Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 15 April

    Ирэх амралтын өдрүүдэд зам хаана

    Ирэх амралтын өдрүүдэд цэвэр, бохир усны шугам, дулааны шугам татах ажлыг гүйцэтгэх тул Баянгол болон Баянзүрх дүүрэгт тус тус нэг байршилд зам хаах юм байна. Тодруулбал, энэ сарын16-ны 23.00 цагаас 17- ны 07.00 цагийн хооронд БГД 9-р хороо “Говь сауны хойд талын урсгалыг хааж авто зам сэтэлнэ. Мөн энэ сарын 16-ны 22.00 цагаас 17-ны 15 цаг хүртэл хүннүгийн гудамж Баянмонгол …

  • 14 April

    Оюун ухааныг хөгшрүүлэхгүй байх ТАРХИНЫ ЗУРГААН ДАСГАЛ

    Хүн бодох сэтгэхээ болих тусам тархины ажиллагаа муудаж эхэлдэг. Энэ нь яг биеийн дасгал хийх, спортоор хичээллэхтэй адилхан. Хэрвээ тархины дасгал хийхгүй байсаар байвал хөгшрөх үед тархины хэмжээ агшдаг гэнэ. Тэгвэл эрдэмтдийн тодорхойлсон хамгийн энгийн тархины дасгалуудыг танилцуулж байна. ТАРХИНДАА САНАА ТАВИХЫН ТУЛД БИЕДЭЭ САНАА ТАВИХ Хэрвээ тархиа хөгжүүлэхийг хүсвэл биеэ хөгжүүлэх хэрэгтэй. Судлаачдын олж тогтоосноор байнгын дасгал хөдөлгөөн хийдэг, …

  • 14 April

    Монгол Улсын 100 залуу Хятад улсын бүтээн байгуулалттай танилцлаа

    Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг 2015 оноос шинэчлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын шилдэг 100 залуу 4 дүгээр сарын 5-12-ны өдрүүдэд …

  • 14 April

    Хэнтэй тэмцэнэ та түүнтэйгээ адилхан болж байдаг

    Эрдэнэ-Зуу хийдийн хамба Х.Баасансүрэн/ Таны нүдэнд хэн нэгэн адгийн хог шаар мэт харагдаад түүнтэй үзэж тарна гэж бодож байвал Таны сэтгэл ч гэсэн хог шаар болоод эхэлчихсэн байдаг. Та өдөржин хоол идэхгүй гэж хүчээр хичээж өдрийг өнгөрөөвөл шөнөжин Та хоол зүүдлэнэ. Юуг хүчтэй эсэргүүцнэ түүнтэйгээ Та адилхан болж байдаг. Сөргийг л анзаараад байвал Та түүнтэйгээ адилхан болж байдаг. Бусад чамд …

  • 14 April

    “Халз тулаан” моодноос гарч “Ил захидал” моодонд оров

    Саяханыг хүртэл бие биетэйгээ сөргөлдсөн, сөргөөцөлдсөн, хэл амаа үл ойлголцсон, зөвшилцөлд хүрч чадаагүй бол бие биенийгээ “Халз тулаанд” дууддаг “Моод”-той байлаа. Телевизүүдэд тусгай цаг авч хөтөлбөр өөрчлүүлээд л “сүр” бадруулж гарна. Түүнд нь очиж “далан булчирхайгаа” тоочилцон оролцдог байлаа. Энэ онд харин моодноос гарсан байна. Телевизэд очиж “далан булчирхайгаа тоочин”, “хэрүүл хийх шахуу зүйл” болж байхаар өргөө цагаан гэртээ өөрийнхээ …

  • 14 April

    Олны анхаарлыг татсан Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн барилгын суурин дээр ийм барилга барина

    Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газрыг хувьчлах дуудлага худалдааг дуулайнтайгаар хоёр ч удаа зарлаж, сүүлийн дуудлага худалдаагаар “Таван Богд Трейд” ХХК хувьчилж авсан билээ. “Таван Богд”-ын зүгээс уг газрыг хэрэв хувьчилж авах юм бол “Хас банк болон бусад хөрш байгууллагуудтайгаа хамтран илүү сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй шинэлэг, хүмүүст хэрэгтэй төслийг хэрэгжүүлж, шинэлэг загварын барилга барина гэж байв. Тэгвэл уг ажлын хүрээнд барилгын зураг …

  • 14 April

    Дугаарын хязгаарлалтыг 04 дүгээр сарын 15-аас зуны цагийн хуваарьт шилжинэ

    НИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул Та бүхэн журмаа биелүүлж замын хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцоорой.

  • 14 April

    Цэц сонгуулийн хуулиар хуралдахаар болжээ

    Монгол Улсын Их Хурлаас баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус …

  • 14 April

    “Тариаланчдын улсын зөвлөгөөн – 2016” амжилттай болж өндөрлөлөө

    Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Тариаланчдын улсын зөвлөгөөн” Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү зөвлөгөөнөөр газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, 2016 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, салбарт тохиолдож буй эрсдлийг бууруулах арга зам, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх боломж, хөнгөлттэй зээл олгоход тавигдах шаардлага зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт …

  • 14 April

    Мэргэшсэн жолоочийн шалгалт авах байршил өөрчлөгдлөө

    Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээ, мэргэшсэн жолоочийн сургалтын хэлтэс АСА Цирк дэх байрнаасаа нүүн, Баянзүрх дүүрэгт байрлах Техникийн хяналтын үзлэгийн төвийн зүүн талаар хойш эргээд 200 метрт байрлах “Таван ган трейд” ХХК-ийн байранд байрлах болсонтой холбогдуулан мэргэшсэн жолоочийн шалгалтыг тус “Таван ган трейд” ХХК-ийн байранд авч байна. Мэргэшсэн жолоочийн шалгалтыг ажлын өдрүүдэд 8.30-17:30 цагийн хооронд дараах төрлийн хүрээнд зохион байгуулж …

  • 14 April

    Үндсэний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болно

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ жилийн эхний хурал өнөөдөр болж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороо үндэсний бөх, хурдан морь, сур, шагай болон урлаг соёл, тохижилт засвар үйлчилгээний зэрэг есөн салбар хороотой ажиллана. Салбар хороодын дарга нар ажлын төлөвлөгөө, төсвөө энэ сард багтаан гаргаж өгөхийг тус …

  • 14 April

    ‪‎Цэрэг‬ ‪‎татлага‬ ирэх сарын 6-нд эхэлнэ

    Цэрэг татлага ирэх тавдугаар сарын 6-нд эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг ирэх тавдугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдөр зохион байгуулахаар болжээ. 18-25 настай эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан иргэнийг цэргийн жинхэнэ …

  • 14 April

    Ж.Батзандан: ‪‎Монголын‬ ОФФШОР ДАНС-тай улс ‪‎төрчдийг‬ ‪‎нэр‬ ‪‎устай‬ нь ‪‎удахгүй‬ ‪‎зарлана‬

    Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Дэлхийн эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн баг оффшорт байгаа данс, мөнгөний хэмжээг саяхан тодорхой зарласан. Бид өнөөдрийг хүртэл Монголын оффшор дансны тухай нэг сая доллар л байгаа талаархи мэдээлэлтэй явж ирсэн. Энэ худлаа болсон. Монголын улстөрчид нэг сая биш, нэлээдгүй олон сая долларыг оффшорт нуусан байна. Үүнийг …

  • 14 April

    1072 хувьцаатай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргалаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолуудын хүрээнд тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртггэж, баталгаажуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн …

  • 14 April

    Бутан Хунтайжийг хүндэтгэн 108,000 мод тарьжээ

    Таны төрсөн өдрийн бэлгэнд 108,000 мод ургана гээд төсөөлөөд үздээ. Гималайн улсад орших нэгэн жижигхэн улсад шинээр мэндэлсэн ханхүүг ингэж хүлээж авжээ. Хэдэн арван мянган хүн ханхүү Гиалсэе-ийн төрсөн өдрийг тохиолуулан 108,000н модны суулгацыг тарилаа. Бутан хүмүүс байгал хамгаалалыг маш нухацтайгаар авч үздэг бөгөөд, хуулийн дагуу тус улсын 60 хувь нь ойгоор бүрхсэн байх ёстой ажээ. 1000 орчим сайн дурынхан …