаа мөн л 10 удаа хийснийхээ дараа байрлалаа хадгалан гэдэсний таталт хийнэ. Гараа өөрийн хүссэнээр байрлуулаарай. Нэг удаа татахдаа буцаж эхний байрлалдаа орохын өмнө дор хаяж 2 секунд барьж байж буцна. Дасгалаа хийхдээ чөлөөтэй амьсгалахаа битгий мартаарай.

4. Кегелийн дасгал
Яагаад сайн бэ: Энэхүү дасгал нь төрсний дараа давсаг, үтрээний булчинг чангалж, шээс задгайрахаас сэргийлэхээс гадна аарцагны булчинг бэхжүүлж өгнө. Ингэснээр инээх, ханиах, найтаах үед шээс дусагнах зовиур арилна.

Хэрхэн хийх вэ:
– Шээсээ барьж байгаа мэт үтрээ, аарцагны булчинг чангалж 5 секунд болно.
– Үтрээ, аарцагны булчинг өмнөхөөсөө арай илүү чангалж ахин 5 секунд бариарай.
– Мөн дахин арай илүү чангалж 5 секунд барина.
– Булчингаа суллахдаа аажмаар дээрхийн адил дарааллаар сулална.

Энэхүү дасгалыг 10 –н тоонд өдөрт 3 удаа хийх хэрэгтэй.

Эцэст нь эргээд хэвийн жиндээ орох нь хэцүү гэж бодон, өөрийгөө толинд харж сэтгэлээр унах хэрэггүй шүү. Бүхий л бүсгүйчүүд төрснийхөө дараа илүү чадалтай, өөртөө итгэлтэй болсон байдаг шүү дээ. Чи ч бас чадна.

Best Nanny Agency- Хүүхэд асрагч зуучлал page

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …