“Евро 2016” тэмцээнээс 1.95 тэрбум еврогийн ашиг олно гэж УЕФА-гаас тооцоолжээ. “Евро 2016” тэмцээнээс нийтдээ 1.95 тэрбум еврогийн ашиг олно гэж УЕФА-гаас тооцоолж байна. Үүнд тоглолтуудын зурагтын шууд дамжуулалтаас 1 тэрбум, тасалбарын борлуулалтаас 480 сая, арилжаанаас 470 сая евро олно. 2012 онд Польш, Украин орнуудад болсон “Евро 2012” тэмцээнээс 1.383 тэрбум еврогийн ашиг олсноос тоглолтуудыг зурагтаар шууд дамжуулах эрхийн борлуулалтаас 815 …
Мэдээ мэдээлэл
December, 2015
-
22 December
Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт эхлээд байгаа энэ үед бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх, хараа хяналтаа дээшлүүлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт нь анхааруулж байна. Хүүхдүүд түлэгдэж гэмтэх, зам тээврийн осол, гал түймэр, ахуйн осолд өртсөөр байна. Энэ онд гэхэд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, хүүхдийн санамсар, болгоомжгүй үйлдлээс шалтгаалан бага насны хүүхэд гал түймэрт …
-
22 December
Дүрвэгчдийн хуримын бөгж, гар утаснаас бусдыг хурааж авна
Дани улс 34 зүйл бүхий “Дүрвэгчдийн асуудалтай тэмцэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг хуулинд дүрвэгчдийн 400 еврогоос дээш үнэ бүхий эд зүйлс, мөнгийг нь хураан авах тухай заалт багтжээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сард Данийн парламентад өргөн баригдсан энэхүү хуулийн төсөл батлагдвал ирэх нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Ингэснээр өдөрт 200 дүрвэгчийг бүртгэж авдаг Дани улс 400 …
-
22 December
Гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр бүү зорчоорой
Манай орны гол, мөрөн, нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам, товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 12 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос …
-
22 December
Гал түймэрт бага насны хүүхэд өртсөөр байна
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сүүлийн үед гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн обьектын гал түймэр ихээр гарч иргэд угаартах, амь нас алдах, эд хогшил, гэр, орон байраа шатаах, гэр оронгүй болох эрсдэл …
-
22 December
Нээлттэй шүүх хурал явуулжээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Өвөрхангай аймгийн прокурорын газар, сум дундын шүүхээс хамтран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ө.Ваанчигт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Гучин-Ус суманд нээлттэй зохион байгуулжээ. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ө.Ваанчигийг онц харгис хэрцгий аргаар …
-
22 December
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2016 оны 01 сарын 06-ны өдрөөс 01 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана. Нийслэлийн Ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг дарга нарт дараахь ажлыг үүрэг болгосон юм. …
-
22 December
Өнөөдөр болох үйл явдал
09.00 цагт: Төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дор төвлөрүүлж буй Нийслэлийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн бэлтгэл ажил явагдаж байгаатай холбогдуулан тус төвд иргэдэд үйлчилгээ үзүүлэх нийслэлийн харъяа байгууллагын удирдлагууд бэлтгэл ажилтай танилцана. Хаяг: Нийслэлийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” буюу Дүнжингарав худалдааны төвд /төрийн далбаа байрлуулсан баганы хойд талын хаалга/. 09.00 цагт: “Номын сангийн электрон мэдээллийн системийн хөгжил” сэдэвт олон улсын …
-
21 December
