Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 29 June

    Айлуудын ам бүл гэнэт нэмэгдэж сонгуульд луйвар явагдаж эхэллээ

    Сонгуулийн луйвар явагдаад эхэллээ. Тухайлбал  УИХ-ын сонгуулийн 50-р тойрогийн нутаг дэвсгэр буюу БЗД-ийн  18-р хорооны  147-р цэцэрлэг дээр саналаа өгч байгаа иргэдийн  дунд маргаан үүслээ. Учир нь тус хороонд оршин суугч иргэн А.Баттамирын гэрийн хаяг дээр огт танихгүй хүний хэр бүртгэгдсэн байна. Тэрээр өнөө өглөө санал хураах байранд  саналаа өгөхөөр очиход өөрийнх нь гэрийн хаяг дээр 1987 онд төрсөн Ганчимэг …

  • 29 June

    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл саналаа өглөө

    Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл 2016 оны УИХ болон ИТХ-ын сонгуульд саналаа өгөхөөр 45-р сургуулийн 59-р тойргийн 7-р хэсгийн санал авах байранд гэргий Б.Дэлгэртуяагийн  хамт саналаа өглөө.

  • 29 June

    Сонгуулийн ирц 12 цагийн байдлаар 23.3 хувьтай байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 10 нам, 2 эвслээс нэр дэвшигч 282, 4 бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байна. Нийслэлийн 9 дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирц 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. 12.00 цагийн урьдчилсан …

  • 29 June

    Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 4412 сонгогчийн санал авчээ

    Өчигдөр 09:00-20:00 цагийн хооронд нийт 4691 иргэнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа авахаас 4412 сонгогчийн саналыг авсан байна. Эх сурвалж:Medee.mn

  • 29 June

    Монголын хамгийн өндөр усан оргилуур ашиглалтад оржээ

    Өнгөрсөн мягмар гаригт Өмнөговь аймагт Монгол улсын хамгийн өндөр оргилох усан оргилуур ашиглалтад орсон байна. Тус оргилуурын өндөр 42 метрт хүрдэг ажээ. Говь нутагт ийнхүү хүүхэд залууст төдийгүй нийт иргэдэд зориулсан бүтээн байгуулалт хийж байгаад нутгийнхан удирдлагууддаа талархаж байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн нутгийнхан бус дотоод гадаадын жуулчдыг татсан ажил болжээ.

  • 29 June

    Томоохон зах, үйлчилгээний төвүүд амарч байна

    Иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр рүү шилжүүлсэн бөгөөд Лхагва гарагт захууд ажиллахгүй. Мөн энэ өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод …

  • 29 June

    МАН-ын дарга М.Энхболд саналаа өглөө

    УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 29-ний 07.00 цагт орон даяар эхэлсэн билээ. Тэгвэл Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд нийслэлийн 23 дугаар сургуулийн байранд саналаа өгсөн юм. Энэ үеэр тэрбээр ард иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, сонголт нь мэргэн байхыг хүсэн ерөөжээ.    

  • 29 June

    УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд саналаа өглөө

    Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр /2016.06.29/ улс орон даяар явагдаж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд гэр бүлийн хамт Улсын Их Хурлын сонгуулийн  59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байранд 11.40 цагт саналаа өглөө. Тэрбээр, энэ удаагийн Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль хуулийн …

  • 29 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саналаа өглөө

    Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр /2016.06.29/ улс орон даяар явагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд  Чимэдийн Сайханбилэг өнөөдөр 12:30 цагт Их Хурлын сонгуулийн 56 дугаар  тойргийн 3-р хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрбээр нар хур тэгширсэн энэ өдөр нийт ард түмэндээ сонгуулийн баярын мэндийг хүргэж байна. Өнөөдөр үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу монголын ард түмэн …

  • 29 June

    А.Мөнх-Эрдэнэ, Б.Нэмэхбаяр нар Хөлөнбуйрт түрүүлжээ

    БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж манай 11 бөх барилдсанаас 9 бөх нь медалийн төлөө өрсөлдөж 1 хүрэл, хошой алт, 3 мөнгөн медаль хүртжээ. 57 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Алтансүхийн Мөнх-Эрдэнэ алт,  ҮБТДС-ийн бөх Дамдингийн Балжинням мөнгө, …

  • 29 June

    Ц.Элбэгдорж: Сонгууль шударга болно гэдэгт итгэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өгсний дараа “Сонгуульдаа ирж саналаа өгнө гэдэг иргэний үүргийн асуудал. Сонгууль хуулийн дагуу шударга болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ард түмний амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна. Та бүхэнд баярлалаа” …

  • 29 June

    АН-ынхан архи тарааж байгаад баригдлаа

    Архангай аймгийн Их тамир сумын Ардчилсан намын сонгуулийн штабын нэр бүхий ажилтнууд сонгуулийн өмнөх шөнө иргэд сонгогчдод архи тарааж байгаад газар дээрээ баригдлаа. Тус сумын сонгуулийн штабын ажилтан Г.Баярсайхан, Архангай аймгийн “Хүч” клубын тэргүүн Ц.Батзориг, Д.Бат-Од нарын бүлэг хүмүүс иргэд сонгогчдод архи тарааж байна гэсэн мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, хошууч Анхбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн ирж шалгасан …

  • 29 June

    Гэрийн нөхцөлд үсээ хэрхэн арчлах вэ?

    Үсэнд тэжээл дутагдсанаас болж хугарч гэмтэн, өнгөө алддаг.Иймд гэрийн нөхцөлд үсээ хэрхэн арчлахыг зөвлөе. Үсээ угаасны дараа цайгаар хар цай, байхуу аль ч байж болно. (Зайлахад өнгө нь амархан сэргэдэг) Хоёр аяга цайнд хоёр хумс сармис няцлан хийж буцалгаад угаасан үсээ сайтар зайлж шавшина. Зайлсан үсээ алчуураар боож  20-25 минутын дараа үнэр гаргах төдий ангиржуулагчаар угаа. Ингэснээр таны үсний өнгө …

  • 29 June

    Дархан-Уул аймгийн хэмжээнд 67218 сонгогч саналаа өгөх дүн гарчээ

    Өнөөдөр Монгол Улсын Их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр. Энэ өдөр улс даяар 7:00-22:00 цагийн хооронд иргэдийн саналыг  Сонгуулийн санал авах байранд санал тоолох төхөөрөмжөөр авч байна. Харин Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ удаагийн сонгуульд 39 санал авах байранд 316 төрийн албан хаагч ажиллаж байна. Дархан-Уул аймагт сонгуулийн өгөх насны 67218 сонгогч саналаа өгөх …

  • 29 June

    Цагдаагийнхан ажил хаяжээ

    Бразилын Рио-де-Жанейро мужийн цагдаа нар ажил хаяжээ. Цагдаагийн албан хаагчид цалинг нь хугацаанд нь тавихгүй байна хэмээн эрх баригчдаа буруутгасан байна. Рио-де-Жанейро мужийн Цагдаагийн газраас “Цагдаагийнхан ажил хаясан. Нийт цагдаагийн албан хаагчдын 70 хувь нь уг ажил хаялтад нэгдсэн” гэж мэдэгджээ. Ажил хаялтын улмаас осол нэмэгдэж, гэмт хэргийн хандлага өссөн талаарх дуудлагыг иргэд мэдэгдсэн байна. Цагдаагийхан яаралтай хэргээс бусад бүх дуудлага, …