Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 22 October

    Д.Зоригт: Нийслэлд 394.7 км дулааны шугам, 9 насос станц өвлийн горимд ажиллана

    “Сайдын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож, тус салбарын өвлийн бэлтгэл ажил болон цаашид анхаарах асуудлын талаар дараах мэдээллийг хийлээ. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгуулах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг …

  • 22 October

    Нисэхийн замд осол гарч, жолооч нь нас баржээ

    2015 оны 10 дугаар сарын 21-ний  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 408 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын 334 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг  9 бүртгэгдэж 1 хүн нас барж,  11 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-5, зорчигч-5. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, …

  • 22 October

    Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид Грекийг зорилоо

    Грек улсад болох Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ сарын 24-нөөс ирэх сарын 06-ны хооронд болох уг тэмцээнд дэлхийн аварга Д.Мөнхзул, мөнгөн медальт Б.Мөнгөнзул, Е.Төгстөмөр болон ФМ С.Билгүүн, Э.Баасансүрэн нараас бүрдсэн 26 тамирчин өрсөлдөх юм. Баг тамирчдыг Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэн, Г.Эрдэнэбаяр нар өнөө өглөө үдэж өгчээ. Дашрамд …

  • 22 October

    Зураглаач бүсгүй цагаач иргэнийг шүүхэд өгөхөөр төлөвлөөд байна

    Өнгөрөгч 9-р сард дэлхий нийтийг цочроож уурыг хүргэсэн нэгэн мэдээлэл гарсан нь Зураглаач бүсгүй цагаач иргэнийг дэгээдсэн мэдээлэл байсан. Үүнээс болж зураглаач бүсгүй олон нийтийн дургүйцлийг төрүүлж ажлаасаа хүртэл халагдсан. Үүнээс болж түүний амьдрал эрс өөрчлөгдсөн гэж хэлэхэд болно. Харин тэрээр цагаач иргэн болон  Фэйсбүүкийг шүүхэд өгөхөөр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар мэдээллээ ОХУ-ын Известиа сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. …

  • 22 October

    Сандэй худалдааны төвд гарсан галын хариуцлагаас Сандэй групп “бултсан уу”

    Байсхийгээд л томоохон зах, худалдааны төвүүдэд гал гардаг нь нийтлэг гэмээр үзэгдэл болж. 10 гаруй хоногийн өмнө буюу 2015 оны 2015 оны 10 дугаар сарны 11-ний шөнийн 01 цаг 45 минутанд “Сандэй” худалдааны төв шатаж байна гэсэн дуудлагыг нийслэлийн ОБГ-т ирүүлжээ. Дуудлагын дагуу аврах гал унтраах анги тасгууд шуурхай ажиллаж худалдааны төвийн барилгын зоорийн давхарын дотор талын баруун хойд жигүүрт галын голомт байгааг илрүүлж, гал …

  • 22 October

    “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл 12 сая долларын нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

      “Эрдэнэт” үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөн, техник технологийн шинэчлэл хийсэн. Тоног төхөөрөмжийн тохируулга жигдэрч, өнөөдрийн байдлаар цагт 800 хүртэл тонн хүдэр боловсруулж, төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшин ажиллаж байна. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг 2015 оны 6-р сарын 20-нд хүлээн авснаас хойш өнөөг хүртэл 12 мянга 250 тонн зэсийн баяжмал буюу 12 сая долларын нэмэлт …

  • 22 October

    Хүнсний ногооны хураалт 99 хувьтай байна

    2015 онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, …

  • 22 October

    Авилгатай тэмцэх газар Архангай, Баян-Өлгий аймагт ажиллав

    Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлж буй албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт өргөдөл, гомдлын 60-63 хувийг хөдөө, орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой асуудал эзэлж байна. 2015 оны 9 дүгээр сарын байдлаар Архангай, Баян-Өлгий аймгийн иргэдээс гомдол, мэдээлэл түлхүү ирүүлсэн байх тул тус аймгийн ИТХ, Засаг дарга, түүний харъяа агентлаг, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд Авлигын …

  • 22 October

    Чингэлтэй: Дүүргийн Засаг даргад ОХУ-аас талархалын захидал ирүүлжээ

    Чингэлтэй дүүрэг ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоосон. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Улаан-Үд хотын Советский дүүргийн захиргаанаас “Талархалын дурсамж, захидал” ирүүлжээ. Уг захидалд: ХҮНДЭТ НОЁН ДАВААГИЙН ГАНБОЛД ТАНАА Хөрш хоёр орны олон улсын харилцааг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг тань үнэлэхийн ялдамд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй …

  • 22 October

    Сонгинохайрхан: “Эх нярайн тусламж үйлчилгээг чанаржуулья” зөвлөлдөх уулзалт боллоо

    Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг. Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч энэ нь хороо бүрт харилцан адилгүй, тусламжийн тэгш, хүртээмжтэй байдал хангалттай бус байна. 2015 оны 9 сарын байдлаар гэрийн төрөлт 28 буюу 0,45 пр% байгаа …

  • 22 October

    Автобус сэлгэн суухад хөнгөлөлт эдлэх эсэхийг шийдвэрлэнэ

    НИТХ-ын ээлжит бус зургадугаар хуралдаан өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 22-нд болно. Хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтей холбоотой цогц асуудлыг хэлэлцэн батлах юм. Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журмыг тус …

  • 22 October

    Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

    Улаанбаатар Хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.  Цэвэрлэгээнд  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, долоон дүүргийн Засаг даргын Тамгын газар, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороо,СӨХ, иргэд  оролцлоо. Нийт 2 122 511 метр квадрат талбайн 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэв. Цэвэрлэгээнд 7132 …

  • 22 October

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: Мэргэжлийн боловсрол тэр дундаа техникийн мэргэжил олгодог тогтолцоог дээд боловсролтой хэрхэн уялдуулах чиглэлээр тун сонирхолтой хэлэлцүүлэг Төрийн ордны зүүн талд “Пума” зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.  Утас: 91915340, 99038496 09.00 цагт: НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан Хангардийн 14 давхрын хуралдааны танхимд эхэлнэ. Хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин …

  • 21 October

    Р.Чингис ЦЕГ-ын үйл ажиллагааг “дампууруулж байна…”

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авсан даруйдаа АНУ-д хамт амьдарч байсан өөрийн найз болох Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилсон. Харин “сахил хүртээд шал дордов” гэгчээр шинэхэн даргатай болсон тус газрын үйл ажиллагаа, сүр хүч нь буурч доройтсон уу гэхээс өөрчлөгдөж, шинэчлэгдсэнгүй. Уг нь цагдаа нар, ард иргэдийн амар тайваныг сахин хамгаалж, хууль сахиулах үүрэгтэй, тангараг өргөсөн албан хаагчид. Гэтэл сүүлийн үед цагдаа …

  • 21 October

    Хар шидээс өөрийгөө хамгаалах таван арга

    Ойрд байнга азгүйтээд байна уу? Энэ бүхэн санамсаргүй давхцал яав ч биш үү? Заримдаа хүн өөрийгөө хар ид шидийн хүчинд автсанаа мэддэггүй. Ихэнх хүн өөрт нь хэзээ ч тохиолдохгүй мэт санаж явдаг. Сүүлд харамсахгүйн тулд өөрийгөө хар шидээс хэрхэн хамгаалахыг сурах нь зүйтэй. Хүчээ нэмэгдүүл Та итгэхгүй байж болох ч хүн бүрт өөрийгөө муу ид шидээс хамгаалах хүч бий. Өөрийнхөө …