Налайх дүүрэгт барьсан бага оврын цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авав
Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт концессын гэрээгээр барьсан бага оврын цэвэрлэх байгууламжийг өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Энэхүү цэвэрлэх байгууламжийг концессын гэрээгээр барьж энэ оны 8 сард байнгын ашиглалтад оруулсан байна. Цэвэрлэх байгууламж барих гэрээг “Набсан” ХХК авсан бөгөөд тус компани нь өөрийн хөрөнгөөр, гэрээнд заасан хугацаанд цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулан, барилга угсралтын ажлыг …
-
21 December
Шинэ жилийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа
Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн 6777 аж ахуйн нэгж, байгууллагын 34986 хүн хамрагдаж, нийт 1576.655 тонн хог хаягдал цэвэрлэлээ. Дүүргүүдийн хэмжээнд ажиллаж буй тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчид өөрсдийн хариуцсан хороодын аж ахуйн нэгж, байгууллагыг цэвэрлэгээний ажилд хамруулж, шаардлага тавьж, оролцоогүй аж ахуйн нэгж, иргэнд “Хог хаягдлын тухай”, …
-
21 December
10 хувийн урьдчилгаатай зээлийг Голомт банкнаас эхэлж олгоно
Төрөөс санхүүгийн чадавхи сул айл өрхүүдээ орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн 30 хувийн 20 хувийг нь Засгийн газраас батлан дааж, иргэд 10 хувиа төлж байранд орох боломжийг бүрдүүлээд байгаа. 10 хувийн зээлийн журам Барилга хот байгуулалтын өмнөх сайдын үед батлагдчихаад байсан ч яамд болон хэрэгжүүлэгч банк хоорондын гэрээ хэлцэл дуусаагүй, удтал хүлээлт үүсгэсэн. Тэгвэл олон мянган залуу айл өрхийн …
-
21 December
Баярын маргааш “зул асаах”-ыг хэн ч хүсэхгүй
/Энэ нийтлэл 2013 онд бичигдэж байв. Гэвч сэдэв анхаарлуулга нь өнөөдөр ч шинэхэн хэвээр/Ресторан баар, том, жижиг гэлтгүй битүү, албан байгууллагуудын шинэ жилийн үйл ажиллагаанд дараастай. Оны эцэст хоёр, гурван мянган хүнтэй групп компаниас эхлээд хоёр, гурван хүнтэй жижиг цех хүртэл шинэ жилийн баяраа хамт олноороо тэмдэглэх гэж хичээнэ. Тиймээс ч байрны булан дахь “огтоны нүх” хүртэл захиалгад дарагддаг онцгой …
-
21 December
Kings crown-той шинэ жил эхэллээ
Ширээ дүүрэн идээ будаатай Шил дүүрэн дарс сархадтай Шинэ бүхний эхлэл шинэ оны баяр Шижир амжилтыг таньд ерөөж бид угтаж байна. Та манайд ирсэнээр: 12 сарын 01-15-нд шинэ жилийн баяраа хийх 20-50 …
-
21 December
Хулхи улс төрчидийн увайгүй “PR”
“Сонгуул-2016” болоход хэдэн сар үлдлээ. Сонгуул төхөхөөр л ард иргэдийгээ санаж сарвайдаг улс төрчидийн ээлжит PR эхэлжээ. Энэ жил эдийн засгийн хямралтай байгаа учир нэр дэвшигчид хаялага өндөр “Подарки”-аа ээлж дараалан задалсаар. Тэд нүүрс дарахаас гадна будаа, гурил, нэгж, мөнгө, 40 литрийн бидон гээд л боломжтой бүх зүйлийг тарааж байна. Харин манай сонгогчид бэлэгний хур буулгаж байгаа нэр дэвшигч нарыг …
-
21 December
Яармагийн гүүрийг өнөөдөр орой нээнэ
“Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, “Алтай констракшн” ХХК-ийн Kia Bongo автомашинтай мөргөлдөж, Яармагийн гүүрэнд эвдрэл үүсгэсэн билээ. Эвдрэлээс үүдэж, гүүрийг хаагаад байсан юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гүүрийг засварлаж эхэлсэн бөгөөд нийт 77 сая төгрөг зарцуулах тооцоог нийслэлийн Автозамын газраас гаргажээ. Тэгвэл уг гүүрийн засвар дуусч, өнөөдөр оройноос хөдөлгөөн нэвтрүүлж эхлэх юм байна. Гүүрийг засварласан хөрөнгийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэрийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл