Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 14 April

    Нас харгалзахгүй тэтгэвэр тогтооно

    Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан ёсны лавлах утас болох “Мэдээллийн лавлах 1900-1199”-өөс бэлтгэн ирүүлсэн Нийгмийн даатгалын  ээлжит зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Сонгодог мэргэжлийн урлагийн байгууллагад 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч, мөн …

  • 14 April

    “Хархорин” хүнсний захад махны үнэ хамгийн хямд байна

    Энэ сарын 2 дугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7095 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8080 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 110 төгрөгөөр, үхрийн цул мах 325 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, “Макс” супермаркетад хамгийн өндөр үнэтэй …

  • 14 April

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ жилийн эхний хурал өнөөдөр болж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороо үндэсний бөх, хурдан морь, сур, шагай болон урлаг соёл, тохижилт засвар үйлчилгээний зэрэг есөн салбар хороотой ажиллана. Салбар хороодын дарга нар ажлын төлөвлөгөө, төсвөө энэ сард багтаан гаргаж өгөхийг тус …

  • 14 April

    Улаан хэрмийн шороон бумбагар бунхант булшыг музей болгоно

    Монгол Улсын БСШУЯ Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэх тухай гэрээг Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай өнөөдөр гэрээ байгууллаа. Талууд төслийн хүрээнд нэн тэргүүнд Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах зорилгыг тавьж байгаа бөгөөд 2016 …

  • 14 April

    14,4 тэрбумтай Михельсон Оросын хамгийн баян бизнесмэнээр тодорлоо

    “Forbes” сэтгүүл Оросын хамгийн баян 200 бизнесмэний жагсаалтыг нийтэллээ. Хөрөнгө          Нас       Хэдэн хүүхэдтэй 1. Леонид Михельсон (Новатэк, Сибур)                              14,4            60            1 2. Михаил Фридман (Альфа-банк, Dea, Vimpelcom, X5 Retail Group) 13,3     …

  • 14 April

    “Зүүн Сэлбэ” хорооллын 0,6 км авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон иргэнд нөхөн олговор олгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Зүүн Сэлбэ” хорооллын 0,6 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэн Дунхүү овогтой Бэх-Очирын өмчилсөн газрын нөхөх олговор болох 115 сая 150 мянган төгрөгийг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 …

  • 14 April

    Нас барсан иргэдийн нэр ашиглаж 40 тэрбум төгрөг завшсан халамжийн ажилтнуудыг шалгаж дуусч байна

    Хүний санаанд оромгүй гэмт хэрэг гэж байх юм. Бурханы оронд одсон иргэдийн нэрийг барьж залилан хийж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан нийгмийн даатгал, халамжийн ажилтнуудад холбогдох 30 гаруй хавтаст хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусч байна. Тодруулбал, нас барсан хүний нэрийг ашиглан, тэтгэврийн мөнгийг нь завшдаг байсан гэх томоохон сүлжээ өнгөрсөн онд илэрсэн юм. Энэ сүлжээг илрүүлсэн нь 2015 он …

  • 14 April

    Сергей Лавровын айлчлал эхэллээ

    ОХУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад албаны айлчлал хийж байна ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров манай улсад албан ёсоор айлчлахаар өнөө өглөөний 07.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг Гадаад хэргийн яамны албаны хүмүүс угтан авчээ. Сергей Лавров айлчлалынхаа эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн түүнчлэн хоёр орны …

  • 14 April

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал тус газрын хурлын танхимд болно. Хурлаар “Эмийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд явуулсан шалгалтын нэгдсэн дүнг хэлэлцэнэ. Импортын болон дотоодод үйлдвэрлэсэн эмийн чанар, аюулгүй байдалд хийсэн харьцуулсан судалгаа, улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй эм, эмийн зааврыг монгол хэлээр бичээгүй, эмч нарын жор бичихдээ гаргасан алдаа зэрэг эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн …

  • 14 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний Пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-16.00 цагт: 8-р хороо Хилийн цэргийн 288-р ЦА, Эрдэнэтолгойн 1, 40, 41, 50, 51, 52 задгай, 92-р сургууль, Ачлахуй өрхийн эмнэлэг, ЭМН-15 төв орчмоор 11.00-17.30 цагт: 10, 20, 23-р хороо Баатархайрхан, Хужирбулангийн 1-19-р …

  • 14 April

    Д.Хадбаатар аваргын өдрийн тэмдэглэлээс…

    …Манай анги байгуулагдсаныхаа 50 жилийн ойг тэмдэглэхээр бөхийн барилдааны урилга тарааж явахад минь тэр нэг өөдгүй санаатай хүүхэн тааралдаж хэрэгт ороогүйсэн бол би энд ингэж суухгүй байсан юм даа. Чамдаа л зориулсан юм гээд түүний өгсөн архийг уучихаад насаараа гэмших 8 жилийн ял авна гэж даанч санаагүй дээ. 1986.07.23 энэ өдөр шүү дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг ёстой худлаа …

  • 13 April

    Үзэл бодлоо илэрхийлсний нь төлөө хоёр эмэгтэйг цагдан хорихоор болсон гэнэ үү

    “Дүр эсгэсэн ардчилал дарангуйлалаас илүү хортой” гэж Бирмийн ардчиллын удирдагч Ан Сан Су Чи хэлсэн гэдэг. Тэр хүн ардчилал нэрэн  иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төр засгийн бодлогыг шүүмжилсний нь төлөө “ялладаг” тийм  төр, нийгмийн  бодит золиос болсныхоо хувьд үүнийг хэлсэн бизээ. Монгол улс ардчилсан улс болоод 25 жилийн нүрийг үзэж байгаа хэдий ч өнөөдөр иргэдээ Үндсэн хуульд …

  • 13 April

    “Гажиг” сэтгэлгээний нийтлэг алдаануудыг хэн “эмчлэх” вэ?

    Залуус өнгөлөг бас мөнгөлөг болж. Энэ нь тэдний хүслэн болж. Залуу сайхан насандаа өнгөтэй мөнгөтэй явах шиг сайхан зүйл хаана байхав. Үүний тулд л хөдөлмөрлөж өөрийгөө эрдэмээр баяжуулан суугаа. Энэ нь ч зөв. Гэхдээ ямарваа нэгэн зүйл хэмжээнээсээ хэтэрвэл “гажиг” болдог шүү дээ. Залуусын шинэ давалгаа болон гарч ирж байгаа “нас залуу, цус шингэн” хүүхдүүд маань “хүйсээ” мартах дайны “маяглах” …

  • 13 April

    “Бумбат-Алтай” ҮЦК Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлөө авлаа

    Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит долдугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хуралдаж нийт 32 асуудал хэлэлцэн баталлаа. Тус хуралдаанаар “Мик актив ес” ХХК-д тусгай зөвшөөрөл олгож, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ. “Мөн Үнэт цаасны маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталж, үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулсан зарим нэр бүхий журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ээлжит хуралдаанаар “Миг даатгал” ХХК-ийн хувьцаа …

  • 13 April

    Б.Батдаваа: Ханшийн уян хатан тогтолцоотой

    Он гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэлээдгүй суларсан. Энэ талаар тодорхой хариулт авахаар Монголбанкны Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал Б.Батдаваагаас дараах тодруулга авлаа. -Төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарсаар нэлээн суларсан. Үүний шалтгааныг Монголбанкнаас юу гэж үзэж байна вэ? -Он гарсаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш хамгийн ихдээ 3 дугаар сарын сүүлээр 2050 түвшинд хүрч, …