Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 11 April

    АТГ-аас шинээр гурван хэрэгт эрүү үүсгэжээ

    Авлигатай тэмцэх газар 2016 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 19 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 72 хэрэгт мөрдөн байцаалтын …

  • 11 April

    Өсвөрийн шатарчдын ААШТ-ээс Монголын баг 36 медаль хүртжээ

    Өсвөрийн шатарчдын ААШТ манай улсад анх удаа болж байгаа. Уг тэмцээнд Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, БНСУ  зэрэг нийт 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчид оролцож байна. Өсвөрийн шатарчдын ААШТ дараахи гурван төрлөөр явагдана. Түргэн /Блиц/ Түргэвчилсэн /Рапид/ Стандарт /Classic/ Тэмцээний түргэвчилсэн (рапид) тоглолтын тэмцээн өчигдөр болж 438 шатарчин швейцарь системеер 7 өрөг тоглож, …

  • 11 April

    Олон улсын шинжээчдийн баг ажиллаж байна

    Сүүлийн жилүүдэд Монгол улсад мах, чацаргана, ноос, ноолууран эдлэл зэрэг экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч байгаа. Тиймээс ч гадаадын зах зээлд аливаа бараа бүтээгдэхүүнийг гаргахад лабораториор үнэлүүлдэг бөгөөд эдгээр үнэлэдэг лабораторийн байгууллагууд өөрсдөө хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байх шаардлагатай байдаг. Ялангуяа итгэмжлэлийн байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх нь гадаадын зах зээлийн үнэлгээ буюу олон улсын түвшинд шууд хүлээн зөвшөөрөгдөх …

  • 11 April

    Хүүхдийг ослоос сэргийлэх өдрийг тэмдэглэлээ

     “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг өчигдөр ЗЦГ-аас  “Хүннү малл” төвд зохион байгуулав. Жил бүрийн энэ өдрийг зам тээврийн осол, зөрчилд өртөх  хүүхдийн тоо буурахгүй, өссөн мэдээтэй угтдаг нь харамсалтай. Уг нь замын хөдөлгөөний тухай шинэ хууль болон жолооч нарын зөрчлийн оноог тооцох журам хэрэгжиж хяналт сайжирсантай холбоотой  зам тээврийн осол, зөрчил багасч байгаа. Гэвч бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй нэмэгдсээр байна. Сүүлийн …

  • 11 April

    “Ирээдүйн мистер” бодибилдингийн тэмцээн болно

    Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ИРЭЭДҮЙН МИСТЕР тэмцээн анх 1996 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдаж энэ жил 20 дахь удаагийнхаа тэмцээнийг Улаанбаатар паласийн Рояаль танхимд 2016 оны 4-р сарын 16-ны бямба гарагт хийхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тус тэмцээн нь клубүүд болон тамирчдын оролцоогоор Бодибилдингийн УАШТ-тэй дүйцхүйц хэмжээнд болдог. Мөн шинэ залуу тамирчдад боломж олгож …

  • 11 April

    “Монгол цэргийн жавхаа” уралдааны дөрөв дэх жилийн нээлт боллоо

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас санаачлан БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-тай Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны  4  дэх жилийн нээлт өнөөдөр боллоо. Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги байгууллага оролцож байгаа. Хоёр  үе шаттай уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр эхэллээ. Уралдаан энэ сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тус уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба …

  • 11 April

    Л.Наранбаатар ажлаа өглөө

          УИХ-ын дарга З.Энхболдыг  “эдийн засгийн алуурчин” хэмээн буруутгаж, оймсоо шидсэн Л.Наранбаатар ажлаа өгчээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр Дарханы АН-ын хорооны даргын албыг өгсөн байна. Түүний оронд  Г.Баянмөнхийг сонгож, өнгөрсөн бямба гарагт болсон Дархан-Уул аймгийн АН-ын хорооны хурлаар баталгаажуулжээ. Эх сурвалж: Unen.mn

