Чингис хаан Үндэсний музей Монгол бахархлын танхимдаа нь хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Гиннесийн дээд амжилт үзүүлсэн Монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээсэн билээ. Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж, Монгол хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг гайхуулан “Гиннесийн амжилт”-д бүртгэгдсэнийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-д үзмэрүүд болгон төрсөн эгч дүүс болох …
Мэдээ мэдээлэл
August, 2025
-
14 August
Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Оросын Шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-ийн баруун талд орон сууцны барилга барих асуудлыг тухайн орчмын оршин суугчид эсэргүүцэж байна. Тухайн орчимд ногоон байгууламж барих хүсэлтийг иргэд 10 гаруй жилийн турш холбогдох газруудад өгөөд байгаа боловч одоо болтол шийдэгдээгүй. Гурван аж ахуйн нэгжийн газарт маргаан үүсэж, орон сууцны барилга эхлүүлэх тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрт …
-
14 August
Зээлийн мэдээллийн сан тогтмол шинэчлэгдэж, зээлжих зэрэглэл тогтоосноор иргэдийн санхүүгийн төлөвлөлт сайжирна
Монгол Улсын банкны салбарын чанаргүй зээлийн үлдэгдлийг бууруулах чиглэлээр банк, санхүүгийн салбарт мөрдөх хууль тогтоомжийг нийгэм, эдийн засаг, салбарын хөгжилтэй уялдуулж шинэчлэн сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага үүссэн. Зээлийн мэдээллийн санд 12 банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд иргэн, аж ахуй нэгжийн зээл, …
-
14 August
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн таван багц тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж санал ирүүлжээ
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан бөгөөд өнөөдөр нээлээ. Уг багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж буй. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлжээ. Үнэлгээний …
-
14 August
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт хүлээн авч дуусахад 4 хоног үлдлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан хүлээн авч байна. 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас нийслэлд 135,582 хүүхэд байна. Үүнээс одоогийн байдлаар 100,000 хүүхэд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ цахимаар ирүүлжээ. Энэ жил 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс …
-
14 August
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн зургаадугаар сарын 2-ноос эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээдэг болсон. Энэ удаа …
-
14 August
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өчигдөр (2025.08.13) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар тус хянан шалгах түр хорооны …
-
13 August
Гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны (АХБ) Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулингийг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн явц, үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны чиглэл, төлөвлөж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо. Тухайлбал, гамшгаас хамгаалах тогтолцоог сайжруулах, тэр дундаа ОБЕГ-ын эрт зарлан мэдээлэх системийг шинэчлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн …
-
13 August
Нийтийн тээврээр зорчигчдын тоо 91.2 сая, орлого 30.3 тэрбум төгрөг болж өслөө
Улаанбаатар хот нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлт хийсний үр дүнд нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөөр байна. 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн тээврийн нийт орлого 18.1 тэрбум төгрөг байсан. 2025 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 91.2 сая, нийтийн тээврийн нийт орлого 30.3 тэрбум төгрөг …
-
13 August
Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуучин шоо хэлбэрийн явган замыг хуулсан
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун 4 зам дагуух явган хүний замын шинэчлэлт болон тухайн байршилд газар доор кабелийн худаг, сувагчлалын ажил, ил кабелуудыг цэгцлэх ажил хийгдэж байгаа талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Баруун 4 замын орчим буюу Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуурх кабелийн худаг, …
-
13 August
Э.Бат-Амгалан:Хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд аймгуудын Засаг дарга нар саналаа өгөхдөө төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлах ёстой
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өчигдөр /2025.08.12/ 2025-2026 оны хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа. Цахим хуралд аймгуудын Засаг дарга нар болон бусад 87 байгууллагын 111 албан тушаалтан оролцлоо. Хурлын эхэнд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “ХББОСЯ-нд аймаг, нийслэлийн Засаг дарга нараас 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 131 шинэ хөрөнгө оруулалтын ажлын санал ирснээс 27 нь холбогдох хууль, журам болон төсвийн төсөл …
-
12 August
Иргэдийн саналын дагуу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.12/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг хүүхэд эзэлдэг, энэ хэрээр ЭХЭМҮТ-ийн ачаалал нэмэгддэг. Тус төвийн Яаралтай тусламжийн тасаг сард 8-10 мянган хүүхдэд тусламж үзүүлдэг байна. Улсдаа ганц нарийн мэргэжлийн, төрөлжсөн төвийн амбулаторийн барилга 38 жилийн насжилттай болжээ. 1100 ам.метр талбайтай амбулаториор өдөрт 1200 орчим хүүхэд …
-
12 August
Эдийн засгийн байнгын хорооны харьяанд дөрвөн дэд хороо байгууллаа
Хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй, анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Энэ хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган …
-
12 August
Хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг 10 байршилд дэлгээд байна
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагч, оюутан болон эцэг эхчүүдэд зориулан нийслэлийн хэмжээнд 19 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 10 байршилд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна. Тодруулбал: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай; Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төв; Баянзүрх дүүрэг, 42 …
-
12 August
“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна
Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг энэ жил нийслэлийн 21 байршилд зохион байгуулахаас өнөөдрийн байдлаар долоон байршилд үзэсгэлэн худалдааг дэлгэжээ. Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа болж буй байршлын нэг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайд газар тариалан эрхлэгч, зөгийн аж ахуй эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид төмс, байцаа, лууван, манжин, сонгино гээд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл