Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 21 January

    Умард Солонгосын цөмийн чадавхи нэмэгдээгүй гэж Пентагон мэдэгдлээ

    Умард Солонгос энэ сарын 6-ны өдөр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан гэдгээ зарласан нь дэлхийн олон улс орноос шүүмжлэл дагуулж байгаа. Өчигдөр АНУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах газрын дарга дэд адмирал Жеймс Сиринг сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр Умард Солонгосын хийсэн туршилтын талаарх Пентагоны байр суурийг илэрхийлжээ. Устөрөгчийн бөмбөг нь цөмийн бөмбөгөөс хэд дахин илүү хүчин чадавхитайд тооцогддог. Харин Умард Солонгосын сая хийсэн …

  • 21 January

    Ашигт малтмалын газарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, ашигт малтмалын салбартай холбогдох гомдол, мэдээллийг судлан үзэх, мөрдөн байцаагчаас хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр ажиллах, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Ашигт малтмалын газарт ажиллаж эхэллээ. Ажлын хэсэг тус газрын удирдлагаас гаргасан аливаа …

  • 21 January

    МОНГОЛ-УНГАРЫН ФОРУМД ОРОЛЦОХ КОМПАНИУДЫГ БҮРТГЭЖ БАЙНА

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өөрийн орны бизнес эрхлэгчидтэй Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан МҮХАҮТ нь 2016 оны нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Унгарын Үндэсний худалдааны байгууллагатай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийг хамарсан Унгарын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний …

  • 21 January

    “Шударга ёс” эвсэл Засгийн газрыг огцруулахгүй гэдгээ мэдэгдлээ

    УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг өнөө өглөө 07.30 цагт хуралдаж Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ удаагийн бүлгийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцов. Ингээд “Ч.Сайханбилэгийг огцруулахгүй, Засгийн газраа авч үлдэе” гэсэн шийдвэрт хүрсэн байна. Ямартай ч Г.Уянга гишүүний Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал талаар болж байх шиг байна.

  • 21 January

    Г.Уянга гишүүнийг хайж байна

    УИХ-ын гишүүн Г.Уянга болоод МАН-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн бариад байгаа. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар дээрх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч асуудлыг өргөн барьсан Г.Уянга тэргүүтэй гишүүд хуралдаа ирэхгүй байгаа учир байнгын хорооны хурал хуралдаж чадахгүй байна. Хурал өглөө 8 цаг 30 минутаас эхлэх ёстой байсан. Харин байнгын хорооны хуралдаан зохион байгуулалтынхан УИХ-ын …

  • 21 January

    ШӨХТГ, МҮОНРТ-тэй хамтран иргэдийг соён гэгээрүүлнэ

    Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан хэрэглэгчдэд хэрэглээний боловсрол олгох, хэрэглээний соёл, мэдлэгээ дээшлүүлэх хүрээнд хэрэглэгчдийг хохирохоос урьчдилан сэргийлэх, соён гэгээрүүлэх тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дарга Ц.Оюундарьтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний …

  • 21 January

    Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид явуулын ажлын байртай болно

    2016 оны 1дүгээр  сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн БИТ-ийн захирал С.Энхтайван нар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих БИТ-ийн бойжигч болох 17 дугаар хорооны иргэн н.Дашням, 13 дугаар хорооны иргэн н.Чулуунцэцэг, 19 дүгээр хорооны иргэн н.Сувдаа нарын өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг ажлын байртай нь танилцав. Эдгээр өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд Бизнес инкубатор төвийн  судалгаан дээр үндэслэн явуулын …

  • 21 January

    Хүний наймааны ноцтой хэрэг илэрлээ

    Хүний найманд зуучилдаг гэмт хэрэгтэнүүдийг Малайз улс руу буцах үед нь баривчлан эрүүгийн хэрэг үүсгэн ” Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-т шалгаж байгаа ажээ. Монгол Улсаас охид бүсгүйчүүдийг Малайз улсын Куала Лумпур хотын нэр бүхий зочид буудал, массажны газруудад аваачиж бэлгийн мөлжлөгт оруулж хүн худалдаалах  гэмт хэрэг үйлдэж байсан нь илэрчээ. Өнгөрсөн оны гуравдугаар сараас  хойш гурван …

  • 21 January

    Төв аймгийн зарим сумдад тусламжийн цуваа хөдөллөө

    Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар 480 дугаар тогтоолоор улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байгаа билээ. Энэ хүрээнд Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумдад хүргэх тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө. Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцлоо. Төв аймгийн цас …

  • 21 January

    “Шудрага ёс” эвсэл хуралдаж байна

    УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудалд байр сууриа нэгтгэж байгаа гэсэн шуум байна. Тус бүлгийн хуралдаан өглөө 07.30 цагт эхэлжээ.

  • 21 January

    Зөрчил гаргасан 203 авто машинд торгуулийн хуудас хүргүүлэв

    Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн улсын байцаагчид, Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчид хамтран зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд автотээврийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг хэрхэн ханган ажиллаж …

  • 21 January

    Зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо

    Монгол Улсын Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн УИХ-ын 104 тоот тогтоолоор батлагдсантай холбогдуулан Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банк групп, НҮБ-ын Монгол дахь Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран Олон улсын байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2016.01. 20/ зохион байгууллаа. Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь 2016-2025 …

  • 21 January

    “Петромарт” сүлжээ дэлгүүр урамшуулал зарлалаа

    “Петровис” ХХК сар шинийг тохиолдуулан хэрэглэгчдийнхээ худалдан авалтыг урамшуулж, бэлэг барьж байна. Тус компанийн Улаанбаатар хотын шатахуун түгээх станцын дэргэд байрлалтай “Петромарт” сүлжээ дэлгүүрээс энэ сарын 20-оос ирэх сарын 20-ыг хүртэл хугацаанд 50000 төгрөгийн худалдан авалт тутамдгазар дээр нь 5000 төгрөгтшатахуун үнэгүй авах эрх бэлэглэж байна. “Петромарт” сүлжээ дэлгүүртMobil болон бусад брэндийн бүх төрлийн тос, тосолгооны материал, автомашины жижиг оврын …

  • 20 January

    “Юнивишн” интернэтийн хэрэглээгээ хязгаарлаж, хэрэглэгчдээ бухимдууллаа

    Саяхан л танай гэр бүл дэлхийн технологийн гайхамшиг IPTV, интернэт, суурин утас гэсэн гурвалсан үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой боллоо гэсэн сүржин уриатайгаар олонд танигдаж интернэтийн хязгааргүй хэрэглээг санал болгож байсан “Юнивишн” өрхийн хэрэглээний багцдаа өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, өрхийн интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тогтоож S, M, L, XL хэмээн ангилж нэрийг нь өөрчилсөн нь хэрэглэгчдийг багагүй бухимдуулж байна байна. Өмнө …

  • 20 January

    Иргэдийн инээмсэглэл “дорой” байхад өвчлөл салахгүй

    Өдөр тутмынхаа амьдралд хэтэрхий их улс төржөөд түүнийгээ дагаад маш их бухимдаж байгаа хүмүүс бол ихэвчлэн нийслэлийн иргэд. Агаарын бохирдол, Хөрсний бохирдолд, Уул уурхайн ашиггүй гэрээнүүд, Их хотын Стресс, Эмнэлгийн үйлчилгээ, Нийтийн тээврийн доголдол, Боловсролын гажуудал, Эдийн засгийн доройтол, Ажилгүйдэл гээд хүн бүрийг цочроож байгаа түмэн асуудал бий. Харин энэ  их сөрөг мэдээллийн дунд та тайван, бухимдалгүй, эрүүл байх хэрэгтэй …