  • 11 April

    Энэ сарын 18-наас зам барилгын ажил эхэлнэ

      Энэ жил 14 чиглэлд нийт 1014 км зам, гүүр ийн ажлыг Зам Тээврийн яамны захиалгаар, Сангийн яам, Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөсөн байна. Автозамын салбарынхан бүтээн байгуулалтын ажлын нээлтээ энэ сарын 18-ны өдөр хийж, замчид нэгэн зэрэг таван цэгээс их ажлын гараагаа эхлэхээр болжээ. Зам харилцааны чанарыг зайлшгүй сайжруулах шаардлагатай байгаа Ховд, Завхан, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймгууд …

  • 11 April

    Инфляци өнгөрсөн сард 1.7 хувьтай гарчээ

    Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас 2016 оны эхнээс тооцсон инфляци өнгөрсөн гуравдугаар сард 1.7 хувьтай гарсан гэж урьдчилсан байдлаар мэдээллээ. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад инфляцийн хурд нь буурчээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард 0.7 хувьтай байсан сарын инфляци гуравдугаар сард 0.5 хувийн өсөлттэй гарчээ. Хөдөө орон нутгаас долоон аймгийн хэрэглээний үнийн индекс улсын дунджаас доогуур байгаа аж. Ялангуяа Баян-Өлгий …

  • 11 April

    Ганцхан өдрийн дотор нэг терабайт мэдээлэл татжээ

    Австралийн иргэн Жон Зашвери ганцхан өдрийн дотор үүрэн гар утасныхаа цахим сүлжээг ашиглан нэг терабайт мэдээллийг хуулбарлаж чадсан байна. Сүйхээтэй эр тэндхийн үүрэн гар утасны оператор компани Telstra-гийн явуулсан ажиллагааг тун ч овжиноор ашиглажээ. Тус компани Free Data Day гэдэг үйл ажиллагааг явуулахдаа үүрэн гар утасны интернэт ашиглагчдаас бүтэн өдрийн турш төлбөр аваагүй аж. Ийм маягаар тус компани сүүлийн хоёр …

  • 11 April

    МАН-ын УЗ өнөөдөр хуралдана

    МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 18.00 цагт Тусгаар тогтнолын ордноо болно. Тус хуралдаанаар МАХН-тай эвсэх эсэнх асуудлыг голчлон хэлэлцэх бөгөөд 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр зэрэг намын дотоод асуудлыг ярилцах аж.

  • 11 April

    АСЕМ-ын зочдод үйлчлэх тогооч нар ур чадвараараа өрсөлдөв

    АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад ирэх зочид, төлөөлөгчдийг хүлээж авах түнш 47 зочид буудлын рестораны тогооч нарын дунд зохиогдох ур чадварын тэмцээний эхний шат 4 дүгээр сарын 8-нд  “Их тэнгэр” цогцолборт боллоо. Дөрвөн шаттай үргэлжлэх энэхүү тэмцээний эхний хэсэг нь өглөөний цай бэлтгэх бөгөөд энэ удаад 12 зочид буудлын 40 гаруй тогооч оролцож, богино хугацаанд шинэлэг санаа бүхий, амт чанартай зууш, …

  • 11 April

    Н.Номтойбаяр: Ч.Сайханбилэг алдаагаа давтлаа

    УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “алдаагаа” ухаарч, уучлалт гуйх шаардах бичгийг дахин хүргэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодруулахад “Эдийн засгийн форумын үеэр үндэсний томоохон компаниудаа өр зээлтэй гэх мэтээр ярьсантай нь холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүлцэл өчих шаардлах бичиг хүргүүлсэн. Уг шаардах бичигт “Улстөржилтийг чуулганы танхимд хийе, гадаадын дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчдын өмнө …

  • 11 April

    “Төрийн шагналын тухай хуулийн төслийг дэмжихгүй”

    УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн байна. Учир нь төр улсдаа олон жил зүтгэж гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн ахмадуудыг гаргуунд нь гаргаж ард иргэдээ хямраах …

  • 11 April

    Хөдөлгөөнт постыг 24 цагаар ажиллуулж эхэллээ

    Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс  “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа эрх зүйн зөрчил, гэмт хэргийн шалтгаан нөхцөлд криминологи судалгаа тогтмол хийж, уг судалгаанд суурилан 100 айл, “Хангай” хотхон орчимд цагдаагийн хөдөлгөөнт постыг 24 цагаар байршил сэлгэн ажиллуулж, хөршийн хяналтын бүлэг, иргэдээс мэдээ мэдээлэл …