Хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэх төслийн нээлт боллоо

Хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэх төслийн нээлт боллоо. Энэхүү нээлтэнд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/-ын ахлах мэргэжилтэн Эран Райзман болон суурин төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу “Хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэх нь” техникийн туслалцааны TCP/MON/3603 төслийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санхүүжүүлэн төсөл албан ёсоор  нээлтээ хийсэнээр хэрэгжиж эхэллээ.

13466024_1716711858593811_3121386442192752530_n

Төслийг нээж, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хэлсэн үгэндээ “Монгол Улсад 2015 оны 01 дүгээр сард хонины цэцэг өвчин бүртгэгдэж Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг 5 аймгийн 15 суманд өвчлөл одоо болтол үргэлжилж байна. Өвчнийг шуурхай оношлох, тархалтыг хязгаарлах, хяналтанд авах зорилгоор шуурхай хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, төв орон нутгийн мал эмнэлгийн алба, нэгжийн чадавхийг сайжруулах шаардлага тулгарсан. Иймээс Монгол Улсын Засгийн газрын зүгээс Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-д хүсэлт хүргүүлсэн юм. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэж хамтран ажиллаж байгаа Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-д талархаж байгаагаа илэрхийлье” хэмээсэн юм.

13494756_1716711948593802_7992091970395699642_n

ХХААЯам, Мал эмнэлэг, үржлийн газраас Хонины цэцэг өвчинтэй тэмцэх олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү төсөл юм.

13510944_1716712268593770_515677487462449978_n
Төслийн хүрээнд ХХААЯ, ОБЕГ, ЗГХА МЭҮГ, МХЕГ хамтран:
Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх, хяналтанд авах чадавхийг сайжруулах, стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх ;
Төв болон орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулах, сургагч багш бэлтгэх, өвчнөөс сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар сурталчилгаа хийх;
Өвчин гарсан буюу одоо гарч байгаа аймаг сумдад, оношлогоонд шаардлагатай урвалж, лабораторийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, таригдсан вакцины үйлчилгээний хөлсийг орон нутгийн мал эмнэлгийн нэгжид олгох;
Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа хонины цэцгийн вакцины чанар, өвчний оношийг олон улсын лавлагаа лабораторид баталгаажуулах, дүгнэлт гаргуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэх юм.

Ugluu-logo-7-2

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …