Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 13 April

    АН доторх асуултын тэмдэг

    Ийм асуултын тэмдгүүд АН-д олон. Эдгээр асуултын тэмдгүүд нь бүр анхаарлын тэмдэг болж өөрчлөгдөж байх шиг. Өнгөрсөн долоо хоног АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол улсаа хувааж идэх увайгүй бодлого явуулж байна. Улс төрийн энэ хуйвалдаан бүхний цаана байгаа хүнийг өнөөдөр түүн шиг ил цагаан нэрлэх хүн байхгүй байгаа. Иймд би өөрийн амаар энэ хүн …

  • 13 April

    Т.Санчир ”Үнэ цэнэтэй тоглогч” боллоо

    МҮСБХ-ны Үндэсний Супер лигийн 2015-2016 оны хамгийн нэр хүндтэй шагнал “УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ”-оор Баянгол Сентоза Ирвэсүүд багийн тоглогч ОУХМ Тунгалагийн Санчир шалгарчээ.Т.Санчир 30.2 оноо 7.8 самбар, 4 дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлтийг үзүүлж, баг нь II байраар плэйоффт шалгарсан юм байна.   Эх сурвалж: Zaluu.com

  • 13 April

    Монголчууд дэлхийн брэнд “Mobil 1”-ийг хэрэглээд 20 жил болж байна

    Авто машины хамгаалалт хамгийн сайн байх ёстой. Нөхцөл өөрчлөгдөвч нөлөө нь өөрчлөгдөшгүй, хамгийн шилдэг тос, тосолгооны материал  “Mobil 1”-ийг монголчууд хэрэглээд 20 дахь жилтэйгээ золгож байна. Тос солилгоо эхэлж буй энэ үед та бүхэндээ тус брэнд болон тос, тосолгооны материалын сүүлийн үеийн мэдээллээс багцлан хүргэе. Бусадтай харьцуулшгүй чанар “Mobil 1”-ийн тухай Оросын тос, тосолгооны материалын дараа гуравдагч орон буюу АНУ-аас …

  • 13 April

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана

    12, 13/IV Налайх 10.00-18.00 Уурхайнууд, 314-р ЦА, Бласт ХХК болон эдгээрийн ойр орчмоор 13/IV Баянзүрх 10.30-17.30 16, 12, 10-р хороо 16-р хороолол Цэргийн 21, 22, Сүүний 22,  27, Да хүрээ 66И, Ж,  27,  29-р байрууд, 44, 53-р сургууль, 40-р ясли, Өнөр бүл төв, Өгөөмөр монгол, БХЯ, ШШГЕГ-ын ЦТП, 12-р хороо 14, 15, 16, 17, 18, 21, Жанжны 12-21-р гудамж, 20-р …

  • 13 April

    Нийтийн тээврийн суурь судалгаа хотын нэгдсэн программ хангамжийг боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/273 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх “Нийтийн тээврийн суурь судалгаа, Улаанбаатар хотын нэгдсэн программ хангамж” боловсруулах 600 сая төгрөгийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг …

  • 13 April

    Нийслэлийн хэмжээнд 3500 мод бутанд хэлбэржүүлэлт хийлээ

      Нийслэлийн хэмжээнд энэ онд нийтийн эзэмшлийн 110 гудамж, цэцэрлэгийн 98 га талбайн ногоон байгууламжийг арчилж, хамгаалах юм. Арчилгааны ажлын хүрээнд мод, бут сөөг хэлбэржүүлэлтийн ажлыг 03 дугаар сарын 21-нээс 04 дүгээр сарын 10-ны хооронд хийв. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 1000,  дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 2500  улиасыг хэлбэржүүлж, хотын хэмжээнд нийт 3500 мод бутанд тайралт хийлээ. Тайралт хэлбэржүүлэлт …

  • 13 April

    Дорнодын экс засаг дарга С.Ганбатыг шүүх хуралдаан 4 дэх удаагаа хойшилжээ

    Дорнод аймгийн засаг дарга асан С.Ганбатыг шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшлогджээ. С.Ганбат нь “тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, ашигласан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдан шүүхэд шилжээд байгаа ажээ. Түүнийг шүүх хурал өчигдөр болох ёстой байсан боловч гурван өмгөөлөгчийн нэг нь давхар шүүх хуралтай учир хойшлуулах хүсэлт гаргаснаар энэ сарын 19 хүртэл хойшилсон байна. Гурвын гурван өмгөөлөгч авахыг бодоход их л …

  • 13 April

    Сагсан бөмбөгчид Тайван улсад бэлтгэгдэж байна

    Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо өндөр зэрэглэлийн тамирчид, боловсон хүчин бэлтгэх зорилгын хүрээнд Тайвань Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны гэрээний дагуу өнгөрөгч 2-р сард бакалаврын зэрэгт 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцахаар 5 эрэгтэй, 2 эмэгтэй тамирчид Тайвань улсыг зорьсон билээ. Эдгээр 7 тамирчин нь өсвөр үе, залуучуудын тэмцээнээс шалгаран Монгол Улсын өсвөрийн шигшээ багт багтан …

  • 13 April

    Улаанбурхнаар 15540 хүн өвчилжээ

    Үндэсний Статистикийн газраас Монгол Улсын энэ оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн  байдлыг танилцууллаа. Оны эхний улиралд халдварт өвчнөөр өвчлөгчид 25355 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16247 хүн буюу 2.8 дахин нэмэгджээ. Өвчлөгчдийн тоо нэмэгдэхэд 15540 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн байна. Вируст хепатитаар өвчлөгчид 113 хүн буюу 44.1 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 435 хүн буюу 21.9 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид …

  • 13 April

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг танилцуулах үндэсний семинар “Tуушин” Зочид буудлын Соёмбо хурлын танхимд болно. Арга хэмжээний үеэр УУЯ, БОАЖНХЯ, Азийн сангийн суурин төлөөлөгч, АМГ, МХЕГ, Тогтвортой бичил уурхай төсөл, Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, орон нутгийн удирдлага, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар мэдээлэл хийнэ. Утас: 99113499 09.00 цагт: “Нийгмийн даатгалын системд …

  • 13 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 16, 12, 10-р хороо 16-р хороолол Цэргийн 21, 22, Сүүний 22, 27, Да хүрээ 66И, Ж, 27, 29-р байрууд, 44, 53-р сургууль, 40-р ясли, Өнөр бүл төв, Өгөөмөр монгол, БХЯ, ШШГЕГ-ын ЦТП, 12-р хороо 14, 15, 16, …

  • 12 April

    Малчдад хүмүүнлэгийн тусламж илгээлээ

    Нэгдсэн Үндэстний Байгууллагаас, Монгол Улсын Засгийн газарт өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчин өрхөд тусламж үзүүлэх ажилд дэмжлэг үзүүлэн, малчин өрхийг хэрэгцээтэй зүйлээр хангаж, тусламж үзүүлэн ажиллаж  байна. Уг тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын үеийн яаралтай тусламжийн сангийн  2.4 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс тэжээл, ядарч доройтсон малын эрүүл мэндийг дэмжих сувилалын багцыг …

  • 12 April

    48.8 мянган хүн ажил идэвхтэй хайж байна

    Өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлэн  ажил идэвхтэй хайж байгаа 48.8 мянган хүн байгаагийн  25.7 мянга нь эмэгтэйчүүд байна. Ажиллах хүчний судалгааны 2015 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй хүн  96.5 мянга байсан юм. Ажил идэвхтэй хайгчдын  35.4 мянга нь эрхэлсэн ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.1 мян.хүн буюу 6.3 хувиар, өмнөх сарынхаас 0.3 мянган хүн буюу …

  • 12 April

    Олон улсын хэмжээнд зохиогдох “Wonder baby” загварын шоунд оролцох бяцхан моделиуд тодорлоо

    Азийн загварын агентлагаас анх удаа зохион байгуулсан, “Wonder baby Mongolia 2016” бяцхан моделиудын загварын шоу явагдаж шилдэг моделиудаа шалгарууллаа. 5-11 насны 33 бяцхан хүүхдүүд тав хоногийн сургалтанд хамрагдаж бэлтгэгдээд өнгөрөгч амралтын өдрүүдэд Fashion TВ-ийн зааланд амжилттай болж өндөрлөлөө. Шилдэг цомын эздээр М.Гэрэлтэх, С.Содонгоо, Э.Сэлэнгэ, Б.Одмаа, Ж.Иохен-Бишрэлт, Марал-Үжин нар Шанхайд зохиогдох “Wonder baby” шоунд оролцохоор боллоо. Удахгүй шилдэгүүд маань Хөх хот, …

  • 12 April

    Д.Батсүх: Дээгий хамтлагаас гарахаа бидэнтэй ярилцаагүй

    1995 онд “Номин” хамтлаг, бүжгийн “Талст” хамтлагтай нэгдсэнээр “Сүүлчийн удаа”, “Гэрэл сүүдэр” зэрэг анхны уран бүтээлүүдээ хүргэж, тухайн үед залуусыг байлдан дагуулснаар одоогийн  “Номин талст” хамтлаг байгуулагдсан түүхтэй. Тасралтгүй арван жил уран бүтээл туурвиж фэнүүдээ баясгасан тус хамтлагийнхан ойн баярынхаа дараахан буюу 2007 онд түр завсарлаж буйгаа дуулгаж, тэдний дууг олон жил үнэнчээр сонсч ирсэн залуусыг гонсойлгосон. Таван жил хамтарсан …